Буудалд 13 настай охиныг хөнөөсөн гэх этгээдүүдэд холбогдох шүүх хурал болж байна
Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа оруулж, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн “Очир” зочид буудалд Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ аваагүй байна гэж талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа тухайн үед мэдээлж байв. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй бөгөөд тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Шүүх хурлын танхимын гадаа “Лантуун дохио” ТББ болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр ирсэн "Холун хатны үрс " ТББ-ын 10-аад залуус ирсэн байна. Шүүхийн гадаа охины ээж Талийгаач охины зургийг барьж зогсох бөгөөд охины эмээ, өвөө нь гадаа хүлээж байна.
Хохирогч охины аавыг шүүх хурлын хохирогчоор тогтоосон учир шүүх хуралд орсон байна. "Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай, бяцхан үрсээ гараасаа битгий салгаарай гэж хүсэж байна" хэмээн хохирогч охины ээж хоолой зангируулан өгүүлж байна.
Б.БУРМАА
Сэтгэгдэл