"ЭЦЭГ" уран сайхны кино ШХАБ-ын олон улсын кино наадмын "ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ"-ийн шагнал хүртжээ

Aдмин / Энтертайнмент

Мөрөөдлийн театрын Захирал Ганбаатарын Алтаншагайн аавдаа зориулж хийсэн "ЭЦЭГ" уран сайхны кино ШХАБ-ын олон улсын кино наадмын "ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ"-ийн шагнал хүртжээ.

Энэ талаар тус киноны найруулагч, МУСТА, жүжигчин Сувидын Баттулга цахим хуудастаа "Гайхалтай цаг мөч байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино фестиваль үзэсгэлэнт Чинчун хотын гайхам сайхан орчинд энэ хүндтэй "Шилдэг найруулагч" шагналыг "ЭЦЭГ" киногоороо авсанд баярлаж байна.

Энэ киног хийх болсон шалтгаан нь манай гол дүрд тоглосон Ganbaatar Altanshagai тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж уран бүтээл хийхийг хүссэнээс үүдэлтэй. Дүүдээ талархаж байна. "ЭЦЭГ" киноны гол дүрд тоглосон Цэрэндагва Цэрэндагва ахдаа баярлалаа. Продюсер Баттөмөр Амаржаргал, Tsengel Davaasambuu баярлалаа Кино баг хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа❤️


Сэтгэгдэл

Зочин [67.171.160.15] 2025-07-07 16:42:03

манай эргүү дагзнууд юу өмсцийн бэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.