Бага хүүтэй бизнесийн зээл бидэнд дэмжлэг болж байна
Улаанбаатар Хотын Банк 20 жилийнхээ ойг угтан баялаг бүтээгч нарт зориулж онцгой боломж, нөхцлүүдийг санал болгож эхэлсэн билээ. Саяхан Үндэсний үйлдвэрлэгч нарт зориулсан “Барааны Тэмдэг” барьцаалсан зээлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулсан бол энэ удаа бусад бизнес эрхлэгч нартаа зориулж бизнесийн зээлийн хүүгээ зах зээлийн хамгийн бага хувиар санал болгож эхлээд байна. “Бизнесийн Зээл”-н зах зээлийн дундаж хүү сарын 2% байгаа бол Улаанбаатар Хотын Банк 1,6% болгосон нь бизнес эрхлэгч нарт үзүүлж буй бодит боломж юм.

- Н.Болормаа /Бизнес эрхлэгч/
Бизнесийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авснаар бидэнд үнэхээрийн дэмжлэг болж байна. Бага хүүтэй зээлд хамрагдан бизнесээ өргөжүүлж, хоёр дахь салбараа нээн ажиллахаар зорьж байна.

- Г.Бадамгарав /Бизнес эрхлэгч/
Би Улаанбаатар Хотын Банкнаас бизнесийн зээлийг хоёр дах удаагаа авч байна. Бага хүүтэй зээл миний бизнесийн эргэлтэнд маш их дэмжлэг болсон. Тийм ч учраас хоёр дахь удаагаа хандаж байгаа нь энэ юм.
Бизнесийн зээлийн хүүг долоон сар хүртэл буулгасан байгаа бөгөөд бизнес эрхлэгч та бүхэн өөрт ойрхон байрлах Улаанбаатар Хотын Банкны салбарт хандаж зээлээ судлуулах боломжтой юм байна.





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт