Г.Уянга: Малайзын шинэ Засгийн газар Ш.Алтантуяагийн хэрэгт хүндэтгэлтэй хандсан нь олон нааштай хандлагыг бий болголоо

У.Уранцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгыг Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар тус улс руу томилж явуулсан. Г.Уянга, Ш.Алтантуяа бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт Малайзад очиж энэ сарын 6-ны өдөр болсон шүүх хуралд оролцсон юм.

Шүүх хурлын шийдвэрийн талаар болон уг хэргийн талаарх бусад асуудлаар Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгатай ярилцлаа.

-ШҮҮХ ХУРАЛД БИ ЗӨВХӨН АЖИГЛАГЧИЙН СТАТУСТАЙ ОРОЛЦСОН -

-Та Малайз улсад олон жилийн өмнө онц хэрцгийгээр амиа алдсан Монгол иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хуралд аавтай нь хамт оролцоод ирлээ. Хэргийн нөхцөл байдлын талаар товч мэдээллээс яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилолтоор Малайзад амиа алдсан бүсгүйн шүүх хуралд аавын нь хамт оролцоод ирлээ. 13 жилийн өмнө гарсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, буруутай этгээдүүд ялаа эдлээгүй хэвээр байна. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдэж,аллага үйлдсэн цагдаагийн офицеруудад Малайзын шүүх цаазаар авах ял оногдуулсан боловч хэрэгтнүүд ялаа эдлээгүй, нэг нь гадагшаа цагаачилж гарсан байна. Гол нь хэргийн захиалагчийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй, талийгаач бүсгүйн аав балмад аллагыг захиалагчийн нэг гэж үзэж байгаа Разак Багинда цагаадсан гэх мэт асуудал ээдрээтэй хэвээр байна. Харин Малайзын төрд шинэ удирдлага гарч ирснээр олон нааштай хандлага бий болсон.Ерөнхий сайд Мохатир Мохамад Ш.Алтантуяатай холбоотой эрүүгийн хэргийг сэргээх хүсэлтийг прокурор болон Хааны ордонд хүргүүлсэн байна.

image

-Шүүх хуралд таны оролцоо ямар түвшинд байсан бэ? Аль нэг хуулийн этгээдийг төлөөлж хуралд оролсон уу?

-Шүүх хурлын хувьд би зөвхөн ажиглагчийн статустай оролцсон. Яг тухайн гэмт хэргийн хувьд гэрч, шууд хохирогч, өмгөөлөгч, сэжигтэн гэх мэт ямар ч оролцоо мэдээж байхгүй учраас ингэхээс ч өөр аргагүй. Шүүх хуралд үг хэлэх, асуулт асууж хариулт авах, санал бодлоо илэрхийлэх ямар нэг эрх, үүрэг шууд байхгүй. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Хүний эрхийн зөвлөхөө зориудаар томилон илгээж шүүх хуралд ажиглагчаар оролцуулж байна гэдэг бол Монголын төр энэ хэргийг ямархуу түвшинд анхаарч байгааг шууд илэрхийлэх маш том үзүүлэлт мөн. Харин шүүх хурлын дараа цугларсан хэвлэлүүдэд Монголын талын байр суурийг илэрхийлж мэдээлэл хийснээс гадна С.Шаарийбуу гуайн өмгөөлөгчтэй уулзаж ярилцсан. Мөн Малайзын ГХЯ-ны Азийн газрын даргатай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Малайзын Ерөнхий сайдад хандсан илгээлтийг гардуулснаас гадна хэргийн талаарх Монголын талын байр суурийг ч маш тодорхой илэрхийлсэн. Малайз дахь Монголын өргөмжит консултай нэлээд удаан уулзаж ярилцлаа.

- МАЛАЙЗЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР УГ АСУУДАЛД ШУДАРГААР ХАНДАЖ БАЙГААД ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЛАРХАЛТАЙ БАЙГАА-

-Тэр талаараа жаахан дэлгэрүүлбэл?

-Нэгдүгээрт, Малайзын шинэ засгийн газар уг асуудалд шударгаар хандаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ЗГ, ард түмэн талархалтай байгаа. Мөн Ерөнхийлөгч Засгийн газар, Гадаад Хэргийн Яамнаас, төрийн өндөр дээд хэмжээнд байнга бичиг явуулж ирсэн. Монгол Улсын иргэнийг зэрлэгээр хөнөөсөн уг хэргээс шалтгаалан хоёр орны харилцаа удаан хугацаанд зогсонги байдалд байлаа. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэж байж хоёр орны төрийн болон ард түмний харилцаа хэвийн үргэлжлэх үүд хаалга нээгдэнэ. Ингэх эрмэлзэл аль аль талд байгаа нь ойлгомжтой. Монголын талаас үүнийгээ тасралтгүй илэрхийлж, гацааг арилгахыг эрмэлзэж ирсэн. Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс сонгогдсон цагаасаа эхлэн байнга анхаарч, шинэ Ерөнхий сайдыг томилогдсоны дараа баяр хүргэсэн илгээлт явуулахдаа ч, олон улсын хэмжээний хурал, уулзалтаар тааралдаж биечлэн уулзахдаа ч энэ хэргийг дурдаж байсан. С.Шаарийбуу гуайн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Карпал гуайн гэр бүлийнхнийг Монголд ирэхэд нь хүлээн авч уулзсан. Гэрчийн мэдүүлэг авах шүүх хурлын үйл явцыг ажиглуулахаар Хүний эрхийн зөвлөхөө илгээлээ. Ерөнхийлөгчийн энэ мэт идэвхтэй үйл ажиллагаанууд болон Монголын төр засгаас баримталж байгаа байр суурийг Малайзын тал мэдэж асуудалд санаа тавьж, шийдвэрлэхийн төлөө байгаагаа ч саяын уулзалтаар мэдэгдсэн.

-ШҮҮХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ, ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ-

-Шүүх хурлын үр дүн яаж гарав? Мэдээж бодоход, нэг өдөр хуралдаад шийдчих зүйл биш байх. Гэвч таны оролцооноос хүмүүс ямар нэг нааштай хандлага хүлээж байгаа нь тодорхой?

-Шүүх хурлын үйл ажиллагаа дуусаагүй, энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Одоо Малайзын талын гэрчүүдээс мэдүүлэг авах үйл ажиллагаа явагдаж байна. Малайзын шүүхийн зарчим нь манайхаас эрс өөр юм. Эрүүгийн хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларч түүний дагуу буруутнуудыг ялласан боловч Иргэний нэхэмжлэлтэй хэрэгт өмнөх баримтуудыг татаж авч хэрэглэх боломжгүй, заавал дахин шинээр нотлох шаардлагатай болдог юм байна. Дахиад л гэрчүүдээ байцааж, дахин нотлох баримтуудаа үнэлүүлэх шаардлагатай тул маш их цаг хугацаа ордог юм байна. Монголын болон Малайзын талаас дахин гэрчүүдээ дуудаж, шүүх хуралд мэдүүлэг өгүүлнэ, Малайзын талаас ч ялгаагүй, талийгаачийг хүргэж өгсөн таксины жолоочоос эхлээд аллагыг гардан үйлдсэн офицеууд гээд бүгдийг нэгбүрчлэн дуудаж байцаах, хэргийн газраас олдсон баримтуудыг дахин шинжлэх, талийгаачийн яс, үсэнд ДНК шинжилгээ хийж тогтоох гэх мэт бүх л үйлдэл дахин давтагдах тул маш удаан хугацааны төвөгтэй процесс болох нь ээ. Цаад улсын хуулийг бид яалтай ч билээ дээ.

image

-УГ ХЭРЭГ 7 САР ГЭХЭД ШИЙДЭГДЧИХ БАЙХ ГЭЖ ӨМГӨӨЛӨГЧ РАМКАРЛАЛ СИНГХ ХЭЛСЭН-

-Цааш давж заалдах шатны хурлууд гээд мөд дуусахгүй нь ээ дээ, тэгвэл?

-Асуудал хэдийд эцэслэн шийдэгдэх төлөвтэй байгаа талаар өмгөөлөгчтэй уулзах үеэрээ зориуд асуусан. Өмгөөлөгч Рамкарпал Сингхийн бодож тооцоолж байгаагаар 7-р сар гэхэд шийдэгдчих байх, хамгийн цаад хугацаа энэ ондоо багтана гэсэн итгэлтэй байна гэсэн. Хууль, шүүхийн системээ маш сайн мэдэж байгаа, хэргийг эхнээс нь гардан авч явсан туршлагатай, удам дамжсан хуульч гэр бүл энэ хэргийг өмгөөлж байгаа тул ханатай хэлсэн гэж бодож байна.

-Өмгөөлөгч яагаад энэ хэргийг үнэ төлбөргүй өмгөөлдөг юм бол? Маш их зардал гарч байгаа нь ойлгомжтой. Улстөрийн сөрөг хүчнээ дарах гэж зориуд энэ хэргийг барьж авсан юм болов уу?

-Тийм хардлага төрж болох ч энэ нь хэт “монголчилсон хардлага” болох байх. Анх энэ хэргийг одоогийн өмгөөлөгчийн аав нь парламентын гишүүн Карпал гуай барьж авсан юм билээ. Карпал гуай Ш.Алтантуяа бүсгүй аав С.Шаарийбуу гуайд хэлэхдээ, “Би чамд тусалнаа. Малайзын талын гэмшил, ард түмний тус гэж ойлгоорой. Би өндөр настай хүн. Энэ миний хамгийн сүүлчийн том буян болог. Надаас өөр энэ хэргийг барьж авах хүнийг чи олохгүй ч байх” гэж хэлээд үнэ төлбөргүй өмгөөлөхөөр болсон юм билээ. Харамсалтай нь Карпал гуай 2014 онд автомашины ослоор өөд болжээ. Хүүхдүүд нь аавынхаа зорьсон энэ хэргийг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй өмгөөлж, гарах зардлыг “Карпал Сингх” өмгөөллийн товчоо бүрэн хариуцаж байгаа юм байна. Нотолгоонд шаардагдах баримт материал бүрдүүлэх, гэрчүүдийг дуудаж авчрах, гадаадад байгаа гэрчүүдийг өөрсдийн зардлаар авчирч байлгах, зарим нь үүнийхээ төлөө төлбөр нэхвэл мөн л өөрсдөөсөө гаргах зэргээр маш их хичээл зүтгэл, хөдөлмөр гаргаж байгаа юм байна. Одоо түүний хүү, охин хоёр энэ хэрэг дээр гардан ажиллаж байна. Хүү нь мөн л парламентын гишүүнээр ажилладаг юм байна. Тэдний энэ үйл ажиллагааг зөвхөн улстөрийн зорилго гэж харвал тун зохисгүй гэж бодож байна.

-Тэгвэл одоо биднээс шалтгаалах зүйл их бага гэсэн үг үү? Монголын талын оролцоо ямар байх ёстой юм бэ?

-Бид Малайзын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцох ямар ч боломжгүй. Бид улстөрийн арга замаар байр сууриа маш шургуу, тууштай илэрхийлж байгаа. Энэ л бидний хамгийн дээд, маш сайн оролцоо. Энэ удаа Ерөнхийлөгч зөвлөхөө шүүх хурлын ажиглагчаар явуулсан нь их чухал алхам болсон. Энэ бол Малайзын шүүхэд төдийгүй, төр засгийн түвшинд бид хандлагаа, хоёр орны хооронд үүссэн хад чулууг нураах эрмэлзлээ харуулж байгаа маш чухал зүйл. Мөн энэ бол зөвхөн Малайзын Засгийн газарт төдийгүй дэлхий нийтэд монгол хүн хаа ч ажиллаж амьдарч явсан иргэнийхээ эрхийг төр нь хамгаалж, анхаарч байдгийн дохио, илэрхийлэл. Гадаадад ажиллаж амьдарч байгаа манай монголчууд, эх орондоо тэднийхээ төлөө санаа чилээж суудаг олон хүмүүс Ерөнхийлөгчийн энэ алхамд баярласнаа илэрхийлсэн. Бид бүх боломж, чадлаараа үүний төлөө хичээж ажиллах ёстой.

Харин шүүх хурал эхлэхэээс аваад дуустал манай ГХЯ-ны тухайн үеийн консулын газрын орлогч дарга байсан, одоо Канадад элчин сайдаар ажиллаж байгаа Ариунболдын явуулсан нэгэн зурвасын тухай маш их яригдана лээ. Тэр бичгийн агуулгыг Ариунболд элчин сайд маш тодорхой нэг утгатай болгох шаардлага байгаа юм байна гэж харсан.

-Тэр нь ямар бичиг юм бол ?

-Уг хэргийн прокурор болон өмгөөлөгч нарт англи хэлээр явуулсан зурвас нөгөө талд ашигтайгаар тайлбарлагдаж болохоор агуулгатай байгаа гэж С.Шаарийбуу гуай үзэж байгаа юм. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд С.Оюунд ч энэ талаар асуудал тавьж байж. Шийдэгдээгүй хавтаст хэргийн материал учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Ямар ч байсан манай талаас Шаарийбуу гуайд туслах асуудлын нэг нь энэ юм байна. Бусад шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахад ч туслалцаа хэрэгтэй бол бүхий л түвшиндээ туслах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ хэрэг 13 жил яригдаж байна. Энэ хугацаанд Малайз Монголын хооронд заримдаа ганцаараа, заримдаа хүүхдийг нь дагуулаад арав гаруй удаа зорчсон, гэрчүүдийн зардал, буудал, хоолыг дааж Малайзын шүүх хуралд оролцуулан мэдүүлэг өгүүлэх, орчуулагч хөлслөх гээд маш олон зардлыг С.Шаарийбуу гуай өөрөө байраа зарж дааж ирсэн гэсэн. Манай ГХЯ иргэдэд туслах сангаас зарим удаагийн замын зардал, мөн ХЗДХЯ ганц нэг удаагийн орчуулагчийн зардлыг даасан байна.

image

-Энэ бүх төлбөрөө одоо иргэний шугамаар нэхэмжилж байгаа юм байна гэж ойлголоо. Хэдий хирийн мөнгө нэхэмжилж байгаа юм бол?

-Энэ талаар сонирхоогүй. Энэ бол цэвэр хохирогч талын, талийгаач бүсгүйн ар гэрийн асуудал. Тэд их хохирол үзсэн нь ойлгомжтой. Ээжээсээ хойш нэг хүү нь нас барсан байна. С.Шаарийбуу гуайн гаргасан зардал, үлдсэн өнчин хүүгийн ирээдүй, дээрээс нь энэ хэргийг олон жилийн турш үнэ төлбөргүй өмгөөлж байгаа “Карпал Сингх” өмгөөллийн товчооны гаргасан зардал гээд чамгүй юм байгаа нь ойлгомжтой. Гэр бүлийн нэхэмжлэх мөнгөний үнийн дүн нь Монголын төрд шууд хамаарах асуудал биш байх. Төрд хамаарах асуудал нь Монгол Улсын иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн, үүнээс үүдсэн улстөрийн харилцаа зогсонги байгаа хэсэг юм. Хохирлын нэхэмжлэлтэй холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй, энэ талаар С.Шаарийбуу гуайгаас тодруулсан нь зөв байх.

-АЛЛАГА ҮЙЛДЭЖ, ЦААЗЫН ЯЛ АВСАН ХОЁР ОФИЦЕРИЙН НЭГ НЬ МАЛАЙЗЫН ШОРОНД ХОРИГДОЖ БАЙГАА-

-Хэрэг үйлдсэн цагдаагийн нэг алба хаагч батлан даалтад гараад оргон зайлсан гэх мэдээлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан шүү дээ. Тэр оргосон хэрэгтэн нь баривчлагдсан байсан уу?

-Аллага үйлдсэн, цаазын ял авсан хоёр офицерийн нэг нь Малайзын шоронд хоригдож байгаа, нөгөө нь Канадад байгаа, цаазын ял авсан тул орогнол хүссэн бололтой.

-Энэхүү аймшигт хэрэг Малайз улсын ерөнхий сайд асаны авлигын хэрэг хамааралтай гэж байсан. Энэ авлигын хэрэг шүүхэд яригдсан болов уу?

-Бидний оролцсон шүүх хурлын үеэр энэ талаар яригдаагүй.

-Малайз улсын талаас ямар байр суурьтай байна вэ?

-Малайзын төр засгаас Монголын төр засгийн хэмжээнд уулзалт хийх тоолонд энэ л асуудлыг ярьдаг тул аливаа уулзалтаас зайлсхийж байх шиг санагдсан. Энэ нь дургүйдээ ч биш, ер нь өндөр түвшинд уулзах бүрийд Ш.Алтантуяагийн хэрэг яригдах нь ойлгомжтой тул үүнээс улбаалаадэнэ хэргийн аливаа шийдэлд Малайзад эрх барьж байгаа намыг шүүхэд нөлөөллөө гэдэг хардлага дотооддоо үүсэхээс болгоомжилдог бололтой. Гэвч Малайзын тал ч асуудлыг шийдэж хоёр орны төр засаг болон ард түмний харилцаанд үүссэн асуудлыг шийдэхийг хүсч байгаагаа байнга илэрхийлдэг. Мохатир Мохамад Ерөнхий сайдын ЗГ-ын энэ хэргийн тухайд гаргаж байгаа хүчин чармайлтад Монголын тал ямагт талархалтай хандаж байгаа.

image

-Хэрэг үйлдсэн талаас ямар ямар хүмүүс шүүх хуралд байсан бэ?

-Иргэний нэхэмжлэлтэй хэрэгт Малайзын Засгийн газар хариуцагчаар орж байгаа. Засгийн газрын өмгөөлөгчид болон Багиндагийн өмгөөлөгч нар оролцсон.

-Талийгаачийн аав энэ хэргийн араас олон жил хөөцөлдөж байна. Та дараагийн шүүх хуралд мөн оролцох уу?

-Хууль ёсоор бол шүүх хуралд шууд оролцооны үүрэггүй. Гэвч зайлшгүй шаардлагатай гэж үзвэл оролцоход хэзээд бэлэн байх болно.

-Таньд маш их баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.96] 2019-05-21 05:11:33

1234

Зочин [77.38.148.28] 2019-05-19 03:42:28

хеерхий дее, ум мани бадмэ хум ум мани бад мэ хум у мани бадмэ хум

zochin [150.129.140.241] 2019-05-18 00:03:30

Uurinhee tolgoi deerhi .... harahgui baij hunii tolgoi deerhin hyalgasiig uulnu gedeg shig bid uursduu mun ch ih Altantuyag horooson baih daa. mash olon Altantuyatanguud Eh orondoo ur buteeltei ajillaj zohih esnii hudulmuruu uneluulj chadahgui, hariin orond hool olj ideh geed yaj zuderch yavdgiig ene erh barij bui tur zasagt tui ch hamaagui baihaa.Bid hooloo olj ideh gej hulgai hiij neg hudal helj neg olson bolvsrolooroo neg Ouyn uhaanaaraa neg zutgej delhii dayar mori shig zutgej ene ulsiin neriin muugaar neg sainaar neg garguulan zutgej yavdag Ard tumeen.Uulna bol sanaa setgel niileed Aav eejeesee Uvlugdun irsen hamgaas saihan Eh ornoo henees ch dutahgui hugjuulbel bolohgui chadahgui um alga daa. Mongolchuud mini.Daanch Ene horchin Hahuulchin eh ornoo Hudaldagsadad sanalaa uguud uursdiinhee ireedui bolson ur huuhed ach zee nariinhaa ireeduig unuudriin gurilaar 100 gramm arhinaas soliood baih um daa.

Зочин [103.26.195.151] 2019-05-23 22:39:35

unen shu

zochin. [66.181.182.49] 2019-05-17 19:04:47

Ertontsiin hamgiin ulger jishee sain aav. Ur dun ni amjilttai baigaasai.

Zochin [64.119.19.206] 2019-05-18 08:05:49

Yostoin uruvdmuur huurhii mini. Unen yalah boltugai

Зочин [99.57.27.106] 2019-05-17 06:49:28

neg yanhan uheel biz

Зочин [202.126.89.62] 2019-05-17 21:28:28

ер нь бол янхан байсан ч Монгол хүн шүү

Зочин [103.212.118.119] 2019-05-16 20:12:53

ААВ НЬ Л ТУУШТАЙ ЯВЛАА ДАА.УЯНГА БОЛ ПООПОРЧ Л БАЙГАА БИЗ. АМЛАЛТ НЭХНЭ ГЭЖ ИХ ХУРАЛД ОРООД Л ХУЛХИДАА БИЗ ДЭЭ.

Зочин [182.160.32.120] 2019-05-27 08:31:18

харин ч ганцаараа энэ эрчүүдтэй үзэж тараа биз дээ?

Зочин [66.181.161.89] 2019-05-16 12:50:23

Баярлалаа

Зочин [202.9.44.148] 2019-05-16 11:29:56

Амжилт хүсье.Үрийнхээ араас ёстой л аав хүн шиг нэхэл хатуу явлаа даа хөөрхий.Амжилт. Тэнгэрээс охин чинь харж баярлаж б.гаа шүү.Үлдсэн үр хүүхдийг нь сайхан хүмүүжүүлээрэй.

UYANGA [185.220.101.5] 2019-05-15 15:03:19

Etseggui hunii tolgoi TOM, Ehgui hunii bugs TOM gej ene ard tumen yasan unen heleevee, Ohini ni mapiin garuudtai yavaad baigaag medseer baij ter SHAARII odoo neeree, er ni bol contraband hiisen hergeer bas yal avch magadgui shuu neeree

Зочин [66.181.187.175] 2019-05-15 12:55:47

Энэ авгай улс төржих замаар хэт хөрөнгөжсөн хүмүүсийн сонгодог жишээ болох хүн Малайзууд гранат зүүчихгүй бол АТГ шалгамаар юмдаа

зочин [202.126.89.138] 2019-05-15 11:42:39

Ер нь монгол бүсгүйчүүд өвөр султай гадаад хүн гэхээр л үхэлддэг болсон ийм үед энэ хэрэг сургамжтай л юм болсон

Зочин [202.9.44.148] 2019-05-16 11:26:17

дээрх 3-н нөхөд та нар хүмүүнлэг сайхан сэтгэлтэй б.гаач.Яаж ингэж хөгийн санаатай б.ж насыг барна даа.Насны бөгсөнд нүглээ яаж барж ариуснаааа.А-бол маш өндөр боловсролтой маш их чадвартай охин б.сан б.на шүү.Яах аргагүй зах зээлийн ороо бусгаа үед гэнэдэж алдсан б.на. Монгол хүний гэнэн цайлган зан тэнд гарч дээ.Амен.

Зочин [202.9.42.16] 2019-05-15 21:13:18

Unen shu

ҮХТЭЛ ҮР ХҮҮХЭДИЙН ТӨЛӨӨ [202.179.25.213] 2019-05-15 10:14:29

ЭНЭ ХАРИН САЙН АЖИЛ ҮЙЛ БОЛЛОО ШҮҮ УЯНГАА. ЗАЙЛУУЛ ДАА ТЭР МУУ ХҮҮХНИЙ ААВ ЭНЭ ОЛОН ЖИЛ ҮЗЛЭЭ. ДЭМЖИХ ЮМСАН ДАА.....

Хро [103.26.194.195] 2019-05-15 08:27:48

Ажиглагчаар суусан юмуу Бас Малайзын зг гэмт хэрэгт хүндэтгэлтэй ханддаг болцымуу Тээ кк

Irgen [126.247.199.96] 2019-05-15 00:57:19

Ene avgai setgyylch mergejiltei gelyy ymar ymar es zyigyi mergejliin bys yg xelleg eer yriad bnaa ter gyai ene gyai ch gex shig tsaad ylsii xyyliig bid yaltai ch bilee gej ireed l ylsiig tuluuluj yvaa erunhiilugchiin zuvlux ni neg iimerxyy mergejil bolovsrolgyi avgai nar gydamjind yriltsaj bga bish de

Зочин [182.160.37.71] 2019-05-14 20:36:37

ШУДРАГА ЁС ГЭЖ ЭНЭ ДЭЭ.ХЭРЭВ МОНГОЛ ХҮН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МОНГОЛ ХҮНИЙ ЭСРЭГ АЖИЛЛАСАН БОЛ ҮХРҮҮД ЮУ ГЭЖ МӨӨРӨЛДӨЖ БУЙ БОЛДОО.

g [64.119.19.118] 2019-05-14 19:42:25

Оюун нээрээ ингэж явдаг болов уу яваад хад мөргөөд байдаг болов уу Монголын ард түмэн байнга анхаарч байдаг байх шүү

Зочин [202.9.44.148] 2019-05-16 11:35:12

монголд шудрага төр ёстой алга.Хэдэн жил солигдлоо.Зориг агсны ах Баяр,эгч Оюун нар муу л б.на. тэгэхэд Шаарийбуу гуайг хар тэр аюултай улсад очиод өөрийн хэмжээнд тэмцээд л байна. Бодоход л асуудал.

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ [202.9.43.121] 2019-05-14 19:41:34

ТАНЫ ЗӨВЛӨХ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭДЭН ШАР ХҮҮХНҮҮД ТАНЫГ ҮНЭХЭЭР ГУТААЖ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ РЕЙТИНГ ЧИНЬ БУУРУУЛЖ ЖОЛ ХАРАГДУУЛЖ БАЙГАА ШҮҮ , ЭНЭ АЛТАН ДУНДАЖ ХҮҮХНҮҮДЭЭ ДАРААЧИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ ЗААВАЛ СОЛЬЖ ШИНЭЧЛЭЭРЭЙ

Zochib [103.229.121.107] 2019-05-14 19:13:02

Irliizuud haana ashig sonirhol bna tend guij yavdag yamar haasha muuhai humuus ve, hunii uhleer ner tur huusun, harin shiidver yadarsan aaviin tald garaasai, ene huuhentei huuhengui

шуналын сэдэлтэй [202.9.43.121] 2019-05-14 19:34:54

хаана мөнгө тэнд далдайж явдаг нь эрлийзүүдийн ген-нд нь байдаг мөн чанар

Зочин [31.220.0.225] 2019-05-14 18:44:37

ерөнхийлөгчийг гутааж байгаа хэд хэдэн хүүхэн байна уянга хулан булгамаа өөр бас хэн хэн гэсэн бэ

ОНЦ СУРЛАГАТАН ХАРАМСАЛТАЙ НЬ АЛГА [202.9.43.121] 2019-05-14 19:32:57

ҮНЭН ШҮҮ , ШАР УЯНГА ,ЭЛБЭГДОРЖТОЙ ЯВАЛДАЖ СГЗ БОЛСОН Ц. ХУЛАН , БУЛГАМАА ГЭЖ ХАРВААС ХИЧЭЭНГҮЙ САЙН СУРЛАГАТАН ГМ ХУЛАН БОЛ БҮР ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙШТЭ НӨГӨӨ 2 НЬ ХУВИЙН ДЭЭДИЙН ТӨГСӨГЧ КК

Иргэн [202.126.89.125] 2019-05-14 19:01:16

Мэдрэл муут

Zochin [43.242.243.70] 2019-05-14 18:39:41

Uynga gej ynhan. boov n ali her tom bol geel harj bn.tom boovon d husuulj uzii. uur ynx buriin ashig honjoo haigaal yvj bgaa gichii

Зочин [66.181.181.11] 2019-05-14 18:12:30

Хятадын эрлийз, Түгжил Уянга улс төрийн ашиг хонжоо хайж явдаг бузар даа

Зочин [64.119.25.66] 2019-05-14 18:20:38

Jinhene mongol hun shuu ugee olj hutsaarai muu novsh mini

Z [103.212.116.49] 2019-05-14 17:53:22

Haraat bus gedeg hatuu zarchim barimtaldag shuuh ene avgai baitugaig havituulahgui.Tegeed ch ach holbogdol bagatai iluuts alham hiij dee huurhii.Uy unertsen um bol doo

Зочин [202.5.202.130] 2019-05-14 16:45:29

Uyanga bol harin ch mash sain angli heltei mundag

хуцалдаа [202.9.43.121] 2019-05-14 19:37:42

хэлтэй байсан бол орчуулагчаар яахнавдээ хөөрхий

Зочин [66.181.176.167] 2019-05-14 16:35:05

Аав нь үнэхээр сайн хөөцөлдөж явж байна даа аавын талд шийдэгдээсэй охин нь бурханы орноос харж байгаа даа

Зочин [124.158.110.82] 2019-05-14 16:34:12

худлаа пиар хийгээд

Zochin [103.229.121.107] 2019-05-14 16:17:13

Uureggui hun yugaa ch medehgui bid nart saihan handlaa gj anduuraad. Uruvdmuur yaduu ch setgelgee boldo, zugeer l ner huusun

санаа [112.72.8.90] 2019-05-14 16:13:36

Тэр хүний эрх боловч Оюун гэгч ахынхаа төлөө ч иргэнийхээ төлөө ч ам хөдөлгөхгүй хүн байх юм даа. Гэхдээ энэ тэр хүний эрхийн асуудал юм даа. Иргэд бид ингэж л хардаг. Магадгүй улс төр гэдэг мангас үнэхээр зовлонтой байдаг болов уу даа

Зочин [219.248.9.94] 2019-05-14 17:53:44

Тийм яг тэгэж харагддаг.О гэдэг авгай өарөө л сайхан амьдраад бгаа шүү.Тэгэхэд дэргэд энэ эцэг мөн гайхалтай мундаг хүн шүү.

Зочин [66.181.171.34] 2019-05-14 15:48:38

Англиар А ч үгүй мэдрэл авгай ангайж суугаад л ирээ биз

Зочин [120.18.38.58] 2019-05-15 19:43:36

Chamaig bodvol Angliar A baitugai Ya-tai hun shu. Almasaa

хх [202.55.191.194] 2019-05-14 15:45:44

хүндэтгэлтэй хандсан гээд нотлох баримтыг нь устгасан байдаг юмуу


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.