Хүнсний худалдааны газруудын ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хангалтгүй байна

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн хэмжээнд 2019 онд хүнсний чанар, эрүүл ахуй, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 257, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, газрын харилцаа, эрчим хүч, хэмжилзүйн хяналтын чиглэлээр 107 нийт 364 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Шалгалт хийсэн 8 чиглэлээр нийт 1986 зөрчил илэрснээс 1307 буюу 65.8 хувийг арилгуулж, 195 аж ахуйн нэгж,иргэнд 1624 заалт бүхий хугацаатай албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар 137-г хүргүүлж, 20 акт үйлдэж, 489.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан, зөрчил гаргасан 197 хуулийн этгээд, хувь хүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 186 шийдвэрлэж, 11 зөрчлийн хэрэг нээн НИЙТ 147.400.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан ажилласан байна.

Шалгалтаар 88 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 200 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулж, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 84 нэр төрлийн 2454 ширхэг, 4.245.15 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 39 нэрийн 178 хайрцаг, 435.800 төгрөгийн тамхийг улсын байцаагчийн актаар хураан авч, “Нийслэлийн зөвлөл”-д албан бичгээр шилжүүлсэн.

Илэрсэн зөрчлийг дурьдвал:

1.Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

Шалгагдсан газруудын 112 газар буюу 48.2 хувь нь барилга, байгууламжийг худалдааны зориулалтаар өөрчлөн засварлахдаа зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй, зураг төсөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан/ угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл/-г хийж хэвшээгүй, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. /Нарантуул трейд ХХК, Хөрн ХХК, Бэрх марал ХХК, ЦЭЧН ХХК ХХК, Цахиур үзүүр ХХК,Энхжин Отгонтэнгэр ХХК, Баяржавхлан ХХК, Монголкоре сторе ХХК, Петростар ХХК г.м/

  • 30 буюу 39.4 хувь нь худалдааны агуулахын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн. /Сэнтрал экспрэсс си ви эс ХХК, Арслангийн удам ХХК, Гүрмээ ХХК, Адилакс ХХК, Гоё санаа ХХК, Зээст ХХК, Баяржавхлан ХХК г.м /
  • 104 буюу 40.4 хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зөрчил байсан. /Нарантуул трейд ХХК, Дарханхаан ХХК, Цахиур үзүүр ХХК, Энхжин Отгонтэнгэр ХХК г.м/
  • 110 буюу 42.2 хувь нь бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодлын стандартын шаардлага хангаагүй, савласан бүтээгдэхүүнийг дагалдах шошгыг шаардлага хангуулаагүй худалдаанд гаргаж байв./Сиркл чейн ХХК Сиркл-10, Абсолют кэш энд керри ХХК, Тайванзул ХХК, Энхжин ХХК, Отгонтэнгэр ХХК г.м/
  • 101 буюу 39.2 хувь нь дотоод хяналтыг тогтоож мөрдөж ажиллаагүй зөрчил илэрсэн байна. / Кореа фүүд ХХК, Сонгино хангай ХХК, Макс хүнс ХХК, Хишиг-Уул ХК, Хөрх хоён ХХК, Дельта фүүд ХХК, Бат сервис ххк, Грийн лийф фүүдс ХХК Экомоол ХХК г.м/
  • Хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан, хадгалсан зөрчил илэрсэн /Сиркл чейн ХХК Сирклк-10 дэлгүүр, Гурмээ ХХК-ийн агуулах, МК сторе трейдинг ХХК, Буянтай аав ХХК, Түшээт булаг ХХК, Хутула констракшн ХХК, Цаст болор ХХК иргэн Б.Сарантуяа г.м/
  • Тусгай зөвшөөрөлгүй тамхи худалдаалж байсан зөрчил илэрсэн./ Жетро холдинг ХХК, Буянтай аав ХХК, иргэн С.Баярсайхан г.м/

2.Газрын харилцааны хяналтын чиглэлээр:

Шалгалтаар эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн “Боса импекс” ХХК, Эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулаагүй. /“Анко” ХХК, “Нармон” ХХК, “Боса импекс” ХХК, “Собу” ХХК/

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан,/“МВС групп” ХХК-ийн барс-2, “Барс импекс” ХХК-ийн барс-1 худалдааны төвүүд/

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны хүчин төгөлдөр хугацаа дууссан /Хархорин хүрээ” ХХК, “Хүчит шонхор” ХХК/

Ил задгай хог хаягдал ихтэй зөрчилтэй байсан. /“Тэнгэр” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Нарантуул трейд” ХХК, “Даян өндөр” ХХК, “Анко” ХХК, “Экомогул”/

3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:

Шалгалтад хамрагдсан байгууллагуудын нийт 125 ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үзлэг хийснээс, Абсолют кэш энд керри ХХК ХХК, Эрдэнэ булган ХХК нь Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд 30 хувь буюу 17 нь дотоодын хяналт шалгалтыг тогтмол хийдэггүй, хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, бууруулах арга хэмжээ авч ажиллахгүй байна.

4. Эрчим хүчний хяналтын чиглэлээр:

Цахилгаан тоног төхөөрөмж, ерөнхий самбаруудын ажлын зураг, зарчмын схемийг ажлын байранд болон ерөнхий самбарт байршуулаагүй /. “МВС групп” ХХК, “Буурал сутай” ХХК, “Барс импекс” ХХК, “Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК, “Анко” ХХК, “Шаб” ХХК, “Хүчит шонхор” ХХК, “Ариунгүнгэрваа” ХХК, “Баруун бүс” ХХК, “Гурван эвтэн” ХХК/

Хаалттай дэд станцийн орц гарц хаагдаж, хамгаалалтын зурвас зөрчигдсөн. /“Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК/

Газардуулгын байгууламжийн эсэргүүцлийнн хэмжилтийг тогтоосон хугацаанд хийлгээгүй нь зөрчил илэрсэн. /“Барс импекс” ХХК, “Буурал сутай” ХХК, “МВС групп” ХХК, “Батсервис” ХХК, “Ариунгүнгэрваа” ХХК, “Баруун бүс” ХХК, “Гурван эвтэн” ХХК, “Саруул групп ХХК/

Цахилгаан техникийн ажилтнуудаас угсралт, аюулгүй ажиллагааны дүрэм зааврын мэдлэгийн шалгалт авч, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна. /“Барс импекс” ХХК, “Буурал сутай” ХХК, “МВС групп” /

Ослын болон аваарийн гэрэлтүүлэг, гарц заасан /exit/ гэрэлтүүлэх хэрэгсэл хангалтгүй. /“Батсервис” ХХК, “Ариунгүнгэрваа” ХХК, “Баруун бүс” ХХК, “Гурван эвтэн” ХХК, “Саруул групп ХХК/

5.Хэмжил зүйн хяналтын чиглэлээр:

Шошго дээр савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичихгүй худалдаанд гаргаж байсан нь Бест Ийст” ХХК, “Мон бейкэри“ ХХК, Артизон” ХХК , “Батбайгаль”ХХК /

Савласан 40 граммаар дутуу савлан худалдаанд гаргасан нь “Анурагранд” ХХК иоджуулсан давсыг 20-50 граммаар, “Тайван зул” ХХК тунгалаг пүнтүүз /

Улсын баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж байсан нь Гацуурт хүнс” ХХК ,“Хүчит шонхор ХХК”-ийн Хүчитшонхор худалдааны төв, “Экомогул ХХК”-ийн “Амгалан” худалдааны төвийн 5 түрээслэгчид байна.


Сэтгэгдэл

иргэн [192.82.66.196] 2019-06-24 10:15:54

шат шатныхаа ажлыг цаг тухайд нь хийж сур.

ооо [103.9.90.51] 2019-06-21 13:00:31

одоо л мэдэж байгаа юм уу урьд нь яма ажил хийж юу шалгаж байсан юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.