НӨАТ-ын эхний улирлын урамшууллыг дөрөвдүгээр сард олгоно

Ц.Анударь / Нүүр

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан. НӨАТ-ын энэ оны эхний улирлын урамшууллыг ирэх 4 дүгээр сард буцаан олгоно.

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд өгнө. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны өдрийн дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:43

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:42

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 23:08:27

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Ганбат [202.179.25.13] 2020-03-27 18:15:33

Одоо энэ хямралын горимд иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд НӨАТ - ийг тэглэх эсвэл тэглэж болдоггүй юм бол 10 саоыг 1 хүртэл сар бүрийн сүүлийн өдөр 10% аар НӨАТ ийн буцаан олголт хийх хэрэгтэй

Зочин [103.212.116.30] 2020-03-27 14:54:54

Нэг мөсөн бөөнд нь өгөхгүй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.