ОХУ өнөөдрөөс хилээ хаана
Гуравдугаар сарын 30-наас эхлэн автомашин, төмөр зам, явган хүний болон бусад дамжин өнгөрөх цэгүүдээр дамжин улсын хилээр түүний дотор Орос-Беларусийн хилийн хуурай замын хэсгээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг ОХУ-ын Засгийн газар үүрэг болгожээ.
Энэхүү хязгаарлалтад дипломат ажилтнууд болон ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар, консулын газрын ажилтнууд, олон улсын байгууллагын дэргэдэх албан ёсны төлөөлөгчийн газруудын ажилтнууд, Холбооны улсын байнгын хорооны албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд хамаарахгүй. Түүнчлэн ачаа тээвэрлэж байгаа ачааны машины жолооч нар, усан онгоц, олон улсын төмөр замын хөдөлгөөний галт тэрэгний багийн гишүүд, ойр дотных нь хүн нас барсантай холбогдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч буй иргэдэд үйлчлэхгүй аж.
Агаарын тээврийн хөдөлгөөний хязгаарлалт
ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын чиглэлийн тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоосон юм. Нислэгийн компаниуд зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах тусгай нислэг үйлдэнэ. Ийм шийдвэрийг тус улсын Засгийн газрын дэргэдэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчид гаргасан. Энэ шийдвэр нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй.
Эх сурвалж: Монцамэ
































































Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа
Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс
Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа
ЗГ: Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
Э.Ариунболд: Авч чадаагүй ганц медалийнхаа төлөө зүтгэхэд болохгүй юм юу байх вэ
УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа
Өсвөрийн шатарчдын ДАШТ эхэллээ
Д.Трамп Израилыг шүүмжлэв