СУДАЛГАА: Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайланг танилцуулж байна

МҮХАҮТ-аас вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн арга хэмжээ авсан цагаас бизнест үзүүлж буй нөлөөний судалгааг явуулж, судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц санал”-ыг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон гол Яамдын сайд нарт танилцуулсан билээ.
БНХАУ-д гарсан шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө, бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг 2020 оны 3 сарын 3-4 өдрүүдэд 1100 аж ахуйн нэгжийг хамруулан явуулсан. Судалгаанд оролцогсдын 67% нь Улаанбаатар хот, 33% нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагааны авч үзвэл 25% нь худалдаа, 22% нь үйлчилгээ, 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбар байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 89% нь жилийн 5 тэрбумаас жилийн орлоготой , 92% нь 199 хүртэлх ажиллагсадтай, 48% нь 10- аас дээш жил, 24% нь 5-10 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ 89.5% нь маш их ба дунд түвшинд нөлөөлсөн байгаа бол дөнгөж 2.2% нь нөлөөлөөгүй байна. Бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулан асуухад 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь гэж хариулжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар асуухад зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж нэрлэсэн байна. Сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухайн компанийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар 67.4% нь орлого 10-аас дээш хувиар, 46.4% нь орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзжээ. 2020 оны бизнесийн төлөвлөсөн зорилгодоо өөрчлөлт оруулах эсэхийг асуухад 32.9% нь одоогоор дүгнэхэд эрт байна гэж үзсэн бол 31.1% нь зорилгоо бага хэмжээгээр бууруулна гэж хариулжээ. Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах гэх мэт аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээ, 36.3% нь ААН-ын татвар, НДШ-ийг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж үйл ажиллагааг хэвийн явуулахад төрөөс нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн аж ахуйн нэгжийн зээлийг төрөөс бодлогоор зохицуулах, төрийн худалдан худалдан авалтад ЖДҮ-г дэмжих, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн эдийн засгийг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
Ковид-19-ийн бизнест нөлөөлж буй судалгааны нэгдсэн тайланг энд дарж татаж үзнэ үү.
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Тэгш, сондгой хязгаарлалт ирэх мягмар гарагт дуусна
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
Өнөөдөр "Автомашингүй өдөр"
Клиентелизм ба Какистокраси
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ