Н.Уртнасан сайд аялал жуулчлалын салбарынхнаас ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлгээ авав

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр томилогдсон даруйдаа л “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Тэр тусмаа түүхэн аялал жуулчлал маш чухал. Том бүтээн байгуулалт хийж чадсанаар Монгол Улс жилдээ олон жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ” хэмээн ярьсан. Улс орныг хөгжүүлэх тэргүүлэгч зургаан салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлал гэдгийг дуулгаж, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт суулгасан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайдын албанд томилогдсоны дараа ч энэ чиглэлд анхаарал хандуулж, коронавирусийн дараа аялал жуулчлалыг хэрхэн сэргээх, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллах баг бүрдүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ БОАЖ-ын сайдаар сэтгүүлч мэргэжилтэй Н.Уртнасан гэх бүсгүйг томилсон. Олон талаараа нийгэмд ил гарч танигдаагүй, попорч яваагүй учраас түүнийг хэрхэн ажиллах бол, ямар туршлагатай хүн юм бэ хэмээн олон нийт тандаж, сэтгүүлчид ч салбарынхаа төлөөлөлд зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгвэл Н.Уртнасан сайд ажлаа авсан даруйдаа хэд, хэдэн орны Элчин сайд нартай уулзалт хийж, зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн цар тахлын дараа сэргээх талаар ажил хэрэгч уулзалт хийгээдхэв.

Тухайлбал, жуулчдын асар их урсгалтай Хятад улсаас жуулчид татах талаар БНХАУ-ын Элчин сайдтай маш үр дүнтэй уулзалт хийсэн бол Япон улсын Элчин сайдтай байгаль орчноо хамгаалах, орон нутгийг ногооруулах, моджуулах асуудлаар болон жуулчин татах чиглэлээр мөн уулзалт хийсэн байна. Тэр ч байтугай ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрч буй атлаа аялал жуулчлалын салбарынхныг гурван ч удаа дуудан уулзаж, цар тахлын дараа салбараа ямар байдлаар шинэ шатанд гаргаж, хөгжүүлэх вэ гэсэн гарц шийдлийг ярилцжээ. Аялал жуулчлалын салбарын 2300 аж ахуйн нэгжийн 88 мянган ажлын байрны төлөө ажиллаж чадах мэдрэмжтэй хүн иржээ хэмээн салбарынхнаасаа ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлэлт авлаа. Ямартай ч өмнөх сайдтайгаа адилхан хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргаж чадах чадамжтай гэдгээ сар гаруйн хугацаанд харуулж байгаа учраас ирэх жилээс энэ салбар эргээд хөл дээрээ босно гэх итгэл ч төрж буйгаа салбарынхан нь уулзалтын үеэр онцолжээ.


Сэтгэгдэл

zochin [223.104.15.207] 2021-03-04 22:38:41

ene awgai yasan muuhai ustei ym be yag uherin sarlag sh g

Зочин [202.179.26.29] 2021-03-04 12:58:15

Эмээ минь наад толгойтой үсээ эхлээд өөрчилчих. Амьтан хүний элэг доог болоод байна наад үс чинь. Дараа нь улс төр гэж дөвчигнө

byambaa [66.181.161.23] 2021-03-04 07:45:24

Oin gazrin dargiig Oin mergejlin huneer udirduulaachee! Oin salbarig ogt anhaarahgui baina shuu! Olon tusul hutulbur ogt yavtsgui zogsood baina.

Зочин [64.119.23.213] 2021-03-04 01:21:29

Өөрөө өөрийгөө гуйж магтуулаад онигоо

зочин [124.44.59.30] 2021-03-03 22:06:22

Сайд аа, та 10-20 жил агентлагийн даргаар ажилласан, 60 гаруй настай ахмад хүмүүсээ албан үүргээс нь нэн даруй чөлөөлж, оронд нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол мэдлэг эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, ур чадвартай, эрч хүчтэй мундаг залуучуудыг томилж, залуучуудыг дэмжиж, залуучуудад боломж олгож ажиллаач ээ, танд амжилт хүсье.

Зочин [66.181.182.89] 2021-03-03 21:53:56

ayalal juulchlal zogsson baikhad shuurkhai yuu buteekh uu

Ойрын жилүүдэд жуулчны орлого нэг их байхгүй. [202.131.225.53] 2021-03-03 21:22:21

Монголд ойрын 2-3 жилд ОХУ болон Хятадын жуулчид л ирнэ. Мөн сайндаа л Япон, Өмнөд Солонгосын жуулчид ирж МАГАДГҮЙ. Тэгээд л боллоо. Иймд гадны жуулчид нэг их ирэхгүй учир жуулчныхаа эх сурвалжийг ЭХНИЙ ЭЭЛЖИНД дотоодынхоо жуулчдыг хүлээн авч жоохон ч гэсэн ОРЛОГО ХИЙХИЙГ хичээх хэрэгтэй. Гадаадын жуулчид гэж амаа ангааж горьдож байгаад хатаж үхэх вий дээ. Кх!

Зочин [103.212.118.164] 2021-03-03 20:54:50

Сарлаг ганц хийж чадах юмаа хийж бн - хамсаатан сэтгүүлч нараараа өөрийгөө магтуулаад. Гэхдээ ингэж арай дэндүүлж хөөргөдөж хүмүүсийн онигоо болоод яахнавдэ

зочин [66.181.161.18] 2021-03-03 19:30:22

хийх л ёстой ажил нь шүү дээ.. юун хятад жуулчид вэ олигтой нь монголд тоож ирдэггүй шүү

ZOCHIN [150.129.143.120] 2021-03-03 18:19:31

SARLAG

Зочин [66.181.169.6] 2021-03-03 17:54:52

Магтах гээд ядчих юмаа. Хийх ёстой ажлаа л хийж байгаа, илүү зүйл хийгээгүй. Тэгээд ч мэргэжлийн биш хүн. Салбарын ажлыг үр дүнтэй удирдах дадал чадвар байхгүй. Бодит үр дүн гаргаж байж аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд хийгдлээ гэж харна. Тухайлбал, улсын хил яг хэдэн сарын хэдэнд нээх бэ? жуулчин орж ирэхэд ямар нөхцөл шаардлага хангасан байх бэ? монгол иргэд гадагшаа аялахад ямар нөхцөл шаардлага хангасан байж гадагшаа саадгүй явах, мөн саадгүй буцаж ирж болох бэ? Зохицуулалт чиглэл одоо ч гараагүй бүрхэг, таг чиг байна. Аялал жуулчлалын салбар өнөөдрийн өдрөөс 1-2 жил түрүүнд ажил нь төлөвлөгдөж гэрээ хийгдэж тохирч байж явдаг бизнес. Тулцан үед 6 сард 7 сард тулгаад одоо хил нээнэ гэвэл энэ зун гадаад жуулчин авч чаадхгүй.

Зочин [202.126.89.81] 2021-03-03 15:17:34

Uhsen baas uuriiguu ingej bichuuldiinyy

Зочин [202.179.24.255] 2021-03-03 14:39:17

Аялал жуулчлал таг зогсолт хийгэд 2 жил боллоо. Сэргээх талаар ямар ч ажтл хийхгүйгээр өөрөө сэргэнэ гэж байхгүй. Эхний хөдлөх зорилгоор бага хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бага хүүтэй зээл өгөхөд л том дэижлэг болно. 2 жил үүдиыг нь баричихаад өөрсдөө сэргээ гэж буй бодолтой. Ямар ч дэмжлэг алга л байна. Төрөөс дэмжихгүй бол садаа болохгүй, бхйнгын шалгалт гэж дарамтлахгүй бол сайн л байна. Мэргэжлийн хяналт, нийслэлийн аялал жуулчлалын газар гэж бузрын шуналтай, авлига авахаас өөр хийдэг юмгүй 2 байгууллагаа татан буулгавал таарна.

Зочин [202.126.88.70] 2021-03-03 13:55:09

Монголчууд бидэн шиг бүдүүлэг,хүнд үйлчлэх соёлгүй ,хулхи хүмүүст аялал жуулчлал тийм тохирох ажил мөн үү

Зочин [103.229.178.26] 2021-03-03 14:16:01

яг зөв хэллээ. манайхан гадаадын хүмүүсийг битгий хэл нутаг нэгтнүүдээ ч хүндлэнэ гэж мэддэггүй, ийм байхад юу яасан аялал жуулчлалын үйлчилгээний соёл ?


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.