Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ
2019 оны сүүлчээр Хятадын зах дээрх халдвартай амьтдаас хүмүүст вирус халдсан гэсэн онолыг батлах шинэ нотолгоог ковид-19-ийн гарал үүслийн талаарх хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. Ковид дэгдсэнээс хойш таван жил орчмын хугацаа өнгөрч буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг вирус яг хаанаас гаралтайг тодорхой тогтоож чадахгүй байсан юм.
Халдварын эхний тохиолдлууд 2019 оны сүүлчээр Хятадын Ухань хотод илэрсэн боловч хоёр гол онол дээр ширүүн маргаан өрнөсөөр иржээ. Эхнийх нь "Уханийн лабораториос вирус алдагдсан" гэх таамаглал бол нөгөө нь хотын зах дээр зарагдаж байсан халдвартай зэрлэг амьтнаас хүмүүст халдвар тархсан гэх таамаглал юм. Олон улсын судлаачид сүүлийн онолыг илүү магадлалтай гэж үздэг боловч маргаан үргэлжилсээр байна.
Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн шинэ судалгаа нь Ухань хотын Хуанань далайн бүтээгдэхүүний захаас цуглуулсан 800 гаруй сорьц дээр үндэслэсэн бөгөөд тэнд зэрлэг хөхтөн амьтдыг худалдаалж байсан гэж үздэг. Тэдгээр сорьцыг 2020 оны нэгдүгээр сард захыг хаасны дараа цуглуулсан бөгөөд амьтан, хүнээс шууд аваагүй, харин зэрлэг ан амьтдын худалдаалдаг лангууны гадна тал, түүнчлэн ус зайлуулах хоолойноос цуглуулсан байна.
Хятадын эрх баригчдын танилцуулсан ийм төрлийн мэдээллээс үзэхэд зах дээр байсан амьтад халдвар авсан эсэхийг бид баттай хэлж чадахгүй байна гэж судалгааны багийн ахлагч Флоренс Дебарре Франс Пресс агентлагт ярьжээ. Гэсэн хэдий ч Францын CNRS судалгааны агентлагийн биологич ярихдаа, бидний судалгаагаар 2019 оны сүүлчээр энэ зах дээр загал элбэнх, цивет гэх мэт зэрлэг амьтад байсан гэдгийг баталж байна гэв.
Эдгээр амьтан захын баруун өмнөд буланд байсан бөгөөд энэ хэсгээс ковид-19-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вирус их хэмжээгээр илэрсэн байна. Эдгээр жижиг хөхтөн амьтдад хүмүүсийн халдварладагтай ижил төстэй вирус халддаг тул хүн ба сарьсан багваахай /энэ амьтнаас “SARS-CoV-2” үүссэн гэж таамаглаж байгаа/ хоорондын завсрын тээгч байж болзошгүй гэж таамаглаж иржээ. Гэрэл зургууд бүхий нотлох баримт болон 2021 оны судалгааг эс тооцвол эдгээр амьтан Хуанань зах дээр байсан эсэх нь эргэлзээтэй байжээ.
Сэтгэгдэл
Зочин [77.100.182.196] 2024-09-24 00:54:19
covid bol huzaagiin virus ene viruseer dalimduulan iheehen mongiig luivarchad hiiz hereggui mask metiin novshoo borluulz asvsan huzaa bol ertonciig ustgagch
Зочин [202.126.91.140] 2024-09-23 12:22:34
Хятад биш АНУ голт буруутан шүү. Зэвүүн амьтад.
зочин [103.57.94.148] 2024-09-22 22:20:58
Хиймэл дагуулын зургаас харахад 2019 оны 8-р сараас хятадад дэлгэрч эхэлсэн юм биш үү? Монголчууд 2019 оны 12-р сар, 2020 оны 1-р сард хөгшин залуугүй бүгд гэнэт маш өндөр халуурч толгой хоолой нь өвдөөд ханиалгаад байсан биз дээ? Ийм зүйл болоод байгааг эмч нар нь "ХАНИАД ХҮРЭХЭД ИНГЭЖ ТОЛГОЙ ДАРААЛАН ӨНДӨР ХАЛУУРАХГҮЙ ДЭЭ" гэж гайхаад байсан биз дээ? Тэгээд 2020 оны 1-р сарын сүүлээр Монгол улс хилээ хаагаад "МОНГОЛЧУУД БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ГЭЭД Л КОВИД ТУССАН 1 ХҮНИЙГ 8 САЯ ТӨГРӨГӨӨР ЭМЧЛЭХ АЖИЛЛАГАА ЭХЭЛСЭН БИЗ ДЭЭ? Татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй юм даа?
Зочин [66.181.182.87] 2024-09-21 16:26:38
Ugaasaa covid bol xyatad virus sh dee. Tuxain yedee todorxoi baisan sh dee.
Зочин [202.55.188.113] 2024-09-22 10:58:29
Та нар дэлхийд барууныхан хятадыг үзэн яддагыг мэдхүү Загалмайн шашинтангууд хятадыг шавьж хорхой бараг Бурхан нь хүртэл хятадыг чөтгөр дайсны тал гэж үзээд ном БИБЛИ судруудадад хамгийн түрүүнд Азиудыг мөхөх мэтээр зөгнөж бүх халдварт өвчинг азиудаас эхэлнэ мөн амьтадаас төрөл бүрийн өвчин халдвар гарна гэж зохиож бичсэн зохиолдоо одоо бүр гүн бат итгэцгээж байгаа хүмүүс шүү тэр зохиолын дагуу өөрсдөө вирус зохиож азийн орнуудад туршилт хийж өөрсдийнхөө ҮЛГЭР ЗОХИОЛДОО ДЭЛХИЙГ Итгүүлэх гэсэн ГАЖ сэтгэхүйтэй болсон хүмүүс шүү ...
Зочин [66.181.177.72] 2024-09-21 16:20:31
АНУ Хятад улс л буруутай болсон. Ашиг хонжоо хайгчид олон хүний аминд хүрсэн. Монголд ч бас хөлжсөн идсэн тухайн үед сайд байсан хатан авгай . Таавчиктай эмнэлэгээс гаргасан гэж сенсаци цацаж ерөнхий сайд суудлаас огцорч ерөнхийлөгчид заларсан. Түүх мартахгүй ард иргэд ч ой санамжтай. 8 саяар эмчилж байсан гэж дульдрайг АТГ шалгах тайлангаа тавихыг шаардсаар байгаа. Хэргээ бусдад наадаг авгай. ХСҮТ дарга Сарангэрэлтэй хамт шоронд орно гээд дилсэнгүй .
Зочин [202.55.188.126] 2024-09-21 15:12:57
Тийм шүү манай дүүгийн ангийн хүүхэд Хятад руу бараа авахаар яваад ирэхэд ханиадтай байсан гэсэн удалгүй дүү маань ханиад хүрсэн . Энэ бол шууд вирусын хүнд амархан халдаг нь тогтоогдсон. Болж өгвөл Хятад руу явахгүй байх хэрэгтэй байна
ИРГЭН [66.181.183.35] 2024-09-21 12:46:20
Дэлхийн бүх орон санаатай тараасан улсаас Нөхөн төлбөрийг олон улсын шүүхэд өгч гаргуулж авах хэрэгтэй.Нас барагсадыг хуульд юу гэж заасанаар шийдвэрлүүлэхээр заана түүгээр нь
Зочин [202.9.46.75] 2024-09-20 23:35:25
Шал худал. Ковидыг АНУ-д лабораторийн аргаар гарган авсан нь үндсэндээ тодорхой болсон.
Зочин [202.126.89.150] 2024-09-21 20:03:15
Мэдрэлээ үзүүлж шар хаданд хэвт