Энэ намар манай дэлхий хэсэг хугацаанд хоёр дахь "мини сар"-тай болно

Aдмин / Нийгэм

Энэ намар манай дэлхий хэсэгхэн хугацаанд хос сартай болох гэнэ.

Саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр дэлхийн татах хүчинд орсон автобусны хэмжээтэй астероид хоёр сар орчим хугацаанд манай гарагийг тойрон эргэх “бяцхан сар” болох юм байна.

Тухайлбал уг сансрын биет есдүгээр сарын 29-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 25 хүртэл дэлхийн тойрог замд байсны эцэст өөрийн үндсэн байрлал болох нарыг тойрон хүрээлдэг Аржуна нэртэй астероидын бүсэд буцах ажээ.

Судалгааг удирдсан Universidad Complutense de Madrid их сургуулийн профессор Карлос де ла Фуентэ Маркосын тайлбарласнаар уг бүсийн зарим астероид манай дэлхийд харьцангуй ойртдог (4.5 сая км) бөгөөд энэ үед хэрвээ хурд нь бага байвал (3,450 км/цаг орчим) дэлхийн татах хүчний нөлөөнд ордог юм байна.

“Ийм нөхцөл бүрдвэл тухайн биет түр хугацаанд дэлхийн дагуул болох боломжтой” гэж профессор тайлбарлажээ.

Гэхдээ уг астероид дэлхийг бүтэн тойрч чадалгүй буцах юм байна.

Дэлхийн тойрог замд орох астероидыг наймдугаар сарын 7-ны өдөр NASA-гийн санхүүжүүлдэг Atlas (Asteroid Terresterial-Impact Last Alert System) хөтөлбөрийн хүрээнд илрүүлж байжээ.

10 метрийн урттай астероидыг 3,474 км диаметр бүхий сартай харьцуулахад хэцүү юм.

Тиймээс сонирхогчийн түвшний дуран, телескоп зэрэг багаж төхөөрөмжид харагдахгүй гэнэ.

“Гэхдээ уг биет мэргэжлийн астрономичдын ашигладаг дундаж телескопоор харагдах хэмжээнд байна” гэж Маркос тайлбарлажээ.

Энэхүү астероидыг 2055 онд дахин дэлхийн тойрог замд орж ирэх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Өмнө нь манай дэлхий “мини сар”-тай болсон тохиолдлууд 1981, 2022 онуудад бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: space.com


Сэтгэгдэл

caр [103.212.118.196] 2024-09-22 08:43:12

Энгийн нүдээр харагдахгүй бол ингэж сүржигнэх хэрэггүй. Угаасаа нүднээс далд энэ ертөнцөд үй түмэн үйл явдалсболдог ш дээ. Ж нь монголд нүүрсний хулгай г.м.

Нар [66.181.177.206] 2024-09-22 22:12:10

Битий шаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.