Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Aдмин / Нүүр

БОУАӨЯ төрийн үйлчилгээг хурдан, ил тод, чирэгдэлгүй болгож, байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ. Тусгай зөвшөөрлийг сунгахдаа өмнө нь шат дамжсан хяналт, тушаал, гарын үсэг, тамга, цаасан бичиг баримт гэсээр 14 хоногоос нэг сар хүртэл хугацаа шаарддаг байсан бол одоо Зөвшөөрлийн цахим license.mn системд шаардлага хангасан материалаа бүрдүүлж, байршуулсан тохиолдолд 10 минутын дотор гарна. Энэ нь аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардал хэмнэх, хүний оролцоо, хүнд суртал, авлигын эрсдэлийг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, тэгш хүртээмжийг сайжруулах алхам гэдгийг БОУАӨЯ мэдээллээ.

Байгаль орчны аудит нь байгаль хамгааллын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хараат бусаар дүгнэдэг механизм бөгөөд байгалийн нөөц ашиглагч аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу хоёр жил тутам аудит хийлгэх үүрэгтэй. Иймд зөвшөөрлийн явцыг хурдан, ойлгомжтой болгосон нь байгаль хамгаалал, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжсэн шийдэл болсон юм. Тус яамнаас олгодог бусад тусгай зөвшөөрлийг ч үе шаттай цахимжуулахыг зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.