Юань гүрний үеийн ноёны бунхан олджээ

Д.Тулга / Нүүр

BUNHANБНХАУ-ын Шааньши мужийн Түүх дурсгалын газраас Ши-Ань хотын өмнөд дүүргээс Юань гүрний үеийн угсаа залгамжлагч, түмтийн ноён, хятад үндэстэн Лю Хеймагийн удмынхны 12 бунхныг олж илрүүлсэн байна. Тэдгээрээс Лю Хеймагийн бунхан бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн бөгөөд бунхныг малтан судлах явцад илэрсэн олдворууд "Юань улсын судар" зэрэг сурвалж бичгийн агуулгатай яв цав нийцэж байгаа гэнэ. Тэдгээр олдвор Тяньчэн угсааны Лю овогт ноёд түшмэдийн намтар цадиг, ургийн тухай түүхийн нарийвчилсан судалгаанд маш том алхам болж буй юм. BUNHANЛю Хэйма гэгч нь Их Монгол улсын Өгэдэй хааны байгуулсан гурван түмний Хятад өрхийн тэргүүн байсан бөгөөд түүний өвөг дээдэс Алтан улсын Жинь Дань-Аний сүүлчийн он жилүүдэд Чингис хаан Алтан улсыг дайлж, Шижин буюу өнөөгийн Датун хотыг бүслэх үеэр хамгийн түрүүнд дагаар орсон гэдэг.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.