Төр хувийн хэвшлийн өмчийг булаахаар завдаж байна гэв
Өнөөдөр Батлан хамгаалах тусгай нийгэмлэг Хэвлэлийн хүрээлэнд өмчийн тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь энэ оны дөрөвдүгээр сард улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийлэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д. Дашзэвэг болон түүний хамаатан садан хэсэг этгээд луйврын аргаар хувийн болгосныг АТГ, ЭЦГ шалгаж эхэлсэн тухай олон нийтэд мэдээлсэн юм.
Харин БХТН ТББ энэ асуудлыг тайлбарлахдаа “Манай ТББ-ын Техник спортын төвийг төр өөрийн болгохоор улайрч байна. 1991 онд төр өмчөө тоолох үед манай байгууллагыг төрийн өмч биш гэсэн шийдвэр гарсан байдаг. Гэтэл Төрийн өмчийн хороо биднийг ТББ нэрийн дор төрийн өмчийг завшиж, ашиг сонжоо хайж байна хэмээн олон нийтэд ойлгуулж байна. Бодит байдал яг эсрэгээрээ, төр өөрөө ТББ-уудыг булааж байна” гэв.
Батлах хамгаалах туслах нийгэмлэг 86 жилийн түүхтэй төрийн бус байгууллага юм. Гэтэл Төрийн өмчийн хороо 2012.03.25-нд тус байгууллагыг төрийн өмч болгох тушаал гаргаж байв. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн БХТН Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаснээр анхан шатны, давж заалдах, дээд шатны гэсэн гурван шатны шүүхээр Техник спортын төвийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн өмч болохоос төрийн өмч биш гэсэн шийдвэр гаргажээ.
Намжаад байсан асуудал 2013 онд Төрийн өмчийн хороо дахин Техникийн спортын төвийг өөрийн өмч болгохоор тогтоол гаргаснаар үргэлжилж эхэллээ. 2013 онд гаргасан уг шийдвэр хоёр жилийн дараа буюу өчигдөр шүүх хурал хийж БХТН ТББ-ын өмч юм гэдгийг дахин тогтоосон байна. Ингэснээр Засгийн газрын 2015 оны 55 тоот тушаал, ЭМСЯ-ны гаргасан эрх бүхий 435 дугаар акт хүчингүй болов. Энэ бүхэн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарын хүмүүсийн хууль бус үйлдэл, ашиг сонирхол юм гэв.
Энэ бүхнээс харахад төр өөрийн өмчийг хувьчилж дууссан тул хувийн хэвшлүүдийг өөрийн болгож эхлэх гэж байна. Учир нь ТББ-уудыг өмчилж авснаар хувьцаат компани болгож, улмаар дахин хувьчлах санаатай байна гэж Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс мэдээллээ.
Б.ГЭРЭЛ


































.png)



























Сэтгэгдэл