Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Тулга / Хууль

tsogt

Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр 11:00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүх байсан ч ирэх зургадугаар сарын 3 хүртэл хойшлогдлоо.

Улсын яллагч прокурор энэ сарын 20-ноос 21-ний хооронд сургалттай учир ийн хойшилжээ. Шүүгдэгч Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргасан ч шүүгчид хүлээн аваагүй аж. Иймд ирэх сарын 3-нд шүүх хурал нээлттэй болох юм. Өнөөдрийн шүүх хуралд Т.Цогт, Г.Маралмаа нар хоёул иржээ. Талийгаач охины хойд эх Г.Маралмаа хөл хүнд аж.

Б.ЦЭЛМЭГ

tsogt

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.