MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээ хийж эхэлжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Өмнөд Солонгост MERS вирусийн улмаас 23 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 165-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Тиймээс БНСУ-ын хоёр эмнэлэг Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд туршилтын эмчилгээг хийж эхэлжээ. Тодруулбал, өвчтнүүдэд вирусийн эсрэг сийвэнгийн эмчилгээг хийж буй бөгөөд үхлийн аюултай бусад өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдсон тус эмчилгээнд халдвартай тэмцэж, эдгэрсэн өвчтөний цусыг ашигладаг аж.

Сайн дурын хоёр хүн туршилтын эмчилгээнд хамрагдсан байна. 2000 оны эхээр Азийн орнуудад тархаж байсан SARS вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд мөн адил сийвэнгийн эмчилгээний аргыг ашиглаж байжээ. Тухайн үед тус вирусийн халдвар авсан хүмүүсийн нас баралт 23 хувь болж буурч байжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.