Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор...