Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зөв гэж үзсэн байна. Байнгын хорооны тус шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.