Жюү жицүгийн Азийн аваргууд тодорч эхэллээ
Монгол Улсад анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны тамирчид өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр болсон файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан аваргын алтан медаль хүртэж, Монголын багийн анхны алт...