Монгол хэлбичгийн шалгалтад 2729 төгсөгч тэнцээгүй гэв
Их, дээд сургуульд элсэх сурагчид заавал Монгол хэлбичгийн шалгалт өгч элсэх шаардлага тавигдаж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулсан юм. Шалгалтын дүн өчигдөр гарсан. Уг шалгалтад төгсөх ангийн 16100 сурагч хамрагдаж, түүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээг...