Уул уурхайн салбар 24 цаг зогсвол эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг олон нийтэд таниулна
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүдийн санаачилгаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Хөдөлгөөнөөр уул уурхайн салбар эдийн засгийн зогсож болзошгүй нэг хэсэг гэдгийг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан олон нийтэд цэгцтэй, тодорхой мэдээллээр хүргэх, таниулах зорилготой.
Нэг хоногт буюу 24 цагт зөвхөн тус салбараас 8.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж өгдөг талаар салбар яам, агентлаг болон Үндэсний статистикийн хорооны тооцоолж гаргасан мэдээллийг нийгмийн сүлжээ ашиглан олон нийтэд хүргэнэ.
Тухайлбал он гарсаар эхний хоёр сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн бөгөөд нэг хоногт буюу 24 цагт зөвхөн тус салбараас 8.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Энэ мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болохоос гадна 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлж үүгээр 37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болно гэдгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд онцолжээ.
Сэтгэгдэл
Зочин [150.129.142.37] 2019-04-02 19:06:32
Арга бий.Эсгий таавчиг г.м.
Зочин [66.181.182.218] 2019-04-02 12:44:17
Уул уурхайг дээрэмдэх хэрэгтэй. Хүний нутагт газар ухаж байж юу гэж хуцна вэ?
Зочин [122.201.23.122] 2019-04-02 08:51:54
Ямар уурхайнууд зогсох гээд байна, улирлын чанартай ажлууд эхлээгүй байна, байнгийн ажиллагаатай уурхайн олборлолт зогсох уу,
Зочин [66.181.182.218] 2019-04-02 08:09:40
Ийм байвал иргэний дайн гарна шүү.
Зочин [66.181.182.218] 2019-04-02 08:04:41
Дайдах нь цаг хугацааны асуудал мэт бичжээ. Иргэний дайн болох гэж байгаа мэт ойлголт төрлөө. Хар амиа бодсон цөөнх юу ярина вэ?
Uurhaichin [202.131.233.190] 2019-04-02 07:23:20
Биднээс авсан мөнгийг та нарын өмгөөлөөд байгаа төрд шургалсан тэр хулгайч нар чинь тэгш, шударга хуваарилж, ард түмэндээ хүргэж чадахгүй, хувааж идээд байгаа юм шүү дээ. Малууд минь!!!!
Zochin [66.181.161.25] 2019-04-02 05:31:56
Margaash neg tsetserlegch yumuu surguuli bariadah tegbel unemshie hudlaa uursdiiguu umguuluh gej ta nart odoo huurtdag hench baihgui ene bidnii mongol ulsad
Hehe [202.126.89.69] 2019-04-02 05:09:59
Tegeed ireed naaldsan yum baihgui baigaad l gol uchir ny bna.udur bur tsetserleg surguulia baril daa.
Зочин [103.111.68.3] 2019-04-02 05:01:15
МУУ ХУЛГАЙЧИД ИХ ДАНАЛЗАХНЭЭ БАС,, ЭНЭ УЛСАД ТӨР БИЙ БОЛЖ БАЙГАА ШҮҮ
зочин [43.228.131.163] 2019-04-02 05:04:20
зүгээр байгаарай бацаанаа