МЭДЭЭ

Нийт 104730 мэдээ байна
post thumbnail

ЗУРХАЙ: Үс засуулахад сайн

Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 04. Сугар гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ али...

post thumbnail

БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙТОЙ ТААРСАН БОЛОН ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД НЭН ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДАНА УУ

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бамбай_хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг. Ой сан, мод бүхий ну...

post thumbnail

ЭНЭ ОНД МАНАЙ УЛС ПОЛЬШ, ОХУ, ФРАНЦААС ҮРЖЛИЙН АДУУ 140 ТОЛГОЙГ ИМПОРТОЛЖЭЭ

Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяа "Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх...

post thumbnail

УЛААГЧНЫ ХАР НУУР БЦГ-ЫН ОТОГЛОХ ЦЭГ ОРЧМООС 500 КГ НОЙЛЫН ЦААСНЫ ХАЯГДАЛ ТҮҮЖЭЭ

Хяргас нуур- Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэжээ. Иргэд та бүхэнд аялж зугаалахдаа байга...

post thumbnail

ЭМД-ААР БАГЦ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТӨВҮҮД

Даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудад хандан хийлгэх боломжтой. Та өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдан өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээрэй! Энд дарж жагсаалттай танилцана уу.

post thumbnail

ГЭР ШАТАЖ, НЭГ ИРГЭН НАС БАРЖЭЭ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы нэгдүгээр хэсэгт таван ханатай хоёр гэр шатаж, 48 настай эрэгтэй нас баржээ. Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр өдрийн 00:05 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, ирг...

post thumbnail

ЭХЭМҮТ-Д 1.8 НАСТАЙ ХҮҮХДЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгийн эмч нар Япон улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтарч нэг нас найман сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй Ховд аймгийн хүүхэд тус эмнэлгийн хяналтад байсан бөгөөд зургаадугаар сарын 10-нд уг мэс за...

post thumbnail

ХАЛХГОЛД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан талаарх дуудлага мэдээлэл ОБГ-т бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба х...

post thumbnail

"ХАРАА" ГОЛЫН ҮНДСЭН ГҮҮР ЗАСАГДАХ ХҮРТЭЛ ТҮР ГҮҮР БАРИХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах "Хараа" голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барихаар болжээ. Түр гүүр барих ажлыг сумын Тамгын газраас үүрэг болгож, өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үндсэн гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур энэ сарын 8-нд нурсан юм. Гүүр нурснаас хойш 2,664 иргэнийг завиар зөөвөрлөж, &...

post thumbnail

2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банк тодорлоо

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Euromoney сэтгүүлээс Голомт банкийг 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар нэрлэлээ. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй  “Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долдугаар сарын 12-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг тогтвортой найдвартай бай...