МЭДЭЭ

Нийт 104730 мэдээ байна
post thumbnail

Зарим гол үерийн түвшинг давж үерлэсэн хэвээр байна

2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Эг болон Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн түвшинг 5 см давсан бол Ховд, Буянт, Булган, Хархираа, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давса...

post thumbnail

Судалгаа: Амьсгалын замын эрхтэнд цагт 16 орчим бичил хуванцар ордог

Олон улсын физикчдийн баг анх удаа хүний амьсгалын дээд замаар дамжин өнгөрөх хуванцрын бичил хэсгүүдийн хөдөлгөөнийг судалж, амьсгалын замын эрхтэнд цаг тутамд дунджаар 16 орчим бичил хуванцар ордог болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хуванцрын бохирдолтой тэмцэх шаардлагатайг дахин нотолж байна гэж Америкийн физикийн хүрээлэнгийн (“AIP&r...

post thumbnail

“Буянт-Ухаа” дагуул хот байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой...

post thumbnail

Замын нүхэн эвдрэл засварлаж байна

Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замуудын арчлалт, засварын ажил хийж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, Ард аюушийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, Чингүнжавын гудамж, Үндсэн хуулийн гудамжуудад нүхэн эвдрэл засварлаж байна. 

post thumbnail

ШӨНИЙН АВТОБУС ЗУРГААН ЧИГЛЭЛД 22.00-02.00 ЦАГИЙН ХООРОНД ҮЙЛЧИЛНЭ

Улаанбаатар хотын иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өчигдөрөөс эхлүүлээд байна. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал, • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” •...

post thumbnail

Онгоцны аль ч хэсэгт тамхи, электрон тамхи татахыг хориглодог болохыг анхаарууллаа

Манай улсын иргэд БНХАУ руу нислэгээр зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарсантай холбогдуулан ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-д заасны дагуу 10,000 хүртэлх юаниар торгох...

post thumbnail

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ

Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан байна. Энэ өдөр маргааш тохионо. Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гардаг байгалийн үзэгдлүүдийг дэлхийн дулааралтай холбон тайлбарладаг. Дэлхийн эх газрын 41 хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг. Эдгээр нь доройтолд өр...

post thumbnail

Суданд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна

Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч нийслэл хот болон эргэн тойрны бүсэд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум болон бусад хотуудад Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш 958 хүн а...

post thumbnail

БНАСАУ-ын харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын зүүн эргээс пүрэв гаргийн орой харвасан ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унасан гэж Япон, БНСУ-ын эрх баригчид мэдээлэв. БНАСАУ-ын тал БНСУ, АНУ-ын явуулж буй байлдааны гал нээх томоохон сургуулилалтын хариуд арга хэмжээ авна гэж пүрэв гаргийн өглөө анхааруулсныхаа дараа пуужин харвасан...

post thumbnail

Төрийн банк Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” цуврал арга хэмжээ 6 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. ОУ-ын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий тус арга хэмжээнд Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбарын хуралдааныг ТОС холбоо...