Гадаад мэдээ

Нийт 7976 мэдээ байна
post thumbnail

Москвагийн ойролцоо оффисын барилгад гарсан гал түймрийн үеэр найман хүн амиа алджээ

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо оршдог оффисын томоохон барилгад өчигдөр гал түймэр гарч, найман хүн амиа алдсан тухай бүс нутгийн захирагч Андрей Воробев мэдээлжээ. Нийслэл хотоос зүүн хойд зүгт 25 км зайтай оршдог Фрязино дагуул хотын барилгад гарсан түймрээс ердөө нэг хүний амийг аварч чадсанаа онцгой байдлын албаны төлөөлөгч ТАСС агентлагт...

post thumbnail

Дагестанд гурван өдрийн гашуудал зарлажээ

Махачкала, Дербент хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнтэй холбогдуулан Дагестанд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлалаа. Энэ тухай тус бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Меликовын засаг захиргааны Телеграм сувагт мэдээлсэн байна. Гашуудлын өдрүүдэд бүс нутаг даяар төрийн далбааг бөхийлгөх аж. Мөн соёлын байгууллагууд болон те...

post thumbnail

Бахрейн, Ираны харилцааг хэвийн болгох хэлэлцээг эхлүүлнэ

Бахрейн, Ираны Гадаад хэргийн сайд нар хоёр улсын харилцааг хэвийн болгоход чиглэсэн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай Бахрейны төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв. Бахрейны Гадаад хэргийн сайд Абдель Латиф бен Рашед аль-Заяни, Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багери Кани нар зургаадугаар сарын 23-нд Техранд уулзах үеэрээ хоёр...

post thumbnail

Их Британийн хамгийн баян гэр бүл энэтхэг ажилчдын хөдөлмөрийг мөлжсөн хэргээр Швейцарын шүүхээс ял сонслоо

Швейцарын шүүх өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн хамгийн баян гэр бүлийн дөрвөн гишүүнд хорих ял оноожээ. Тэднийг Женев хот дахь харшдаа Энэтхэгээс ирсэн ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж буруутгасан байна. Хиндуягийн гэр бүл нь Сандэй Таймс сонины тооцоолсноор 37 тэрбум фунт стерлингийн ($47 тэрбум) хөрөнгөтэй бөгөөд энэ нь тэднийг Брит...

post thumbnail

Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлдөг АНУ-ын анхны муж Луизиана боллоо

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөхийг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж Луизиана болжээ. Тус мужийн захирагч Жэфф Ландри өнгөрсөн Мягмар гарагт хуулийг баталсан тухай албаны эх сурвалж өчигдөр анх удаа мэдээлсэн байна. Гэмт хэрэгтнийг ийм аргаар шийтгэхийг Чех, Нигери зэрэг дэлхийн зарим улс оронд хуул...

post thumbnail

Саудын Араб улсад хэт халж, 900 гаруй хүн нас баржээ

Саудын Арабын хаант улсын ариун хот хэмээн нэрлэдэг Мекка хотод исламын шашны зан үйлийн нэг болох хаж мөргөлийн үеэр хэт халсны улмаас одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 922-т хүрсэн байна. Энэ жилийн ёслолд оролцож байгаа мөргөлчдийн тоо цар тахлын өмнөх түвшинд хүрч, 2 сая давсан байна. Саудын Арабаас гадна АНУ, Европын орнууд, Энэт...

post thumbnail

Нидерландын ерөнхий сайд НАТО-г удирдахаар боллоо

Томилгооны хугацаа нь дуусаж буй Нидерландын ерөнхий сайд Марк Рютте энэ оны сүүлээр Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-г тэргүүлэхээр боллоо. Энэ албан тушаалд өрсөлдөж байсан хоёр дахь хүн Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис нэрээ татсанаар Рютте ганцаар шалгаран үлдэж байна. Ойрын үед НАТО-гийн гишүүн 32 улс 57 настай туршлагатай улс төрчийг е...

post thumbnail

Орос, Вьетнамын тал стратегийн түншлэлийн тухай мэдэгдэл баталлаа

ХАНОЙ, 2024 оны зургаадугаар сарын 20 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Вьетнам улсад хийж буй төрийн айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны тухай 11 орчим баримт бичигт гарын үсэг зурлаа. ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, Вьетнамын Ерөнхийлөгч То лам нар мөн “Найрсаг харилцааны үндэс сууриудын тухай Орос-Вьетнамын гэрээ хэрэгжс...

post thumbnail

Японы улс төрийн намуудын санхүүжилтийг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Японы парламент улс төрийн сангуудыг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийг лхагва гарагт болсон парламентын дээд танхимын хуралдааны үеэр олонхын саналаар баталлаа. Баримт бичгийг эрх баригч Либерал ардчилсан нам болон эвслийн засгийн газар дахь тус намын түнш Комэйто нам дэмжжээ. Харин...

post thumbnail

АНУ-ын Нью Мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа

АНУ-ын ой, хээрийн түймрийн улирлын эхэлж, лхагва гарагаас барууны орнуудад эрчимтэй үргэлжлэн, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна. Тус  мужид лхагва гарагийн өглөө гарсан гал түймэр 23.400 гаруй акр талбайд тархаж, хоёр хүн амиа алдаж, 1400 гаруй байшин болон бусад барилга байгууламж шатаж, 8,000 гаруй х...