А.Баатархүү: “Интермед”-ийн барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.11.13) болж, Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд А.Баатархүү мэдээлэхдээ “Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий.
Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Таван үндсэн зүйлээр Монгол Улсын зэрэглэлийг гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлттэй байна.
Монгол Улс олон улсын байгууллагатай хамтраад, кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн.
Онц чухал мэдээлэл хадгалдаг, онц чухал мэдээлэлтэй дэд бүтэцтэй байгууллага нь Кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технхлоги нь албан ёсны лицензтэй байх шийдвэр гаргалаа.
“Интермед” эмнэлэг дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна.
Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгуллагад сургалт зохион байгуулсан.
2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гарагсан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.
Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог юм билээ. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Тийм учраас мэдээлэл хариуцагч байгууллага хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага байна.
Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид нар илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.
Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй байна. Ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэн гарна. Яагаад гэвэл энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Үйл ажиллагаа хэвийн болсон. Файлууд сэргээд эхэлсэн" гэв.
Сэтгэгдэл
k [66.181.189.245] 2024-11-13 20:35:08
buh yumiig chagnidag bhoo
зочин [66.181.180.76] 2024-11-13 20:28:14
Хэдэн жилийн өмнө Хаан банк нийт хэрэглэгч болох 2,5-3,0 сая хүний мэдээллийг алдсан гэх зүйл яригдаж байсан уу? Одоо интермед эмнэлэг яагаад мэдээллээ алдах болов? Хэт өндөр үнэтэй интермед эмнэлэгт жирийн иргэд үзүүлж шинжлүүлж эмчлүүлж чадах уу? оросууд хэний өвчний түүхийг олж авч, хэнийг яаж дарамталж шантаажлах гэж байгаа юм бол доо? Интермед эмнэлэг MCS Оджаргал гуайн эмнэлэг үү? Хойд солонгос, орос улсад хэт олон хакер байдаг гэсэн үү?
үйлчлүүлэгчид [66.181.184.222] 2024-11-14 14:25:11
энэ эмнэлгээр үйлчлүүлсэн ба үйлчлүүлж буй хүмүүсийн доорх мэдээлэл хамаардаг. Үүнд: 1. Хувь хүний нэр, овог, регистрийн дугаар, утасны дугаар, мэйл хаяг, тус эмнэлэгт төлбөр шилжүүлсэн банкны нэр, ямар өвчтэй тухай мэдээлэл, харилцагч банкнынэр, түүнд буй дансны дугаар, холбоо барих хүний утасны дугаар хаяг, мөн өвчтөний ба үйлчлүүлэгчийн оршин суудаг хаяг гэх мэт. 2. Эдгээр мэдээллийг хакерчид юунд ашиглаж болзошгүй вэ? Дээрх мэдээлэлд үндэслээд уг хүнийг хакерчид удалж мэдээд мөнгө нэхэж гэр бүл, бусад зүйлийг барьцааха, сүрдүүлэг хийж өндөр дүнтэй мөнгө нэхэх, өвчних нь түүхийг олон нийтэд ил болгохыг мэдэгдэж хувь хүний халдашгүй нууц зүйлээр нь барьцаалах, сүрдүүлэх замаар мөнгө нэхэх, хяагаар нь очиж гэр орны аюулгүй байдлыг алдагдуулах, эсхүл ингнэ хэмээн сүрдүүлэх, тухан хнийг судалж байгаад явдаг зорчдог орчинд отох, амь насанд нь халдах, эсхүл ингэнэ хэмээн заналхийлэх замаар аймаар зүйл шаардах, алдагдсан мэдээллийн сервер сэргээлээ ч гэсэн ухайн мэдээлэл хакеруудад үлдэж хадгалагдах учраас дээрх аймшигт байдлаар дарамтлах асуудал хэвээр үлдэх ба тэр мэдээллийг хэзээ ч яаж ч ашиглаж болзошгүй өндөр эрсдэл хадгалагдан үлдэнэ. Иймд тус эмнэлэг энэ аюулыг хэрхэх вэ гэдэгийг тооцож ямар арга хэмжээ авах талаар үйлчлүүлэгчдэд мэдээлэх хэрэгтэй. Хариуцлага алдсан аюулгү байдал, үйлчилгээний чанарын аюулгүй байдал хангах үүрэг бүхий хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Зочин [59.153.113.221] 2024-11-13 19:57:52
ОРОС ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙГ ИДИ НАХУЙ БЛАЙТ гээд юу ч бүү өгөөрэй
huz [103.168.34.108] 2024-11-13 18:35:00
ovchinoosoo ichej amidrah bolj bn uu ;)
сэргээх? [202.9.40.112] 2024-11-13 15:59:03
алдасан мэдээлэлээ яах вэ