Нийгэм

Нийт 18126 мэдээ байна
post thumbnail

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм. Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Ту...

post thumbnail

ТЦА: Усархаг борооны улмаас Эмээлт орчмын зам үерт автаж, авто машины түгжрэл үүсэв

Эмээлт орчимд үерийн ус авто замыг даваад буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг хүргэллээ. Тээврийн цагдаагийн албанаас "Сая богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос баруун аймаг руу гарах  гарц буюу эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус халь...

post thumbnail

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07-р сарын 26-ны 20 цагаас 07-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

post thumbnail

Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулна

2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түр...

post thumbnail

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байга...

post thumbnail

Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэ...

post thumbnail

Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдэж, үерлэх эрсдэлтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын  усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул ард, иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хар...

post thumbnail

Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн ур...

post thumbnail

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны явган хүний замын ажил 60 хувьтай байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа юм. Наймдугаар сарын 15 гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байна. Тус замын тохижилтыг хийхийн тулд нийтдээ 26 аж ахуйн нэгжийн хашаа, хаалт,...

post thumbnail

Гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд явган хүний зам хийж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд "Хот тохижилтын газрын тухайд нийслэлийн хэмжээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж байгаа. Усны гудамж дахь гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд авто зогсоол, явган хүний зам хийж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байна. Өнөөдөртөө багтааж асфальтан хучилт хийнэ&...