ТЦА: Усархаг борооны улмаас Эмээлт орчмын зам үерт автаж, авто машины түгжрэл үүсэв

Aдмин / Нийгэм

Эмээлт орчимд үерийн ус авто замыг даваад буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг хүргэллээ.

Тээврийн цагдаагийн албанаас "Сая богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос баруун аймаг руу гарах гарц буюу эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус хальсан байна. Иймд иргэд Улаанбаатар хотоос гарч байгаа тохиолдолд замын зорчих хэсэгт үерийн усны түвшин багасах хүртэл ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хот руу орж ирж байгаа иргэд Эмээлт орчмоор бус 61-ийн гармаар гараад, Баруун турууны даваагаар давах боломжтой. Үерийн ус замын зорчих хэсгийг давсан тохиолдолд ус багасахыг түр хугацаанд заавал хүлээх шаардлагатай" гэдгийг анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.