Төв талбайд В, С вирусын оношлогоо хийж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

talbaiЯг одоо төв талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт болж байна. Энэ үеэр иргэдэд В, С вирусын оношлогооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 40-65 насны иргэдэд гепатитийн В, С вирусын илрүүлэг, оношлогоо хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон байна.

Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд гепатит В,С вирусын халдварыг үе шаттайгаар илрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Гепатитийн вирусийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх аж.

Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст гепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад гепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000