Хараагүй хүүхдүүд төсөөллийн шатар тоглож сурчээ

Д.Тулга / Боловсрол

Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар “Оюуны матриц” академиас хэвлэлийн бага хурал хийлээ.

“Оюуны матриц” академийн багш Г.Нямрагчаа: “Манай академи төсөөллийн шатар гэх төрлийг хөгжүүлээд явж байна. Төсөөллийн шатрыг тоглохдоо жирийн хараатай хүмүүс нүдээ боож байгаад тоглодог. Ой тогтоолтын аргыг ашиглан тоглох нь маш үр дүнтэй байдаг. Тиймээс бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургахын тулд 116 дугаар сургуультай хамтран ажиллаж байна. Хүүхдүүд маань төсөөллийн шатраа тоглож сураад та бүхэнтэй үр дүнгээ хуваалцахаар ирсэн байна” гэв.

12 дугаар ангийн сурагч Т. Эрхэс: “Манай сургууль баррель бичиг, баррель шатрын хүртээмж хүндрэлтэй, хомс байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөдөө итгэл муутай байдаг. Учир нь биднийг зарим хүн хүлээж авах талдаа тааруухан. Бид төсөөллийн шатар тоглосноор өөрсдөдөө илүү итгэлтэй болсон. Мөн төсөөллийн шатар нь ой тогтоолтод маш чухал нөлөөтэй. Бүх нүүдлийг байршлаар нь цээжилдэг” гэлээ.

“Оюуны матриц” академи 116 дугаар сургуультай хамтарч эхний ээлжид зургаан хүүхдийг сонгон төсөөллийн аргаар шатар зааж сургасан байна. Гурван сарын туршид хүүхдүүд энэхүү шатрыг бүрэн тоглож сурчээ. Цаашид “Оюуны матриц” академийнхан хараагүй хүүхдүүдийн дунд төсөөллийн шатрын тэмцээн уралдаан зохион байгуулж, хөгжүүлэх зорилготой ажээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000