Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн 80-90 хувийг яагаад ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ гэж үзэв
-ХУУЛИЙН ТӨСЛИЙН 80-90 ХУВИЙГ ӨӨРЧЛӨХ САНАЛ ОРУУЛСАН Ч
АНХНЫ ЭХЭЭР НЬ ЯВУУЛАХААР БОЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн Б.Жавхлан “автор”-той Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр дэмжиж байв. Гэвч анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг чамбайруулах ажлын хэсэг байгуулагдаж, даруй хоёр чуулган дамжин гацсан юм.
Гацсан гол шалтгааныг нэг талаас “Гадны банк оруулж ирэх зорилгоор хуулийн төсөл боловсруулахдаа Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг тэр чигээр нь хуулаад тавьчихсан. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн наад захын шаардлага хангаагүй” гэж тайлбарладаг.
Харин хууль санаачлагчид “Хуулийн төслийг зориудаар гацааж, эдийн засгийн эргэлтийг түгжлээ. Хуулийн төсөлд илтэд эрх ашигтай зүйл заалт байхгүй” гэсэн байр суурь илэрхийлдэг билээ.
Парламент дахь 20 гишүүний дэмжлэгтэй уг хуулийн төслийг удаашруулсан асуудал УИХ-ын дарга М.Энхболдын чихнээс удаа дараа хонх уяж байв. Тиймээс ч ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан З.Нарантуяа гишүүнийг түдгэлзүүлж, Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, хуулийн төслийг “нухаж” байна.
Сонирхолтой нь, З.Нарантуяа гишүүн хуулийн төслийн 80-90 хувийг өөрчлөхөөр санал оруулж байгаагаа тодотгож байсан. Харин шинэ ажлын хэсэг анхны өргөн барьсан хувилбараар нь явуулахаар санал нэгдээд байгаа аж. Улмаар хуулийн төслийг Валютын зохицуулалтын хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн хэлэлцэхээр яаравчилж байгаа юм.
“АНХ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ГИШҮҮН НЬ ХҮРТЭЛ ХУУЛИЙН ТӨСЛӨӨ
ОЙЛГОХОО БОЛЬЧИХООД БАЙНА”
Ажлын хэсгээс гадны банк оруулж ирэх хууль эрх зүйн орчин бий болгох зорилготой хуулийн төслийн 80-90 хувийг яагаад өөрчлөх шаардлагатай гэж үзэв? Нөгөө талд УИХ-ын гишүүдийн олонх яагаад анхны өргөн баригдсан хувилбараар нь явуулахаар зүтгэх болов? Энэ асуудлууд зүй ёсоор анхаарал татаж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд Монголд үйл ажиллагаа явуулах гадны банкны дүрмийн санг 350-500 тэрбум байхаар зааж өгсөн. Улмаар 100 тэрбумаас доошгүй дүнтэй төслүүдэд урт хугацааны зээл олгох зохицуулалттай билээ. Ингэснээр дотоодын банкуудтай хадгаламжийн зах зээл дээр өрсөлдөхгүй. Жижиг зээлүүдийг нь булаацалдахгүй гэж хууль санаачлагчид нь тайлбарладаг юм. Гэвч тодорхой учир шалтгаанаар маш олон зүйл заалт нь болж бүтэхгүй байгааг ажлын хэсгээс сануулсан нь анхаарал татаж байна.
Саяхан ажлын хэсэгт багтсан салбарын нэгэн эрхэмтэй уулзаж, хуулийн төслийн талаар яриа өрнүүлэхэд “Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын банкны олон улсад мөрддөг жишиг рүү ойртуулсан саналууд оруулсан. Гэвч шинээр байгуулагдсан ажлын хэсэг эдгээр саналуудыг тусгахгүй гэсэн. Ер нь анх өргөн мэдүүлсэн гишүүн нь ч хуулийн төслөө одоо ойлгохоо больчихоод байна” гэж хэлсэн юм.
Ямартай ажлын хэсгээс,
-Дүрмийн сангийн буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 200 тэрбум болгох, өөрийн хөрөнгийн шаардлагыг үнэт цаас, хөрөнгө оруулалтын багцын эрсдлийн түвшинтэй уялдуулан зохицуулагч байгууллагууд өөрчлөн тогтоож болдгоор тусгах;
-Нэг төслийг санхүүжүүлэх хэмжээ, үнэт цаас бусад активт байршуулах хөрөнгө оруулалтын хязгаарыг мөн төслийн болон активын төрлийн эрсдлийн түвшингээс хамааруулан өөрийн хөрөнгийн үзүүлэлтээр зохицуулагч байгууллагаас тогтоож байхаар; (100 тэрбум гэж хатуу тогтоохгүй)
-Хяналт шалгалтыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх, хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар нэмж тогтоох
-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хадгаламж, харилцахын эх үүсвэр ашиглахгүй, зөвхөн өөрийн хөрөнгө болон харилцагчийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төрөлжсөн олон төрөлт санхүүгийн үйлчилгээг харилцагчид үзүүлдэг болгох зэрэг авууштай саналууд гаргасныг тэмдэглүүштэй.
-АЖЛЫН ХЭСГЭЭС ОРУУЛСАН ЗАРИМ САНАЛ БА ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ-
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны өргөн баригдсан хувилбар болон ажлын хэсгээс өөрчлөхөөр оруулсан ЗАРИМ саналуудыг харьцуулан хүргэж байна.
д/д |
Өргөн мэдүүлсэн төслийн заалт |
Ажлын хэсгийн өөрчлөх санал |
Ажлын хэсгийн тайлбар |
1 |
5.1 Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна. |
өөрийн хөрөнгө 6.1. Хөрөнгө оруулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна.
6.2. Хөрөнгө оруулалтын банкны өөрийн хөрөнгийг эрх бүхий байгууллага, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.
6.3. Өөрийн хөрөнгийн доод хэмжээг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болон эдийн засгийн байдал, төгрөгийн ханшны өөрчлөлт, эрхлэх үйл ажиллагааны онцлог, төлбөрийн чадвар зэргийг харгалзан эрх бүхий байгууллага журмаар тогтооно.
6.4. Хөрөнгө оруулалтын банк нь өөрийн хөрөнгийнхөө хэмжээ, хүрэлцээ, үнэт цаасны арилжаанаас учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сангийн доод хэмжээ болон зохистой харьцааны бусад шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 6.3-т заасан эрх бүхий байгууллага журмын дагуу хангаж ажиллана. 6.5. Өөрийн хөрөнгийн хэмжээг хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгө, хувьцааны арилжааны орлогоор нэмэгдүүлж болно |
Төслийг Банкны тухай хуульд нийцүүлэх үүднээс дүрмийн сан гэснийг хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ гэж өөрчилсөн. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг бусад банкны /арилжааны/ хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд үндэслэн 100 тэрбум төгрөгөөс доошгүй гэж тогтоосон. Мөн энэ хэмжээг дээшлүүлэх үндэслэл, журмыг хэрхэн зохицуулахыг дэлгэрүүлэн зааж өгсөн |
2 |
6.Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа
6.1 Хөрөнгө оруулалтын банк тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
6.1.1.энэ хуулийн 7.2-т заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох;
6.1.2 зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх: |
7 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа
7.1. Хөрөнгө оруулалтын банк нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:
7.1.1. харилцагчид хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
7.1.2. харилцагч санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход андеррайтингийн үйлчилгээ үзүүлэх;
7.1.3. үнэт цаасны брокерийн үйлчилгээ үзүүлэх;
7.1.4. кастодианы үйлчилгээ үзүүлэх; (дахин ярилцах)
7.1.5. компанийн өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах;
7.1.6. харилцагчийн нэрийн өмнөөс гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын сан, мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг итгэмжлэн удирдах; (fund management)
7.1.7. компанийг өөр компанитай нэгтгэх, нийлүүлэх ажиллагааг гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хувьцааны санхүүжилт;
7.1.8. өөрийн хөрөнгөөр санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах замаар арилжаанд оролцох; (propietary trading)
7.1.9. төслийн санхүүжилт хийх;
7.1.10. бүтэцжүүлсэн санхүүгийн хэрэгслийг санхүүжүүлэх; (project financing, structured financing,)
7.1.11. олон улсын зах зээлд валютын арилжаа эрхлэх;
7.1.12. эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниудад зээл олгох;
7.1.13. хуулиар хориглоогүй бөгөөд эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээ.
|
Өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалд нийцүүлж үйл ажиллагааны чиглэлийг бүхэлд нь өөрчилсөн. Хөрөнгө оруулалтын банкны эрхэлдэг сонгодог үйл ажиллагааг дараахь байдлаар ангилж оруулав.
1.Үнэт цаас гаргагч буюу үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох талд үзүүлэх үйлчилгээ
2.Үнэт цаасанд хөрөнгө оруулж, ашиг олох хөрөнгө оруулагч талд зөвлөх, сангийн хөрөнгийг нь удирдах үйлчилгээ
3.Санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах замаар арилжаа эрхэлж, өөртөө ашиг олох
4. Өөрийн хөрөнгө болон харилцагчийн хөрөнгөөр ашигтай төсөл, санхүүгийн хэрэгсэл, компанийн өөрийн хөрөнгө, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, ашиг олох ажиллагаа
|
3 |
9.1 Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна. |
11.1. Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна
|
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь үнэт цаасны зах зээлтэй холбоотой учраас зөвхөн Санхүүгийн зохицуулах хороо /Монголбанк -ноос зөвшөөрөл авахаар тусгаж, өөрчлөн найруулав
|
4 |
Зээл, зээлийн баталгаа, батлан даалт гаргах
7.1. Хөрөнгө оруулалтын банк энэ хуулийн 20.1.2-т заасан хязгаарлалтын хүрээнд дангаар болон бусад этгээдтэй хамтран гуравдагч этгээдэд зээлийн баталгаа, батлан даалт гаргаж болно.
7.2. Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна. |
9 дүгээр зүйл. Банкны баталгаа
9.1. Хөрөнгө оруулалтын банк нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны хүрээнд банкны баталгаа гаргаж болно.
|
Хөрөнгө оруулалтын банк нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэхгүй тул баталгаа гаргах хүрээ нь зөвхөн үйл ажиллагааныхаа хэмжээнд байхаар тогтооосон |
5 |
10. Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагчид тавих шаардпага
10.1 Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:
10.1.1. сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны Банкны тухай хууль болон түүнтэй холбоотой хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;
10.1.2.Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;
10.1.3.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй;
10.1.4. Монгол Улсын Банкны тухай хууль тогтоомж, банкны зөвшөөрлийн журмын хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлэх чадвартай байх;
10.1.5. тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;
10.1.6. төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;
10.1.7. санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхпэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
10.1.8. банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх; 10.1.9. үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн удирдлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх. |
12 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагчид болон түүний удирдлагад тавих шаардлага
12.1. Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч этгээд дараахь шаардлагыг хангасан байна:
12.1.1. үүсгэн байгуулагч нь сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны хууль тогтоомжийн хүрээнд төлбөрийн чадваргүй болж байгаагүй;
12.1.2. үүсгэн байгуулагч нь гэмт хэргийн /санхүүгийн/ улмаас ял шийтгүүлж байгаагүй байх;
12.1.3. хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
12.1.4. үүсгэн байгуулагч нь хувь нийлүүлэх хөрөнгийн эцсийн өмчлөгч гэдгийг нотолсон баримт ирүүлсэн байх;
12.1.5. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;
12.1.6. харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;
12.1.7. холбогдох бусад хууль тогтоомжид заасан баримт бичиг.
12.2. Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон эрх бүхий байгууллагаас тогтоосон журамд заасан шаардлагаас гадна дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна.
12.2.1. мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалтанд хамрагдаж зохих шаардлагыг хангасан гэрчилгээтэй байх;
12.2.2. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ хасуулж байгаагүй.
12.3.Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй байх бөгөөд энэ хуулийн 12 дугаар зүйлийн
12.2.1, 12.2.2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна.
12.3.1.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
12.3.2. тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх;
12.3.3.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
12.3.4. тухайн банк, түүний нэгдлийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
12.3.5. тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй байх;
12.3.6. төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
12.3.7. эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.
12.4. Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс бусад гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон эрх бүхий байгууллагаас тогтоосон журамд заасан шаардлагаас гадна дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна.
12.4.1. мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалтанд хамрагдаж зохих шаардлагыг хангасан гэрчилгээтэй байх;
12.4.2. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ хасуулж байгаагүй;
12.4.3. гэмт хэргийн улмаас ял шийтгүүлж байгаагүй;
12.4.4. үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
12.4.5. гадаадын эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд 3-аас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлж байсан;
12.4.6. тухайн банктай гэрээгээр ажилладаг кастодиан, үнэлгээний болон аудитийн компанийн эрх бүхий албан тушаалтан, үнэлгээчин, аудиторын холбогдох этгээд биш байх;
12.4.7. Монгол Улсад эсхүл гадаад улсад суралцсан, санхүү эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх;
12.4.8. олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчийн хоёр дахь зэргээс дээш гэрчилгээ авсан болон үүнтэй адилтгах сургалтын зохих гэрчилгээ авсан этгээдэд энэхүү хуулийн 12.2.1, 12.4.1 дэх заалт хамаарахгүй.
12.5. Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг эрх бүхий байгууллага журмаар тогтооно. |
Үүсгэн байгуулагчдад тавигдах шаардлагыг олон улсын стандартад нийцүүлсэн |
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл