Харилцан визгүй зорчих асуудлыг түргэвчлэх хүсэлтээ илэрхийлэв

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx өнөөдөр БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОУВС-ийн өртөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Талууд хоёр орны хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа.

Улмаар xоёр орны xооронд иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм.

Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцоно гэдгээ мөн илэрxийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000