Үндэсний бөхийн тайлбарлагчдын улсын тэмцээнд С.Батбилэг түрүүлэв

Д.Тулга / Спорт

buh tailbarlagch

Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн начин Ёндонгийн Баярсайхан агсны нэрэмжит "Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын VI тэмцээн" боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын 20 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 40 бөх тайлбарлагч хүрэлцэн ирж, хоёр өдрийн турш оюун ухаан, авъяас чадвараа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний дүнгээр тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөх тайлбарлагч С.Батбилэг, дэд байранд Увс аймгийн харъяат бөх тайлбарлагч Д.Пүрэвжав, гуравдугаар байранд ӨМӨЗО-ны бөх тайлбарлагч Т.Цэцэнтунгалаг, нар шалгарчээ.

Удаах байруудад Дорноговь аймгийн харъяат бөх тайлбарлагч У.Ууганбаяр, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат бөх тайлбарлагч Б.Наранцогт, Орхон аймгийн харъяат бөх тайлбарлагч Б.Нармандах, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат бөх тайлбарлагч Т.Галбадрах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат бөх тайлбарлагч С.Даваажав, Дундговь аймгийн харъяат бөх тайлбарлагч Л.Идэрмөнх нар шалгарсан аж.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Улсын Тонж манлай засуул Д.Цогзол, TВ9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан, БТСГ-ын мэргэжилтэн, аймгийн арслан П.Ганболд, Л.Баяраа, Г.Солонго нар ажиллаа. Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын VII тэмцээнийг ирэх онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд МУСГЗ, нэрт бөхийн тайлбарлагч Агвааны Ганбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000