ТАНИЛЦ: Цагаан сараар трэнд болох дээлний загварууд
Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт үндэсний баяр болох гэж байна. Монголчууд бид cap шинийн баяраа хэрхэн тэмдэглэснээс тухайн жилийн өнгө тодорхойлогддог хэмээн бэлгэшээдэг. Энэ ч утгаараа хүн бүр cap шинийн өдрүүдэд үгийн сайхныг хэлж, эдийн дээдийг хэрэглэхийг эрхэмлэдэг билээ. Сүүлийн жилүүдэд манай ард түмэн үндэснийхээ хувцасаар гэр бүлээрээ гангарч дотоодын үйлдвэрлэгч нараа ихээхэн дэмждэг болсон.
Торго, дурдан бүс даавуугаар монгол дээл урладаг үндэсний брэндүүд, ноолууран эдлэлийн үйлдвэрүүд энэ жил хурц тод өнгөтэй, энгийн хийцтэй дээлнүүд урлажээ. Ноолууран дээлийн тухайд загвар, орц, хийцээсээ хамаарч 750 мянгаас 1.6 сая төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байна. Харин захиалгаар дээл оёдог жижиг дунд үйлдвэрлэгчид, оёдлын цех салонууд дээлээ загвар хийц, материалаас шалтгаалан 250-450 мянган төгрөгөөр, хувираа дээр оёдог иргэд 80-150 мянган төгрөгөөр монголчуудынхаа сар шинийн гангарааг бэлдэн өгч байна. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төвд даавуу, торгон, хөвөнтэй, кашмер, ноолууран, хурган, булган дотортой, хүннү захтай, энэтхэг, индонез торгон дээлнүүдийг өргөнөөр худалдаалж байгаа. Энэ жил тус зах дээр булган эмжээртэй дээл эрэлт ихтэй байгаа аж. Үнэ ханшийн хувьд 80 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Тухайлбал, булган эмжээртэй хос дээл 350-500 мянга, хурган дотортой дээл хэдэн ширхэг арьс орсон гэдгээсээ хамаарч 800-1.2 сая төгрөг, энгийн даавуун дээл эмэгтэй нь 80-240 мянга, эрэгтэй нь 120-280 мянга, эмэгтэй хантааз булган эмжээртэй бол 220-450 мянга, энгийн хийцтэй нь 250-380 мянган төгрөг. Харин хүүхдийн дээл, монгол цамц 15-180 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Ингээд олонд танигдсан томоохон хувцас загварын салонуудын санал болгож буй сар шинийн гоёлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:09:56
Pwve5z http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [66.181.176.243] 2022-12-19 19:21:03
Дээл хийлгэмээр бна Ногоон торгоор хос дээл Яг энэ хоёр дээл шиг эмэгтэй дээл мөртэй 95951364 Танай утас хэд вэ Утсаа өгнө үү
Зочин [66.181.176.243] 2022-12-19 19:18:39
Ногоон торгооор хийсэн эрэгтэй эмэгтэй хос дээл хийлгэмээр бна Ямар үнэтэй хийх вэ Торго нь бнауу Утсаа өгнө үү
Зочин [203.91.118.122] 2019-01-31 03:53:25
Enhbold shan haragdjiinda
зочин [103.26.192.43] 2019-01-31 03:32:45
Хятад хүүхнүүдийн хувцас шиг харагдаад байх юм.....
Зочин [66.181.185.69] 2019-01-30 16:27:42
ийм юм өмсөөд айл хэсээд явж байх юм гэнэ.
Зочин [202.179.31.76] 2019-01-30 12:20:16
Уг нь манайхан баруун монгол хувцаснаас санаа авбал янз бүрээр гоюлын дээл хийх санаа баялаг баймаар. Зөвхөн халхын манж дээлэн дээрээ эргэлдээд байна.
Зочин [202.179.31.76] 2019-01-30 12:17:07
Гоё байна. Надад бол таалагдаж байна. Зарим нь бол монгол гэхээс илүүтэй зүгээр торгон палааж байна. Дугуй босоо захтай л болохоос.
247 [103.212.116.71] 2019-01-30 06:51:08
Манайхан одоо Сарлагтай хамт дээлтэй зурагаа авхуулаач...........ккк
Zochin [139.5.216.243] 2019-01-30 06:24:50
Utgaa aldjee
Хятад [138.62.0.23] 2019-01-30 06:04:26
Хятад хувцаснууд моод болох юм уу яагаад вэ? Эрээнээс баахан хужаа дээл авчраа юу?
Зочин [103.57.93.173] 2019-01-30 04:45:13
Hitad huvtsasnii show bn mongol huvtsas barag alga daa. Saygan hitadad bolson hitad huvtsas zagvariin shownii huvtsasnuud yag bn da