УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа

Б.Гэрэлмаа / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.

Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнийг ажлын хэсэгт оролцуулах бөгөөд санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Захирамжаар даалгасан байна.

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

иргэн [64.119.21.51] 2019-02-14 09:25:25

Чи ч МАНАН-гийн нэг тал даа юу ярих,хийхийг чинь харж л байя даа

Зочин [202.179.25.22] 2019-02-13 14:23:39

ЖДҮ-ч нараа яах гэж байна.Тэд бол төрд алба хаших ёс зүйгүй хугарсан ноён нуруунууд гэдэг үүднээс дариухан чөлөөлж шудрага хууль,шудрага төр байхаа батлаач,Тодорхой хугацаанд ард олон хүлээх байх.Ажил явахгүй бол буцах зам чөлөөтэй болсон шүүдээ.

Uuu [24.126.116.216] 2019-02-13 12:48:32

ХАДГАЛАМЖ БАНКЫГ БУЛЭГЛЭН ДЭЭРЭМДЭЖ ИДСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ЭЭЛЖ ИРЖ ДЭЭ. ДАН ХУЛГАЙЧ НАР ТОРООР ТОГЛОХ ЮМ ДАА ЭНЭ ОРОНД ШУДРАГА ЕС ХУУЛЬ ЦААЗ ГЭЖ ОНГОРЧЭЭ

ЗОЧИН [103.212.119.221] 2019-02-13 10:12:46

"ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ, ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГӨХ ГЭХИЙН ОРОНД "ЗГ-ЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ДҮГНЭХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГААД ЭНЭ ХӨТӨЛБӨРӨӨ ЭРГЭЭД НЭГ ХАРЧИХААД, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛ ГАРГААД ӨГЧИХВӨЛ НААД АСУУДАЛ ЧИНЬ ОРЧИХНА ШҮҮ ДЭЭ, СОНГУУЛЬ ХҮРТЭЛ 1 ЖИЛ 4 САР Л ҮЛДЛЭЭ, ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС САЛБАР САЛБАРААР НЬ АВААД ҮЗЭХЭЭР ТЭНД БИЧИГДСЭН АЖЛУУДААС ХЭРЭГЖИЖ БУЙ ЮМ БАРАГ АЛГА,

Зочин [202.9.45.250] 2019-02-13 06:23:29

sa7ur danzanguud surjignehees uur yum chadahgui.miyeeg zailuulaad ta nar ner tsever uldene gej bgaa bol bitgii muur.

Dd [103.10.21.114] 2019-02-13 06:04:43

Haha

зочин [202.126.89.29] 2019-02-13 04:06:58

Их хурлын 23 р тогтоолыг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ Хэрэгжүүлдэггүй тогтоол гаргаад ямар нэмэр байгаа юм бэ

Зочин [64.119.17.8] 2019-02-13 03:47:21

нээрээ үнэн бол баахан хүн ажилтай болох нь дээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.