Ч.Хүрэлбаатар: Зарим санг татан буулгах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулна
Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын мөнгөний зарцуулалтад Сангийн яамнаас шалгалт оруулсан. Энэ дагуу Засгийн газрын 29 сан дээр авах арга хэмжээний саналаа Сангийн яам боловсруулаад Засгийн газарт оруулахаар бэлэн болсон байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналаа танилцуулж хэлэлцэхээр төлөвлөж байсан ч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас хойшлуулжээ. Нэлээд хэдэн санг татан буулгахаар төлөвлөж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ.
Энэ талаар тэрээр хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор олгож байгаа зээлийн арга, систем нь буруу байна. Тэгж байж эдийн засгийн өсөлт, идэвхжилт бий болно. Татвар төлөгчдийн мөнгийн Сангийн яам болон Засгийн газар үр ашигтайгаар зарцуулах ёстой. Сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Сангууд дээр ЖДҮ-ийн хэлбэрээр олгох боломжтой маш их хэмжээний мөнгө бий. ЖДҮХС-гийн 340 тэрбум төгрөг байгаа, бусад эх үүсвэрийн 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа. Үүнийгээ зөв зарцуулах саналыг боловсруулаад, Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулахад бэлэн болчихоод байж байна.” гэлээ.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-29 санд нийт хичнээн төгрөг эргэлддэг вэ?
-Зарим хүмүүс бүх санг хаах ёстой, зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж популист юм яриад байсан. Гэтэл үүнд чинь “Эрүүл мэндийн даатгалын сан”, “Тэтгэврийн даатгалын сан” гэх мэт чухал сангууд байгаа шүү дээ. Эдгээрийг зогсоох ямар ч боломжгүй. Тийм болохоор зарим сан явдгаараа явж, зогсоох боломжтойг нь судалж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулсныхаа дараа тодорхой мэдээлэл өгнө.
-ЖДҮХС-аас авсан зээлийн эзэд тодорхой болсон, бусад сангаас авсан мөнгөн дүнгийн буух эзэд бий юу?
-Шалгалтын дүн гарсны дараа бид Засгийн газарт мэдээллэнэ. Мэдээллэснийхээ дараа бид олон нийтэд ил тод нээлттэй болгоно.
-Тэрхүү мөнгийг эргэж төвлөрүүлэх найдвар хэр байгаа вэ?
-Авч л таарна.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2019-02-17 10:18:37
юу ч чадахгүй байж зайлаад өгөхгүй хулгайч юмаа энэ
Зочин [202.55.191.130] 2019-02-17 10:17:34
ийм аймшигтай луйвар явагдсаны төлөө төрийн эрх удаан хугацаагаар, завсаргүй барьж ирсэн тө нөхөд ард түмнээсээ уучлал гуйх ёстой шдэ
ЗОЧИН [64.119.24.38] 2019-02-14 06:15:37
30-ААД САНГИЙН 20-ИОДЫГ НЬ ТАТАН БУУЛГА, ЭДГЭЭР САНГУУД САЯХНЫ ЖИШЭЭГЭЭР ЖДҮХС ШИГ ТӨР ЗАСАГТ ГАРАГСДЫН ХУУЛЬ БУСААР БАЯЖИЖ ХӨЛЖИХ ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ НЬ НУУЦ БИШ, ЗӨВХӨН ҮҮНИЙ ТУЛД ЭДГЭЭР САНГУУД БАЙДАГ ГЭХЭД ХИЛСДЭХГҮЙ, ИХЭНХИЙГ ТАТАН БУУЛГА,ҮЛДСЭНИЙГ НЬ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТТАЙ,ТЭДНИЙ МЭДЭЛД ОРУУЛЖ НЭЭЛТТЭЙ БОЛГО.
Иргэн [203.91.119.94] 2019-02-14 04:00:42
Тариалан эрхлэгчдийг дэмжих санг улам өргөжүүлж ажиллуулж тариаланчдаа дэмжих хэрэгтэйшдээ?!
huts [185.39.141.188] 2019-02-13 15:05:54
bvgdiig tatan buulga lalaraa . zarim ch geh shig .
Нэг цонхны бодлого [202.21.127.161] 2019-02-13 12:32:46
Ямар ч зүйл дээр 1 цонхны бодлого хэрэгтэй. Бүх сан, төсөл, хөтөлбөрийг 1 газар зангидах хэрэгтэй. Монголд хөдөө аж ахуй, ялангуяа, нүүдлийн уламжлалт мал аж ахуй манай орны эдийн засгийн үндсэн тулгуур юм. Иймд улсын төсвийн бүх сан, төсөл, хөтөлбөрийг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр зангидах хэрэгтэй.
Зочин [103.26.195.3] 2019-02-13 09:45:00
бага ястнуудыг төрд бүү ойртуул. дандаа хутгана
irgen [64.119.22.29] 2019-02-13 12:29:12
Chi tegeheer ikh yastan baihnee. Baga yastan ikh yastan hoyriinhoo yalgaag chi her sain medeh boldoo. Aman door hagarhai ...
Зочин [103.212.117.214] 2019-02-13 10:38:46
Монгол улс Үндсэн хуулиараа хүнийг яс үндэс гарал үүслээр нь ялгаварлахыг хоирглосон улс шүү . Хүрэл сүх ЖДҮ - чидийг хамгаалж жүжиг тавьж байхад юун шударга ёс вэ Хуулийг дээдэлж хэн нэгний талд орж далдагдахаа больсон нь дээр шүү ард түмэн минь
Зочин [202.21.124.17] 2019-02-13 09:17:11
САНГУУДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ НО ГАРНАА ЯЛАНГУЯА ЖДҮ, ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН, МАЛ ХАМГААЛАХ САН ГЭХЧЛЭН
Иргэн [150.129.142.207] 2019-02-13 09:14:00
Ажил ч их хийж байгаа юм байна. Шалан дээр унагасан тегрегийн ханшийг яах гэж байна даа?
Зочин [202.21.102.226] 2019-02-13 08:44:43
Хүрэлбаатараа чи ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ компанид ТАТВАРЫН ХУУЛИЙН Шинэчлэл нэрээр хуулиар бүрэн эрх олгохоор зүтгүүлж байгаа ДУБАЙ 2 гэрээгээ болиоч ээ . Хэлэлцэж батлагдаагүй хуулиар 2019 оны төсөвөө баталдаг САНГИЙН ЯАМ гэж байж болох уу? АРАЙ л дэндүү ЛОББИ яваад байгаа юм биш үү ?
цэцэг [103.57.95.231] 2019-02-13 08:30:34
за хөөрхий татан буулгах нэрээр зарим нь алага болох нь гэсэн ч баригдана л даа.
Чадах уу? Барах уу??? [202.179.26.96] 2019-02-13 08:30:31
Байгаль орчны дэргэд бие даасан яамнаасаа том малгайтай БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГ яагаад шалгаж чаддаггүй юм болоо?? хуучин цагт яамныхаа дэргэд байгаал болоол байсан сан шүү дээ?????
Зочин [203.15.208.22] 2019-02-13 08:19:22
Naad buduun Erdene chin niigmiin daatgal tetgeveriin sang avaad duusgasan yum bish uu
1223333 [49.0.137.6] 2019-02-13 07:44:11
"ХОТГОР ШАНАГА" сайхан мултардаг шуналын бузар байгаа юм.
Зочин [202.131.225.197] 2019-02-17 10:16:16
ulaihgui shir shdee