ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэв

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэллээ.
Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.
Сэтгэгдэл