Өнгөрсөн сард 10 мянган хүн эрүүлжүүлэгджээ

П.Урнаа / Хууль

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192(4.8 хувь)-оор буурчээ. Гэмт хэргийн улмаас тус сард 754 хүн гэмтэж, 205 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 80 (9.6 хувь)-аар буурч, нас барсан хүн дөрвөөр (2.0 хувь)-өөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд дээрх сард сард 3.4 мянга болж, 201 (5.9 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.5 мянга (44.9 хувь) нь эмэгтэйчүүд байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны нэгдүгээр сард 47 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан байна.

Мөн мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн сард 202 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 93 (85.3 хувь)-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 10.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 652 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 4.4 (73.1%) мянгаар өсөж, харин баривчлагдсан хүний тоо 51 (7.3%)-ээр буурсан үзүүлэлттэй байгаа юм.


Сэтгэгдэл

zochin [192.82.65.29] 2019-02-18 06:11:20

Монгол улс хэдий их баян байгаад, засгийн газар сайн ажилладаг байгаад монгол хүн та өөрөө ухаан сууж, бөгсөөрөө биш толгой зүрх сэтгэлээрээ сэтгэж, хүн чанарыг эрхэмлэж ухаажихгүй бол амьдрал чинь нохойны амьдрал болж хувирна гэдгийг ойлгомоор юм. Бидний арчаагүй, хүмүүжилгүй байдлаас болоод Монгол улс, хүнийг гадаадын улс оронд хүндлэхээ больсон цаг ирээд бна. Эмэгтэйчүүд нь гоёж гоодож, мөнгө л байвал нохой ч хамаагүй, эрэгтэйчүүд нь архи тамхинд донтож ажил төрөл хийхгүй залхуурч дампуурсаар хүүхдүүд нь хүмүүжилгүй идэж, уудаг зомби болоод байгаагаа анхаарахгүй бол устаж үгүй болох аюул нүүрлэж байгаагаа анхаармаар

Зочин [202.126.89.168] 2019-02-16 09:27:51

Mongol yalnaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.