Увс аймагт хаваржилт хүндэрчээ
Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн өвөлжилт харьцангуй хэвийн байсан ч цагаан сараас хойш эрс хүйтэрч, цас орсны улмаас хаваржилт хүндэрсэн байна.
Тус сумаас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт Шатад, Бор үзүүр, Харуус толгой, Униулт, Хөндлөнгийн гол, Бураан үзүүр зэрэг газарт өвөлжиж буй 60 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцжээ.
Одоогоор малын хорогдол гараагүй ч, цаашид цаг агаар муудвал хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Зарим малчдын өвс, тэжээлийн нөөц багассан байна.
Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн бямба гаригт үргэлжлүүлэн Гялаан, Гүрийн хөндий, Дунд тэрмэс, Зүүн хоол, Баруун тэрмэс, Тарлан, зэрэг газарт өвөлжиж байгаа малчдаар орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан ажээ.
Сэтгэгдэл
HM [94.197.120.171] 2019-02-17 18:33:54
Наад ацдакууддаа хотод байгаа байраа зараад малдаа өвс, тэжээл авч өг гэж хэлдээ. Зунжингаа хэнд ч хэрэггүй уул, овоо тахиж найр наадам хийж байхаар өвөлдөө бэлдэхгүй үхсэнээ хийж байсан юм.