Н.Ганбямба: Би хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас 42 дугаар тойргийн нөхөн сонгууль тойрсон асуудлыг тодрууллаа.
БИ ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ
-Ирэх зургадугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. Таныг уг сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Би дэвшихгүй гэдгээ хэлчихсэн. Нөхөн сонгуультай холбоотой графикт ажлууд хийгдээд явж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явах байх.
-Та ямар шалтгаанаар нэр дэвшихгүй гэсэн юм бэ?
-Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж болохгүй. Сонгогчдоор нь аймгийн Засаг даргыг нь унагах “гоё” менежмент ч цаана нь байж болно шүү дээ. 1996 онд ингэж унагасан гашуун туршлага бий.
-Нэр дэвшигчдийн асуудлыг намын удирдлагуудын түвшинд ярилцсан уу?
-Нэр дэвшигчдийн асуудлыг ярих болоогүй байна. Хуваарийн дагуу ажлууд хийгдэнэ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт бараг 30 хүн оролцоно гэсэн прогноз байна.
-Зарим горилогчид аль хэдийн 42 дугаар тойрогт очиж ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
-Хэнтий аймагт их хайртай хүмүүс олноор гарч ирнэ. Энэ жүжиг аль хэдийн эхэлчихсэн явж байгаа. Хэнтий аймаг сохорсон биш завшив гэдэг шиг энэ сонгуулийг далимдуулан орон нутагтаа тэр хүмүүсээр хэрэгтэй ажил хийлгэмээр байна. Тэгээд тэд олигтой ажил хийдэггүй юм даа. Ядаж байхад аймгийн хийж буй үйл ажиллагааг шүүмжилж, нулимаж, тургиж оноо авах гэсэн хүнд гарууд очдог л юм. Ямартай ч нөхөн сонгуулийг явуулахад Хэнтий аймаг бэлэн байна.
-Та 2020 оны сонгуульд Хэнтийд нэр дэвших үү?
-Тэр үед бүрэн эрхийн хугацаа дуусч сонгуульд нэр дэвших эрх нээлттэй болж байгаа юм.
НӨХӨН СОНГУУЛЬ ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ
-Хэнтийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Уг асуудалд Хэнтийчүүд ямар хандлагыг илэрхийлж байгаа вэ?
-Ёс зүйн зөрчил гаргасан уу, гэмт хэрэгт нэр холбогдсон уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүхээр гэм буруутайг нь тогтооно. Энэ бол маргаантай асуудал.
-Нөхөн сонгуулийг хойшлуулж магадгүй гэх мэдээлэл байгаа. Энэ талаар та мэдсэн үү?
-Энэ асуудлаар маргаантай зүйлүүд яригдсаар байгаа юм байна лээ. Дугаар хорооны иргэн Дорж УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй байгаа. Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийг зөрчсөн бол цэцэд хандахаар байгаа. Тухайлбал, Дорждугарын Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Гэтэл УИХ-ын тухай хуулинд хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлнө гээд заачихсан. Тэгэхээр зургаан буудлын Зундуй, долоон буудлын Должин гуай энэ асуудлаар Цэц дээр маргаан үүсгэх эрх нь нээлттэй л байгаа юм. Үндсэн хуулийг яалт ч үгүй зөрчсөн бол нөхцөл байдал хэцүү л болох байх.
-Хэнтийгээс яг ямар хүн дэмжлэг аваасай гэж хүсч байна?
-Ард түмний хүсэн хүлээсэн тойрогтоо ажил хийдэг сонгогчдынхоо дуу хоолойг УИХ-д хүргэдэг хүн байгаасай л гэж хүсч байгаа шүү дээ.
Сэтгэгдэл
zochin [202.131.227.171] 2019-02-22 03:44:03
Аймгийн Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй олон ажлаа гүйцэлдүүлж үр дүнг нь гаргасан зөв. Ард иргэд нь ч аймгийнхаа хөгжлийг бодоод Засаг дарга хэвээр үлдээсэй гэж хүсэж байгаа байх.
Зочин [202.131.227.171] 2019-02-22 01:50:55
ер нь ахин сонгууль болохын хооронд нөхөн сонгуулиар ч яадгын бөөн мөнгө, бөөн хар пи арууд л явна биз
Зочин [202.131.227.171] 2019-02-22 01:48:20
Ганбямба дарга сонгуульд нэр дэвшихгүй байх нь зөв шдээ. аймгийн даргаараа ажиллаж ажлынхаа үр дүн үзэх хэрэгтэй. цагаан сараар хэнтийд очход нутгийнхан ам сайтай байналээ. ажлыг ч харин гялалзуулж байгаа гэсэн хэнтийчүүд маань өнгөтэй байналээ
Хэнтий [66.181.184.93] 2019-02-21 09:27:42
Аймгийн дарга өөрөа унан гээд айж байна шүү дээ ийм даргаар хэнтийчүүд юушаа хийнэ ээ хөөж явуулаач
Зочин [66.181.190.175] 2019-02-21 07:47:58
ийм даргатайм уу хэнтий эй чааваас
Зочин [202.179.27.67] 2019-02-21 05:46:31
гэр нь хотод ажил нь засаг дарга нэртэй Хэнтийд.., амар юм биш үү энэ дурак
Зочин [72.35.247.195] 2019-02-21 05:45:52
хэн ч байла түй ч хамаагүй ш дээ
Зочин [202.179.31.27] 2019-02-21 05:38:23
I U+2674 Hentei !
Бат [66.181.187.234] 2019-02-21 05:32:41
Бандааш сонгодог аймагт хайр зарладаг хэн байхав дээ байвал дотуур хувцасны наймаачид л байх
zochin [103.80.210.64] 2019-02-21 05:32:25
mangaruud hentii aimagt hairtai baij chadaagui shuudee ta nar ohiniig ni huchindsen bizdee
Зочин [202.9.45.89] 2019-02-21 05:28:31
ЭНЭ ОДОО ЯАЖ ЯВААД ХЭНТИЙН ЗАСАГ ДАРГА БОЛЧИХОВ??? БАС Л 60 ТЭРБУМ БИЗ