АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Б.Гэрэлмаа / Улстөр

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Клеческийг хүлээн авч уулзаад, дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 жилийн хугацаанд АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд нар тууштай, идэвхтэй ажиллаж ирсэн жишгээр тэдний үйл ажиллагааг үргэлжүүлж, тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн ноён Элчин сайд Клечески Монгол Улсад суух Элчин сайдаар ирж байгаа нь нэр төрийн хэрэг гээд ардчиллын баянбүрд болсон Монгол Улстай бий болсон бат бэх харилцааг цаашид улам батжуулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад захидал явуулж, захидалдаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох болоод Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэх, эмэгтэйчүүдийн ажлын байр бий болох асуудлыг тусгасан нь өдгөө ажил хэрэг болж байгаа талаар ярьж, АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тууштай дэмжиж өгөхийг хүслээ.

Мөн сэргээгдэх эрчим хүч болоод зарим салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр, сууриа илэрхийлж, ярилцсанд ноён Элчин сайд талархал илэрхийллээ. Тэрбээр, яригдсан асуудлуудын хүрээнд ажил хэрэгч хандаж, ялангуяа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бий гэж харж байгаа тул бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.186] 2019-02-23 14:23:39

Ardcnilaliin bayanbvrd arai zycardcan ungu ayastai ix alc xol met concogdoj baix yumdaa elcnin caid xemeex yank nuxur manaixniig ongirooj bidend tsaasan malgai xereggvi baix aa

OYUNA [43.242.242.128] 2019-02-23 06:12:42

Wishing you a lot of success in your mission here in our country !

Зочин [66.181.184.199] 2019-02-22 11:35:17

Hmm goyim


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.