Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 4-нд онц их хурал зарлаж буй талаараа мэдээлэл хийлээ

П.Урнаа / Улстөр

Өнөөдөр 23:00 цагт Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон тус намын гишүүд оролцов. Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Өнөөдөр Үндсэн хуулийн бус аргаар Монгол төрийн эрх мэдлийг булаан авсан үйлдэл зохион байгууллаа. Үүнийг Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн. АН энэ үйл явдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж орхиж гарч ирсэн. Өнөөдрийг хүртэл МАН-ын явуулж ирсэн хууль бус үйлдлийг хангалттай тэвчиж, ажлыг нь тайван хийлгэж ирсэн. Өнөөдрийн үйл явдал төрийн эрх мэдлийг хоёр дахь удаагаа авах гэсэн оролдлого боллоо гэж харж байна. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Тиймээс тэмцлийн олон хэлбэрт шилжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нэгдэн Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна.

Бид парламент хуулийн, хувь хүний эрх, үнэт зүйл үзэл бодлогыг эрхэмлэсэн нам байна гэж амласан. АН дөрөвдүгээр сарын 04-нд онц их хурлаа зарлахаа мэдэгдэж байна. Бид ардчилсан үндсэн хуулиа хамгаалж, тэмцэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-МАН 60 тэрбумын схемийг зохиож өнөөдрийн их хурлыг байгуулсан. Төлбөрөө төлж энэ схемийн дагуу гарч ирсэн их хурлын гишүүд нь юу ч хийсэн, яаж ч идсэн болно гэж боддогийн нэг жишээ бол ЖДҮХС-ийн зээлийн асуудал. Өнөөдөр тэр хүмүүс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжээд кноп дарж байна. ЖДҮ-чдээ яаж аргалах гэж байгаа юм бол гэж гайхаад байсан чинь өнөөдрийн энэ хууль батлагдсанаар яаж шийдэх гэж байгаа нь тодорхой харагдлаа.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн хамгийн амин сүнс нь Иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Хуульч, судлаачдын дургүйцлийг хүргэж байгаа нэг зүйл нь үзэл эрх мэдлийг хуваарилах зарчмыг Монгол Улсын үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох санаачлага гаргасан үйл явдал байлаа.

Ерөнхийлөгчийн дэргэдэх ҮАБЗ нь Засгийн газартай өрсөлддөг. Засгийн газар УИХ-тай өрсөлддөг, УИХ шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ гэдэг байгууллагаараа дамжуулан хаан болох замаа засдаг байсан. Тэр замд садаа болдог нэг хүч нь УИХ байдаг. Үе үеийн гишүүд замд тээг болж зогсдог байсан бол өнөөдөр дэмжчихлээ. Өнөөдөр Занданшатар гэдэг хүн Үндсэн хуулийн хулгайлах боломжийг олгочихлоо. Энэ бол хамгийн том эмгэнэл.

Өнөөдөр матрын нулимс унагаж гэнэт ухаан орсон юм шиг ярьж байна. Дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, айлган сүрдүүлэг, хэрэг зохиодог ажиллагаануудыг таслан зогсоох хуулийн санаачлага гаргаж байсныг эсэргүүцэж байсан. Францаас хүн хулгайлж авч ирээд эрүүдэн шүүгээд алж байсан хүмүүс Монголын нийгэм өнөөдөр ямар аймаар юм бэ, хүнийг эрүүдэн шүүсэн байна гээд хашгираад сууж байна.

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд:

Өнөөдөр Монгол Улсад төржилт, ядуурал газар авсан. Хүмүүсийнхээ амьдралыг яаж өөдөн татах вэ гэхээс илүү яаж олон ангит улс төрийн жүжиг зохион байгуулах вэ гэж бодож байна. Хуульчдын нэр хүндийг нийгэмд унагаах компанит ажил явуулж байна. Хуулийн байгууллагад ажилладаг хүмүүсийн нэр хүндийг унагааж, үндсэн хуулийг булаах гэж байна.

Өнөөдөр ардчилсан намыг 49 хувийг хаацайлж байна гэж үлгэр домог шиг зүйл зохиож нийгэмд тараасан. Өнөөдөр орой төв талбайд хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг эсэргүүцэж жагсахад бидний сүлжээг хакердаж унагааж байсан. ШХАБ-д элсэх нэрийдлээр их мөнгөний сураг сонсоод улс эх орноо худалдах гэж байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг гэнэт мэдээд гаргаж ирж байгаа юм биш. Хуулийн салбарт таван удаа сайд хийхдээ яагаад өмнө нь дуугарч ярьж байгаагүй юм бэ.

Тус намаас дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгийг тодотголоо.


Сэтгэгдэл

Шороотын Цэвээн [89.228.215.18] 2019-03-27 07:59:15

загас толгойноосоо өтдөг өө гэж яг үнэн шдээ...АН-ы нэр барьж өөрсдийнхөө луйврыг хамгаалахаа зогсоо эд нар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Мэлх [64.119.18.11] 2019-03-27 07:50:12

Мэлхийнээсээ нэг юм манай АНус салах байгаа даа.

Зочин [119.40.98.162] 2019-03-27 07:46:09

Онц их хуралаа хийгээд эрдэнээ намын даргаа өгчихвөл ардчилад их буян болно доо

АН-ын гишүүн [202.179.31.37] 2019-03-27 06:55:20

Манай намын дарга С.Эрдэнэ нэг л бишээ. МАНАН-г үхэн хатан хамгаалах юмаа. Энэ ерөнхийлэгчийн буруу бишээ. Энэ хууль шүүхийнхэн нэг л бишээ. Ерөнхийлэгч Баттулга минь хүний нохойтой нийлж байгаа энэ завхаралыг засах л хэрэгтэй байнадаа. Өөрийн намын гэхгүй болохгүй нохойнуудыг МАНАН-тай нь явах газарт нь явуулна байгаадаа.

Зочин [202.131.228.50] 2019-03-27 04:26:52

Хууль хүчний байгууллагын удирдлага солнгдоход 60ТБУ, ЖДУ-ий хэрэг замхрахгүй Харин энэ донгодоод байгаа Эрдэнэ Эрдэнэбат нарын хэрэг шинээр гарч магадгүй гэж айгаад байх шиг байна. АН-ын залуучуудын байгууллагын тэргүүн тэр нөхөр хаана байж ирээд одоо ахмад нөхөд рүүгээ дайрч Эрдэнийг хамгаалаад байна. АН-ын ахмад(энэ үеийнхэн ахмад үеэр тооцогдох болоогүй гэдгийг Эрдэнэболд та мэдэж ав) үе чинь Эрдэнийг хэд нугалах хү?мүүс байгаа юм шүү. Эднийг дахин гарч ирэхээс л айцгаагаад бна уу

АН Гишүүн [202.131.228.50] 2019-03-27 04:15:41

АН -ын нөхдөө бид улсаа бодох хэрэгтэй намаа өмөөрөх хрэггүй. АН-ын удирдлага яаж гарч ирсэнд гайхаад байгаа Намаы. удирдлагаа шинэчлэх хэрэгтэй. Энэ хуулийн төсөл бол 60тб, ЖДУ-г хамгаалсан үйлдэл. Гацаанд ороод байгаа шинэчлэлийг явуулах нэг гарц гэж ойлгогдоно шүү. Юун ҮХ-д халдах шүүх засаглал чинь гажуудаад байна Үүнийг, засах гэхээр хуулийн заалтыг буруу тайлбарлаж бна. Урөнхийлагч АН-с гарсан гэхдээ улс орны төлөө зөв юм хийж байвал МАН-г лэмжих ёстой. Та нар сонгууль битгий бод. Тэмүүжи_. үнэхээр холион бан_тан. хийгч гэж үү. Эсвэл та нар цөмөөрөө Хуулийн байгууллагын барьцаанд орсон гэмтнүүд юм уу

зочин [202.179.27.171] 2019-03-27 02:51:32

Эрдэнэтэй нийлэх хүн олдохгүй байгаа бололтой арга ядаад нөгөө муу тэмүүжин гэх хэл амны бузар болсон энэ этгээдийг аваад ирж төр засаг төрийн ажиллагаанд зориудаар саад учруулаад байгаа энэ хулгайч нарт төмөр нүүрээ харуулж баривчлах хэрэгтэй тэгэхгүй бол тэд ямар чнөхцөлд идсэн ууссан эх орны эсрэг ажиллагаа явуулсан нь тодорхой учир жирийн иргэдийг хуурч ард түмэн төр засгийн эсрэг босгох хорон санаа агуулж байна үнэхээр бид хулгайч гэдгээ өөрийнхөө үйлдлээр харуулж байна түүний хууль бус үйлдэл хамгаалж байдаг авилга хээл хахуулд автсан шүүх прокурорыг шинчилэх гэхээр үхэх гэж байна тэд нартай нь шоронд хийх хэрэгтэй.энэ булхайг бүгдийг ард түмэн мэдэж байгаа болохоор тэднийг яасан ч өмөөрөхгүй юм

зочин [202.179.27.171] 2019-03-27 02:42:58

энэ Ардчилсан намыг ард түмнийх эсрэг босгосон хүн бол хулгайч Эрдэнэ,Эрдэнэбат түүний хамсаатангууд юм.Тэд нарын хийсэн луйвар хулгай илрэх гээд шоронд орох нөхцөл нь бүрдэх гээд мөч үхэх гэж байна Манай ардчилсан намын шудрага гишүүд ойлгох хэрэгтэй бид энэ намыг дагаад юу хожсон юу ч хожоогүй бүх юм урьд байдгаасаа улам дордсон намын удирдлагууд манан бүлэглэлийн гишүүн болж бид нарын хүүхдийн үмх талх,ирээдүйг сорон мөлжиж байна.Бид нар ухаарч ард түмнийхээ талд орох хэрэгтэй.Эрдэнэ,Эрдэнэбат нар маш хүнд ял авна гэдэг нь ойлгомжтой тэд өөрсдөө ард түмнийг ард түмнийх нь эсрэг турхирч байгаад үймээн самуун дэгдээж жирийн ард иргэдийг хохироох гэж байна түүний нөлөөнд автаж болохгүй.Пүрэвдорж гэх энэ балай юм Эбагийн гар хөл хүчингийн хэрэг хийлээ гээд хэвлэл мэдээлэлээр шуугиад байсан тохиролцоод салсан байх ийм балиар юмнууд л ард түмний дургүйг хүргэж байгаа юм.манай нам энэ хэдэн нөхөд байгаа цагт мөхнө харин шинэ шудрага гишүүдээ дагах зүйтэй

Зочин [104.48.55.10] 2019-03-27 02:36:07

Эрдэнэ даргын бѳѳрѳнд Тэмүүжин гэдэг Элбэгдоржийн бѳѳс наалдчихсан юу хийхийг нь зааж ѳгѳѳд сууж байна. Хажуугаас нь болоогүй ээ Эрдэнэболд гэж залууг Элбэгдорж хэдэн жил тэжээсэн учраас ѳрѳѳ тѳлж байгаё ухаантай юм. Түүнийг буруутгах аргагүй ээ ѳрѳѳ л тѳлж яваа хүн. Пүрэвдорж сонгуульд гаргаж ѳгсѳн ѳрѳѳ бас Элбэгдоржид тѳлѳх ёстой юм. Тэр ажлаа л хийж яваа хүн. Эцэст нь Эрдэнэ гуай шиг шалиг завхай (намын ХЭГ газрын бүсгүйчүүдээ дуусгасан), хулгайч ( хүүхдийн ордны газар),луйварчин ( ахмадын сувиллаар дамжуулаад, нас барагсдын олон тэр бум, нийгмийн даатгалын мѳнгѳ идснээр ял авсан), алуурчин (эхнэрээ болон хүнийг чулуугаар шидэж алсан), дээрэмчин (БГД-ийн тѳлѳѳлѳгчдийн урамшууллын мѳнгѳ болох 1 тэрбум тѳгрѳгийг БГД-ын АН дамжуулан дээрэмддэг), гэх мэт түүнийг асуудал мундахгүй. Эцэст бас л Элбэгдоржид тѳмсѳгдүүлчихсэн.

Зочин [202.179.10.22] 2019-03-27 02:17:07

МАН 30 жил монголыг маань завхарууллаа 2012-2016 онд хүртэл 2 жил засаглалцаад авсан шүү мөн ч хуучинсаг нам даа

Зочин [64.119.17.89] 2019-03-27 02:16:07

улс орнооо ѳрѳнд оруулж хулгай луйвар хийж намын бодлого тѳлѳвлѳлтгүй хууль зѳрчисѳн намыг татан буулгах хэрэгтэй

Зочин [66.181.161.26] 2019-03-27 02:09:45

АН энэ хэлэн луйварчдаа зайлуулж хаях хэрэгтэй

Зочин [66.181.178.213] 2019-03-27 01:58:51

хуц

Иргэн [64.119.16.114] 2019-03-27 01:38:51

ДЭМЖИЖ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА.

Руугаа [66.181.181.85] 2019-03-27 01:29:59

Улсыг хувийн юм шигээ үзэж байсан лаларуудаас салах цаг болсон

Зочин [202.55.188.45] 2019-03-27 01:29:37

Zov Zov ardchilsan Nam hurlaa hiigeed tarsan deer.

Зочин [66.181.160.121] 2019-03-27 01:24:02

Энэ их хурлаараа АН шинэ даргынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнгөн дээрээ ардчилал ярьсан хэрэг дээрээ төрөөс хулгай хийсэн хүмүүс, тэднийг хамгаалдаг хуульчдыг өөгшүүлдэг намын удирдлагууд байж таарахгүй.

зочин [202.21.113.238] 2019-03-27 01:22:19

С.Эрдэнэ -ийг дагаад жагсдаг хүн байх уу. Энэ одоо өөрийнхөө амралтанд аваачдаг ахмадуудыг арай талбай дээр буулгаж онигоодохгүй байгаа. Эрдэнээгийн нүгэл сайхан илэрч байгаа. хаэрин энэ АН гишүүд арай бүгд БӨӨБӨӨ болоогүй байгаа.. ийм хүнээр юм яриулаад байхын

Зочин [64.119.19.222] 2019-03-27 01:14:48

Цэргийн мэхэнд цээр байдаггүй юм. Ерөнхий хамаандлагч зөв мэх хийлээ. Шуналын эсрэг дайнд ямарч мэх зөв болой.

Их юм болох нээ үхлээ юу [66.181.178.160] 2019-03-27 00:45:09

Хуралд хуралд та нар 1 талдаа гарснаа л харуулчихлаа иргэд одоо та нарыг тоох ч үгүй дээ довон дээрээ л хашгиралд хэн ч сонсохгүй дээ

зочин [202.131.233.251] 2019-03-27 00:43:06

АН нам их хуралд бүлэгтэй юм уу...

Зочин [103.57.94.248] 2019-03-27 00:32:06

Та нарыг хэн ч тоож шиншлэхгүй тэр цүнх барьж гүйдэг хэдэн хэвтүүлүүд. чинь л тоох байх. Бусад нь Эрдэнэ, Эрдэнэбат нарын хулгай луйврыг хамгаалахгүй

Зочин [182.160.34.110] 2019-03-27 00:03:21

ардаа хэдэн архичин зогсоочихжээ. та нарын жагсаалыг ард түмэн тараана шүү. гахай эрдэнэ эрдэнэбат чи үхэх цаг чинь ирлээ.

Ан зайл та нарт итгэхгүй ээ [66.181.178.160] 2019-03-26 23:53:47

МанАн-гийнхан боож үхлээ. Эд нар хэзээ иргэдээ боддог болчихоов???? Та нарт итгэхээсээ өнгөрсөн. 12 онд яаж Ан-д иргэд итгэж байлаа. Та нар яаж иргэдийг мурилаа. Бүлэг хэсэгт хуваагдчихаад иргэдийг яаж гутаалаа. Эрдэнэ Эрдэнэбат Тэмүүжин танарт иргэд одоо итгэхээсээ 1нт өнгөрсөн. Ард чинь хэн байдгийг ч гадарладаг болсон.

Зочин [64.119.27.145] 2019-03-26 23:45:45

АН баяртай. тур

Зочин [202.9.42.44] 2019-03-26 23:40:05

Эрдэнэ Эрдэнэт 2 ихэр юм

батхүү [112.72.12.8] 2019-03-26 23:38:31

Энэ шүүх эрх мэдлийн хүмүүсийг солихыг ард түмэн маш ихээр хүсч байна ардчилсан намыг дэмжих байх гэж бодсон чинь юу болоод явчих нь энэ вэ би энэ намыг дэмждэг байсан харин одоо бол үгүй гэхдээ энэ намын олон гишүүд надтай адилхан бодолтоы гэдэгт эргэлзэхгүй баына

zochin [103.80.210.64] 2019-03-26 23:32:44

ta 3 shig hulgaichuud AN namiig tolooldoggui umaa huuhen shaadag temuuchin hun aldag erdene hudalaa hutsdag eldegdorjiin hoshgirogch zahchin purevdorj naraa uhaantainuudn ta nariig holoo hayad yawsan shuudee ta nartai negddeg 1 ch hun bhgui za

Зочин [192.82.64.251] 2019-03-26 23:19:02

Хойноо хуухдуудээ зогсоочихсон аан Эрдэнэ ван

Зочин [202.126.89.147] 2019-03-26 23:18:22

ЭРДЭНЭ ЧИНЬ 28,0 МЯНГАН ХҮНИЙ САНАЛААР Л АН- ДАРГА БОЛСОН. ЮУНЫ ЧИНЬ 180,0 МЯНГАН ХҮНИЙ САНАЛААР ДАРГА БОЛСОН ГЭЖ ХУДЛАА ХУЦААД БНАА..! !

зочин [103.212.118.196] 2019-03-26 23:12:55

жидүүгээс олон зуун тэрбум хулгайлсан хулгайчууд баахан хөлсний этгээд хамаатан саднаараа жагсаал хийлгэхгүй гэж комэнт бичиж дайрч байх шиг та бүхэн сайн ажиглаарай

Зочин [182.160.34.110] 2019-03-26 23:09:32

энэ үхээрүүдийг хэдхэн мөнгө мөнгө гэдэг этгээд дагаж салбаганана. тарцгаа та нар.

Зочин [66.181.160.94] 2019-03-26 22:22:49

ardchilsan nam bishee enhboldiin bag gewel taarna jagsaald chini hun ochihgui e nuguu l manangiin bugs doloogch hulsnii bicheech narlochih baihdaa onigoo bolnoo ta nar

Зочин [73.92.12.67] 2019-03-26 20:18:20

Дэмжиж байна

Зочин [73.92.12.67] 2019-03-26 20:17:37

Дэмжиж байна

zochin [103.26.195.91] 2019-03-26 17:56:41

ДЭМЖИЖ БАЙНА.ЖАГСААЛД ОЧИХ БОЛНО ЖДҮЧИД ХЭРЭГЭЭС МУЛТРАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛИА УЛАНДАА ГИШГЭЖ УЛАЙН ЦАЙМ ШҮҮХ ЗАСАГЛАЛАА НУРААХ КНОП ДАРЖ БАЙНА .ЭНЭ ХҮМҮҮС АЙМШИГТАЙ НҮГЭЛ ЭДЛЭХ БОЛНО.Ц.НЯМДОРЖ ТА ӨӨРӨӨ АСАР НО-ТОЙ ХҮН БИШ ЮМ БОЛ ЗӨВХӨН ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ТЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСТЭЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦ Л ДОО. ЯАГААД ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАЛГУУДЫГ СОЛИХ ГЭЭД БАЙГААМ БЭ.СОЛИГДСОН ДАРГА НАР 2021 ОНД ТАНИАР ОРОЛДОХ БИЙ ДЭЭ.

Зочин [202.179.24.225] 2019-03-26 18:39:28

ямар чииртэй чалчаа гөлөг вө

зочин [66.181.188.13] 2019-03-26 17:47:37

Зөв шүү АН-хан тэмцэлд босох хэрэгтэй. монгол улсад боловсролгүй луйварчин ганц хоёр хүний дарангуйлах тогтоох гэсэн үйлдлийн төлөө сайн тэмцэх хэрэгтэй, амжилт

Зочин [202.9.42.25] 2019-03-26 17:36:40

Тэмүүжин мафийн гишүүн байж . андуурч явжээ

иргэн [202.9.42.82] 2019-03-26 17:24:21

ЭРДЭНЭ ДАРГАА , ТА БОЛ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ШОРОНЛУУГАА ЯВЧИХНА , ТАНЫГ ЯВСНЫ ДАРАА БИД ХАРИН ЯАХ ВЭЭ, ТИЙМ БОЛОХООР ОЧИХГҮЙ ЭЭ

Зочин [182.160.34.38] 2019-03-26 16:57:24

Гэрэл асахад жоомнууд багшралдаж гүйдэг шиг гарч ирцгээж дээ

Зочин [103.229.121.41] 2019-03-26 16:49:27

Хогийн хар хэрээнvvдийг сайн харж таньж авцгаа!! Ардчилал гэдэг нэрний ард Олон жил нуугдсан Манай улсын дайснууд одоо л жинхэнэ нvvр царай нь ил гарч эхэллээ!!!!

Мөрөөдлийэ багт тавтай морил [202.9.43.195] 2019-03-26 16:42:15

Хха мөрөөдлийн багийнхан байна ш дээ

Бид очихгуй байж болох уу Эрдэнэ даргаа. Унхээр тануусийн хийж байгаа мэдэгдэлийг хараад ой гутаж бн [66.181.184.214] 2019-03-26 16:39:11

Ардчилсан намын гишууд

Зочин [202.9.42.25] 2019-03-26 16:33:22

ПҮРЭВДОРЖ ШОРОН ЧААЖЭЭЭЭЭ

кгб [202.9.42.25] 2019-03-26 16:32:33

аруур зогсож байгаа залуусыг "хар данс"-анд оруул

ЗХ дарга [202.9.42.25] 2019-03-26 16:30:02

Эрдэнэболд гэгч их эвгүй этгээд байна лээ , намтры нь судал

pkxny [66.181.188.13] 2019-03-26 17:45:55

ха ха ха эвгүй этгээд гэчихжээ. юм мэдэхгүй байж битгий солиор.


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.