М.Чинбат: Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа асуудалд онцгой анхаарч ажиллана

П.Урнаа / Улстөр

Ж.Батзандан нарын нэр бүхий гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчдын томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах шаардлагыг УИХ-д өргөн барьсан. Энэ дагуу яг одоо нээлттэй сонсгол явагдаж байна. Нээлттэй сонсголд Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нар оролцож байгаа юм.

Гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар прокурорын орлогчид нэр дэвшигчдэд хандан асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Томилгооны сонсголыг 19 гишүүн өргөн барьсан. Монгол Улсын ерөнхий прокурорыг олон нийтийн жагсаал, саналаар чөлөөлдөг хэрнээ томилохдоо олон нийтийн санал авдаггүй. Тиймээс олон нийтийн саналыг сонсох, нэр дэвшигчээс асуулт асууж хариултыг нь сонсох, хэрхэн яаж ажиллах талаар нь сонсох нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байгаа М.Чинбат мэргэжлийн хүн юм байна. Энэ хүн прокурорын байгууллагад тасралтгүй 20 гаруй жил ажиллажээ. Тэр дундаа мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан хүн учир талархаж байна. Иймд Эрүүгийн хуулийн бий болгосон дэвшлийг гаргаж ажиллаасай” гэв.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:

-Би прокурорын байгууллагад 20 гаруй ажил ажиллаж байна. Өнөөдрийн хувьд прокурорын байгууллагын нэр хүнд, нийгэмд хүлээж байгаа шударга ёсны байдал хангалтгүй түвшинд байгаа. Энэ байдалд прокурорын байгууллага онцгой дүгнэлт өгч ажиллах ёстой. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа асуудалд онцгой анхаарч ажиллана. Цаашдаа бид байгаль орчин, ашигт малтмалын асуудал дээр нийтийн эрх ашиг хохирсон нөхцөлд прокурор идэвхтэй байр суурьтай ажиллах ёстой.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.14] 2019-04-15 15:29:30

batzandan pyaxlyy nyamdorj ta xoyor xezee cvrxii bolovoo erdenet 49 deer ene xoyor niilex yum vnexeer snydarga bolox geed yadaad baival bvx xyyli byc bycarmag bvxnii tuluu yalanguya erdenet 51 dyy xooloigoo gargaacn tiim bisn bol batzandan ylc turiin zombi bolood yu cn bisn bolno Bold Batzandan xoyoroo xvn yyj byi yc ryygaa nylimdaggvi ycnirtai namaacaa jiigdej bolno amidral cnin dyycaagvi tegexleet ta xoyor ambitstai xameleon garyyd baixgvi yu arai ardiin namd orood nvdnii bylai boloxgvi bailgvi dee gaxai Erdene lyyxaan enxoldiig xamgaalj ta xoyoriig xuudug n masn byryy 20 onii congyylid AN iig nyman tylgyyrt oryylax baixdaa Erdeniig uuruur bodoj baican myixar gaxai yumdaa pzd blyad naxyi...

Зочин [202.131.243.186] 2019-04-16 01:06:27

Чи эхлээд зөв бичээд сурчих. Кирилл, латин хольж бичээд бантан болгосон байна. Эхлээд өөрөө олигтой байж хүн муул за юу. Муу ац....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.