Сүхбаатарын талбайг банкны барьцаанаас ХЭН,  ХЭЗЭЭ гаргах вэ

П.Урнаа / Улстөр

“Манайхнаас өөр төв талбайгаа гадныханд алдчихсан орон хаана ч байхгүй” гэж бид нэг хэсэг шуугисан. Тэгвэл одоо "төв талбайгаа банкны барьцаанд тавьсан улс манайхаас өөр хаана ч байхгүй" хэмээн шуугицгаах биз.

Талбайн урд тал буюу машины зогсоол, ногоон байгууламж бүхий 2,5 га газар нь 22,5 тэрбум төгрөгний банкны барьцаанд буй. Эзэмшигч нь “Ю Би констракшн” ХХК болохыг монголчууд мэдээд арваад жилийн нүүрийг үзэж байна.

2006 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр 52 дугаартай захирамжаар Сүхбаатарын талбайн урд талын хэсгийг газар доорх байгууламж барих, усан оргилуур бүхий цогцолборын зориулалттайгаар төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байдаг.

Төсөл сонгон шалгаруулалт тухайн ондоо хийгдэж “Ю Би констракшн” ХХК гэх компанид 2006 оноос эхлэн 15 жилийн хугацаатайгаар тухайн газрын эзэмших эрх олгосон байдаг. Ийнхүү тус компанийн захирал Ч.Орхон гэгч Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан цагаас хойш Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшилд очиж автомашины төлбөртэй зогсоол болсон түүхтэй. Анх төлбөргүй зогсоол болгоно хэмээн иргэдийг хуурч байв. Автозогсоол баригдахаас өмнө Улаанбаатар банкны эзэмшилд байгаа гэсэн мэдээлэл ч байсан.

БНХАУ-ын “Ю Би Констракшн” ХХК уг газраа банкинд барьцаанд тавиад орхисон байсныг Солонгосын нэр бүхий компани барьцаатай нь хамт худалдаж аваад 2015 онд барилга барина хэмээн маргаан дэгдээж улмаар солонгосчууд “бидний авсан газрыг чөлөөлж өгөхгүй бол Олон улсын шүүхэд хандана” хэмээн маргаан үүсгэсэн асуудал бий. Талбайг Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан тухай мэдээллүүд хангалттай хөвөрсөн.

Энэ бүхний эцэст өчигдөр хотын дарга С.Амарсайхан талбайн урд хэсгийг усан оргилуур бүхий цогцолбор болгох зориулалтаар нь ашиглаагүй тул төв талбайнхаа 2,5 га газрыг улс эргүүлэн авч байгааг мэдэгдэв. Тус мэдэгдэл олон нийтэд таалагдсан төдийгүй анхаарал татсан юм. Улмаар газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг өчигдөр гаргаж, газраа чөлөөлж авна гэдгээ ч тэрбээр онцолсон. Харин "банкны барьцаанд байгаа асуудлыг компани өөрөө шийдэх байх" гэв.

Энэ тухай Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэсэн юм.

Ямартай ч хотын дарга эрх мэдлийнхээ хүрээнд эзэмшлийг нь цуцлах захирамжаа гаргалаа. Гэхдээ банкны барьцаанд тавьсан асуудлыг хэн хэзээ шийдвэрлэх нь одоо хүртэл ойлгомжгүй, учир битүүлэг хэвээр үлдэж байгаа юм. Захирамжаа гаргасан хотын дарга эцсийн шийдлийг нь барьцаанд тавьсан "Ю би констракшн" компанид үлдээчихэв.

Э.Бат-Үүлийг нийслэлийн засаг дарга байх үед тус компанитай шүүхдэлцэж төв талбайгаа авах гээд чадаагүй, ялагдсан асуудал бий. Одоо ийм асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Хотын дарга нь захирамж гаргасан болдог ч, шүүх хуулийн байгууллагын үүдэнд тулж очиход ар томтой компаниуд арга сүвэгчлээд мултрахгүй гэх баталгаа байхгүйн жишээ энэ.

Энэ удаад ч нийслэлийн засаг дарга С.Амарсайхан барьцаанд тавьсан асуудлыг компани өөрөө шийднэ гээд цэг тавилгүй орхиж байгаа юм. Банкны барьцаан дах 22.5 тэрбум төгрөгийг хэн хэнээр, хэзээ, хэрхэн төлүүлж, барагдуулах вэ. Энэхүү асуулт хариултаа олсон цагт асуудал нэг тийш шийдэгдэх байлтай.

Түүнээс өмнө эзэмших эрхийг цуцалсан гээд мянга орилсон ч, нэмэргүй. Хоосон цуурай лугаа адил. 13 жил ашиглачихаад улсад нэг ч зоосны ашиг өгөөгүй асуудлыг хэн хөндөх нь бас л эргэлзээтэй байгааг сануулъя.

"Ю БИ КОНСТРКШН" ГЭЖ ЯМАР КОМПАНИ БЭ?

"Ю Би констракшн" ХХК–г анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр “ашгийн төлөө байгууллага” бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Чанцал овогтой Орхон гэх Монгол Улсын иргэний нэр дээр бүртгүүлж байжээ. Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлсэн байдаг аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:36

Зочин [64.119.16.125] 2019-04-24 22:37:13

Улаанаа бишээ, энхболд зарж идсэн. Энхболд оорийн газрын бизнесээ мануулахаар улаанааг багахангайгаас крандаж авч ирсэн боловч цаадах нь их юм харчихаад бага сага хулгайлаад эхлэнгуут энхболд нь ухамсарын шанаа огч засанд нэг жил суулгасан юм. Наадах чинь газрын мафийн ажил

Зочин [202.9.45.204] 2019-04-24 13:16:43

өөрийн банканд тавьсан гээ биз дээ. Орхон,сахал 2 банкандаа л төлнө биз монголд ямар хамаатай юм бэ?Бид талбагаа л авсан болно.Харин тэнд усан ориглуур хэрэггүй. зогсоол хэрэгтэй газар шүү дээ.Усан оргилуур заавал хэрэгтэй юм бол урд цэцэрлэгтэ хий.

Иргэн [203.91.115.43] 2019-04-24 12:59:07

Иим юманд хариуцлага тооцож чадахгүй бол төр байгаад юу хиинэ Өгсөн авсан хүмүүс нь байна Хиих юмаа хиигээгүй байна Тэгээд яагаад хариуцлага тооцож болохгүй гэж Энэ бүх балаг М энхболдын дотны нөхөр батбаяр байхдаа газар өгсөныг бодоход энхболд л авсан бололтой. Тэд монгол улсынхаа төв талбайг хятад кампанид зарж байхыг бодоход юу ч хиихээс буцахгүй гэдэг нь ойлгомжтой Иимэрхүү юманд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй Төв талбайг нь гадныхан хоорондоо заралцаад байж байхад зүгээр сууж байдаг ямар төр баынаа Иим арчаагүй байж яаж болно оо

Зочин [150.129.141.66] 2019-04-24 11:37:39

ОРХОН ГЭДЭГ ЧИНЬ НӨГӨӨ ХХБ- Ы ЗАХИРАЛ АРАЙ БИШ БИЗДЭЭ

Зочин [66.181.177.63] 2019-04-24 11:32:16

Ulaan hatsarlsan har hodoonii pizdagaar toluul muu lalar Eronhii said iin zobloh geed ybaad bh yum unen yum uu arai shorongiin hulgaichaar zobloh hiilgeh gui bailgui deee

би [112.72.12.4] 2019-04-24 10:22:49

АЛИМАА ОРХОН 2 Л ТӨЛНӨ Ш ДЭЭ. МИЕЭГИЙН ЦУВУУЛЖ БААСАН БААСНУУДЫГ ЖОРЛОНД ХИЙГЭЭД УСЫГ НЬ ТАТ

зочин [1.202.241.98] 2019-04-24 09:44:00

тэр уеийн хотын даргыг дахин шалгах хэрэгтэй!!!!!

Зочин [150.129.141.153] 2019-04-24 09:38:50

ХАЦАР ГОО ХУЛГАЙЧ 15 р ХОРООЛОЛЫН СПОРТ КОМПЛЕКСИЙН ГАЗАРЫГ ЗАРСАН . ОДОО МЭЕЭ МАФИЙН МАЛ БААЗЫН ДАРГА ХИЙДЭГ ГЭСЭН .

Зочин [66.181.161.73] 2019-04-24 09:36:42

Зориулалтаар нь ашиглаагүй , банкнаасмөнгө авсан компани л мөнгөө төлж хариуцлагаа хүлээнэ шүү дээ

ИРГЭН [112.72.12.10] 2019-04-24 08:53:36

АЛИМАА ОРК АРАЙ ХЭТЭРЧЭЭ АВЛИГАД ХЭДИЙГ АВСАНЫГ АТГ ЦЕГ ШАГАЙЖ ХАРАХГҮЙ ЮМ УУ

Зочин [66.181.161.50] 2019-04-24 08:38:41

Улсыхаа төв талбайг зарж л байдаг. Ичих айх булчирхай байна уу

Нийслэл [150.129.140.18] 2019-04-24 08:32:46

Тендер зарласан материал байхгүй бол хууль бусаар авах гэсэн тул тэр компани заргалдах боломжгүй. 2-т. Шүүх шинэчлэгдэж байгаа цагт дахин авилгаар шийдэхгүй шударга шийдэх байх аа.

Зочин [202.126.89.106] 2019-04-24 09:26:55

Sanal neg bn! Ineedmnii iim bolchingui yum hiij ulsiinhaa tuv talbaig barirsand taviulan taiulan arai yumaa.Boloh bolohguin zaag gej bdag l daa.Davaad garchiharaa l bolohguin zaagt orchij bgam.Unend guitsegdej l tarna.

у [202.9.42.238] 2019-04-24 08:18:55

улаан хацарт пиздаа талбайг зараад мөнгийг нь гударчихсан.

Зочин [124.158.109.140] 2019-04-24 08:05:00

Төв талбайгаа машины зогсоол болгож мөнгө олдог улс орон байдаг болов уу? Театрынхаа үүдэнд тулгаж, хүн явах зайгүй машины зогсоол болгож мөнгө олдог "соёлтой" улс манайхаас өөр байдаг болов уу? Ичмээр ч дамшиг юм даа.

Зочин [202.179.24.29] 2019-04-24 07:46:01

Төр талбайгаа авлаа.банк хэнд зээлсэн тэр хүнээсээ л авна биздээ.Барьцаа нь тодорхой юманд л банк өгдөг биздээ,болохгүй бол барьцаагаа тэр компаниасаа л авчихна биз.Энд асуудал байхгүй.Харин үүни йг бичигч тэр сахал махалыг хамгаалах маягтай өнгөөр бичээ юу даа.Тэр үеийн шүүх прокурор чинь эд нарын эрх ашгийг л хамгаалж байснаас улс орноо бодоогүй гэж тарийн хэмжээнд яриад одоо солиод байгаа биздээ.Энэ нэг дампуу сэтгүүлч нар бүр бичих юмаа олж ядах юм.

512 [124.19.3.230] 2019-04-24 06:59:46

Энэ зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудтай нь эхлээд хариуцлага тооцдог болмоор байнаа. Компанийг нь баахан ярьж байгаад л сураггүй болдог.

Зочин [124.158.109.140] 2019-04-24 08:13:48

Энэ ч харин үнэний ортой шүү. Гадны кампани ингэв, тэгэв гэж их ярих ч, тэднээс хэн хахуул авч, зөвшөөрөл олгосныг нь ярихгүй байна шүү. Сэтгүүлчдийн хийх ёстой ажлын нэг яах аргагүй энэ. Гэвэл худалдагдчихаад...

zochin [64.119.25.166] 2019-04-24 06:32:36

Yun banknii baritsaa ve? Shal hudlaa. Ankhnaasaa gadnii khumuus avsan mongol kompanii nereer. Ard ni buun avilgal bgaa gazriin naimaachdiin.

zochin [202.126.89.66] 2019-04-24 06:29:22

manangiin hulgaichuudiig bugdiin shorond hii hurdan

зочин [122.201.19.99] 2019-04-24 05:33:00

Мие овогт Энхболдын баз хургэн Бадамужунайтай нийлж байгаад Сахал Эрдэнэбилэг МАНАН мафийн толгойлогчтой заржэээ энэ хулгайчыг дахиад шоронд нь суулгах хэрэгтэй

Иргэн [203.217.139.225] 2019-04-24 05:26:34

Наад улаан хацарт хулгайч чинь авилгаар зөвшөөрөл өгсөн юм биш үү? Шалгаач малыг

Zochin [202.21.103.86] 2019-04-24 05:15:18

Зохион байгуулалттай луйвар хийгээд байдаг бид тэрнийг нь хэвийн юм шиг хардаг унэхээр тэмцэлгуй унхиагуй ард тумэн юмаа

ха ха [202.126.88.38] 2019-04-24 05:02:26

ер нь монгол гэдэг улс байдаг юм уу

МАНАН 60 тэрбум хэзээ арилах бэ [43.242.243.33] 2019-04-24 03:59:42

МАНАН Эбэ Миеэ 60 тэрбумынхан өшөө юуг зарах гэж байсан бол доо.ЗГ ордонг ломбарданд тавьчихаад сууж байхдаа сийхгүй хулгайч алуурчидаа одоо цэвэрлэх болоогүй юу е/сайдаа энэ олон луйварчид төрийн яам агентлагт дур дураараа хүссэн болгоноо хийж галзуурч байна

Зочин [124.158.109.140] 2019-04-24 08:09:48

30 жил бугшсан бузрыг гурван жилд ч арилгах аргагүй, цаг их орно доо. Яаралгүй хийхгүй бол, хий гарна, хий гарахаар Ми нар ашиглана...

зочин [43.228.131.42] 2019-04-24 03:50:27

ерөнхий сайдын зөвлөхийг барах уу

Иргэн [66.181.176.254] 2019-04-24 03:23:04

ТӨВ ТАЛБАЙ ЗОГСООЛНҮЙ БОЛОХ УУ? АРАЙ Ч ДЭЭ. ХАМГИЙН ИХ ХҮМҮҮС ЦУГЛАДАГ ГАЗАР ГАНЦ ТОМХОН ЗОГСООЛ БАЙХ БАЙЛГҮЙДЭЭ.

Зочин [112.72.8.90] 2019-04-24 04:34:32

Төв талбай руу гаа явган, дугуйгаар хүрч болно. Мөрөөдлийн усан оргилуур баригдвал сайхан амарцгааж болно

Шуналын дэв бузартай ман [66.181.179.202] 2019-04-24 03:15:44

Эх орноо зардаг иргэдээсээ хулгай хийдэг Ардын намынхан ажээ. Бузрын бузрууд

зочин [139.5.217.66] 2019-04-24 02:45:37

Усан оргилуур барих чинь худлаа даа, Тэнгис кино театрын өмнөх усан оргилуурыг эвдээд том сайхан усан оргилуур барина гэсэн яасан вэ? УИХ гишүүн М ЭНХБОЛДЫН хамааралтай ЭКО констракшний / С НЯМДАВАА / өндөр барилга барьсан сайхан залуу нас барсан , ИЙМ Л юм болсондоо , ЭНЭ газрыг одоо М ЭНХБОЛД , С НЯМДАВАА нар авчихсан л байгаадаа , Тэндний шунал дуусахгүй

Зочин [103.10.21.23] 2019-04-24 05:08:34

Зочин [119.40.103.6] 2019-04-24 02:43:53

Анх төсөл шалгаруулалгүй газрыг хахуулийн шугамаар Улаан хацарт олгосон байна. Сонгон шалгаруулалгүй хулгайлж өгч авсан Улаан хацарт Орхон хоёр хариуцах учиртай юм байна. Сонгон шалгаруулалт явуулсан бол иргэд мэдээд эсэргүүцэх байсан. Үүнээс айж хулгайгаар зарсан байна.Ер нь хотын газрыг түүний дотор сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын газрыг зарсан М.Энхболдын хийсэн луйврын үргэлжлэл.

Болд [49.0.130.134] 2019-04-24 02:31:24

Энэ газар банкны барьцаанд байхгүй Харин хуурамчаар банкны өндөр үнэтэй барьцаанд тавьж улсаас мөнгө хулгайлах гэсэн луйварчидын арга шүү дээ Одоо хуулийнхан тэр барьцааны гэрээ зээлийн гэрээгийн шалгаад зээл хаашаа орсон юунд ашигласаныг нь мөрдөхөд тун тодорхой болно

MGD [202.126.89.60] 2019-04-24 12:29:35

Zuv.

Зочин [119.40.103.6] 2019-04-24 02:47:35

Зөв. Аягүй бол маргааш төрийн ордноо банкны барьцаанд тавьсан асуудал болох юм байна. Эзэнгүй төр гэж ийм л байдаг. Ийм байдлыг олон жилийн өмнө Б.Лхагвасүрэн мэдээд Тамгагүй төр жүжиг тавьж байлаа. Одоо л эзэнтэй болох талруугаа явж байна. Гэвч МАНАН бүхнийг эсэргүүцэж байна.

Зочин [59.153.112.23] 2019-04-24 02:11:52

Миеэ гэж муу ухэр хотын газрыг сургууль цэцэрлэгийн газар улдээгуй Жунай Наранхуу 2 оор баруун солгойгуй заруулсны горыг ч Улаанбаатарчууд удаан амсанаа

Зочин [182.160.36.101] 2019-04-24 01:28:07

энэ ягаан хацрыг ми овогттой нь хариуцлага тооц. бөөн авилга газрын наймаа.

Очирт [202.126.88.54] 2019-04-24 01:16:50

Сда ми овогт зүгээр гал сөнөөгчийг багахангайд байхад нь идэшний үхрээр хотын дарга болгож нийслэлийг сөнөөлгөсөн хүүрштээ.улаан хацарт муугаа үзэж дуусаагүй л бгаа

Зочин [202.55.180.58] 2019-04-24 01:16:08

хотын мафийн үнэн царай нь энэ дэ . хамаг газрыг нь зарчихсан

Зочин [66.181.189.235] 2019-04-24 01:12:38

Машины зогсоол хэцүү байхад зогсоолоор нь ашигламаар байна.Хийсэн юмаа сүйтгэж хэрэггүй.Усан оргилуураа урд нь барих хэрэгтэй.

Зочин [66.181.161.6] 2019-04-24 01:50:47

Батбаяраар төлүүлээрэй

Зочин [202.126.88.43] 2019-04-24 01:09:00

Мөнгөтөй байлаа гээд шинээр хийж бүтээхийн оронд хүний хийгээд бүтээсэн баялгийг луйвар хулгайгаар худалдаж авах нь зүгээр л дээрэмтэй агаар нэгэн. Эрдэнэтийн 49%ийг 400 сая доллароор хулгайлж байхын оронд говь руу ус хүргэх шугам хоолойг байгуулахад хөрөнгөө оруулсан бол жилдээ Эрдэнэтээс авах ашгаас илүү ашиг ирээдүйд олох л байсан Мөнгө олсон бол Улс эх орондоо хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь жинхэнэ утгаараа агуу үйлс

зочин [64.119.27.224] 2019-04-24 01:02:24

эх орноо худалдсан батбаяр болон бусад хумуустэй хуулийн хариуцлага тооц

зочин [66.181.183.80] 2019-04-24 00:59:00

улаан хацарт батбаяр гээд миеэгийн гар хөл хийсэн ажил

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-04-24 00:44:34

ЮУНААС НЬ АЙДАГ ЮМ. АНХ ГЭРЭЭ ХИЙСЭН БАТБАЯР, ОРХОН ХОЁР АМЬД БАЙНА. ТЭР ХОЁРООР ТӨЛҮҮЛ. МУУСАЙН БУУНЫ НОХОД. ЭХ ОРНООХОО ГАЛ ГОЛОМТЫГ ХАРИЙНХАНД ХУДАЛДСАН НОВШНУУДЫГ ШҮҮХЭД ДУУД.

zochin [103.80.210.64] 2019-04-24 00:31:37

miee manan 100 hubi hariutsana


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.