АСУУДАЛ: Улирал бүр хуралдах хуваарьтай Боловсролын зээлийн сангийн хурал гурван жил тасалдсан ШАЛТГААН юу байв
ЦӨӨН ХЭДЭН АЛБАН ТУШААЛТАН ЖИЛИЙН ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛСАН НЬ НОЦТОЙ АСУУДАЛ ЮМ
Боловсролын зээлийн сан 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс хойш хуралдалгүй гурван жил болжээ. Тус онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаар, цалингийн санг баталж мөрдүүлэхийг БСШУС-ын тухай үеийн сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасан байна.
Тус сангийн Удирдах зөвлөл нь 10 гишүүнтэй бөгөөд даргаар нь БСШУС-ын сайд ажилладаг аж. Тодруулбал, Ж.Батсуурь, Ц.Цогзолмаа нар ахалж ажилласан гэсэн үг.
Харин дэд даргаар нь БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Гишүүдээр нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын боловсролын асуудал хариуцсан референт, БСШУС-ын яамны Боловсролын бодлогын газрын дарга, мөн тус яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга нар ажиллдаг байна.
Мөн нарийн бичгийн даргаар нь Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал ажилладаг аж.
Боловсролын зээлийн сан нь боловсрол эзэмшихийг хүссэн суралцагчдад сургалтын төлбөрийн зээлийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгох үйл ажиллагааг явуулдаг. Мөн оюутны хөгжлийн зээлийг олгодог. Уг зээлийн үр дүнд Монголын олон залуу дээд боловсрол эзэмшиж, мэргэжилтэй болж ажил амьдралаа залгуулсан. Мөн олон эцэг, эхийн ачааг хөнгөлж ирсэн.
Гэтэл сүүлийн үед уг сангийн үйл ажиллагаа доголдох болсон талаар эх сурвалж мэдээллэв.
Тухайлбал,
- Сангийн удирдах зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана гэж дүрэмдээ заасан атал сүүлийн гурван жил огт хуралдаагүй байна.
- Удирдах зөвлөл нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүйгээр тухайн жилийн төсөв, төлөвлөгөөгөө баталсан нь хамгийн ихээр анхаарал татна. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээд үзвэл удирдах зөвлөлийн ганц, хоёрхон хүн бусаддаа мэдэгдэхгүйгээр төсөв, төлөвлөгөөгөө баталсан байж магадгүй болов.
- Зөвлөл нь асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 аас дээш хувийн саналаар шийдвэрлэж, тогтоол, тэмдэглэл гаргана гэж мөн дүрэмдээ заажээ. Гэтэл тус сангийн удирдах зөвлөлийн гишүүд уулзалгүй аль хэдийн гурван жил болсон байна.
- Зөвлөл сангийн үйл ажиллагааны болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлах ёстой. Гэтэл удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ бус хэдхэн хүн тойрч суугаад жилийн төсөв баталсан байх магадлалтай байгаа нь маш ноцтой байгаа юм. Тэдний баталсан төсөв, төлөвлөгөөнд алдаа гараагүй, өөрийн эрх ашгийн үүднээс сангийн мөнгөтэй холбоотойгоор шийдвэр гаргаагүй гэх баталгаа үгүй. Тийм ч учраас тус сангийн үйл ажиллагаанд АТГаас удахгүй шалгалт оруулж магадгүй байгаа аж. Гэтэл огт хуралдаагүй, хэлэлцээгүй асуудлаар удирдах зөвлөлийн гишүүд нь юу гэж ярих нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ удирдах зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаагүй юу эсвэл дарга нар нь хуралдуулаагүй юу гэдэг нь анхаарал татаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар сангийн дарга нар нь удирдах зөвлөлийг хуралдуулаагүй байх магадлалтай байна. Гэхдээ ямар шалтгаанаар хуралдуулаагүй сонин. Зөвхөн өөрсдөө тэрүүхэндээ шийдвэр гаргаж ирсэн шалтгаан нь ЮУ БАЙВ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:32
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:32
ender nastan [64.119.19.247] 2019-04-25 06:22:07
Bi butenenchin ahk, duu baikhgyi oyutan / BuXs/ zeegiinkhee hkalamjlagch ni bolon tejeeseer edii hkureed 18 nas hkureed ymar ch hkalamjgyi bolson, Kharin TERIIN SANGIIN BUTSALTGYI tuslamjaar terees daalgaj suralstakh estoi , bukh barimtiig 16 ond burduuleed egsen ankh orokhdoo 15 creditiin mengiig eeree telsen , daraagiikhiig / hkabriin / terees egsen baikh . eeree surahkiig hkicheesen ch zarim hkicheelee medehkgyigees asuukh , zeblekh bagsh oldokhgyi hkestuu l um bilee. TSOGZOLMAA said CTC n bustaltgyi tuslamjiig / 46 r togtool/ BZS zeeliin san bolgood 18 onii namariin telberiin 40 khubiig, busdiig eeree / tetgebriin bolon zeeleer/ telsen , 19 onii hkabriin hkicheel songoltoo hkiigeed 35 creditiin /jiliin/ niit 3 sayn g telse
зочин [202.5.194.26] 2019-04-24 06:23:59
Удирдах зөвлөл энэ тэр нь ч яахав. 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын ОХЗээлээ хяналтын тоо батлагдаагүй болохоор олгохгүй байна. Аль 1 ба 2-р сард материалаа өгчихсөн, хичээлээ сонгочихсон оюутнуудын зээл одоо хүртэл орохгүй байна. Хэдхэн хоноод хаврын улирлын шалгалт эхлэх гээд байна. ОХЗ-ээ олгооч ээ. Сангийн Яам нь тэр хяналтын тоогоо өгөхгүй юм байх даа.
Зочин [192.82.65.163] 2019-04-24 02:05:59
Эх сурвалж нь өөрөө Боловсролын салбарын тэр дундуу удирдах албан тушуул эрхэлж байсан хүн мөртлөө тэр үедээ яагаад энэ асуудлаа ярьсангүй вэ. Одоо яагаад энэ талаар эргэн дурсах болов. Боловсролын зээлийн сангаас энэ хурлыг хийлгэхээр жилийн жилд л бүхий л албан тушаалтануудад нь хандаад байдаг. Таг чиг байсаар байсан мөртлөө Одоо яагаад ?????????????????????????????????????
Irgen [122.201.24.115] 2019-04-24 01:55:36
Tsogzolmaa said asnii bas neg bulhai ilreh ni dee. Hend ch ul zahiragdah met denduu ih idej, busdiig ul tooj baisan daa. Herev unen gej baidag bol hezee neg udur nugel ni nudeeree garah biz......
зочиг [64.119.27.224] 2019-04-24 01:26:10
гадаадад зээлээр сурсан хумуусийн зээлийг нь телуул ил тод болго хариуцлага тооцож ажиллахыг терийн нарийн бичиг мэдэх естой
Зочин [139.5.219.114] 2019-04-24 01:35:55
surgaltiin zardalaa toloogui humuusiig gadaad dotoodoos duudj tolboriig toluulj ard tumend zarlh heregtei ! On jiluudiin huu aldangi gd ulsiin mongiig toluulh hohirolgui bolgh estoi
Ноцтой асуудал [122.201.22.29] 2019-04-24 01:17:52
Ноцтой асуудал Авилга арын хаалга үнэртэж байна биш үү
зочин [66.181.183.80] 2019-04-24 01:00:43
идчихсэн юм чинь хуралдаад ч яадийн