Улсын болон орон нутгийн наадамд бид 4.76 тэрбум төгрөгөөр зарцуулдаг

Д.Тулга / Эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг хүсэн хүлээсэн олон нийт нээлт ямар болох бол, хэн найруулах бол хэмээн анхаардаг. Энэ жилийн наадмын нээлтийг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулахаар болсон. Төсөв мөнгө нь бага байдаг нь чанартай зүйл хийхэд хүрэлцдэггүй гэж үе үеийн найруулагч нар хэлдэг.

Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Түүнээс хойш наадмын төсөв огцом өссөөр ирж. 2012 онд 870 сая төгрөгөөр наадамлаж. Түүний дараа жил 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2015, 2016, 2018 онуудад 2.9 тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэсэн байна. Харин 2017 оны наадмын төсөв 3.04 тэрбум төгрөг болж байсан аж.

Санхүү хямарч, эдийг засаг хүндэрч байсан ч төрийн их наадмын төсөв арифметик прогрессоор өсч иржээ. Наадмын 2.9 тэрбумын төсвийг юу юунд зарцуулдгийг өмнөх жилүүдийн жишгээр харахад,

- 11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд,

- 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд,

- 19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,

- 9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд,

- 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулдаг байна.

Дээр дурдсан зардлууд бол Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өнгөрүүлэх улсын комиссын захиран зарцуулдаг төсөв. Үүн дээр аймаг, сумдын наадмуудын зардал нэмэгдэнэ. Аймаг, сумдын наадмын хувьд зардал төсөв нь улсын наадмынх шиг нуга суга нэмэгдэх боломжгүй. Учир нь Засгийн газраас тогтоосон хэм хэмжээтэй. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор аймаг, сумдын наадмын жишиг санхүүжилтийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10 сая төгрөг, суманд 5 сая төгрөг байхаар тус тус тогтоожээ.

Мөн энэ тогтоолоор бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг баталсан аж. Засгийн газрын дээрх тогтоолын дагуу аймаг, сумдын наадмын нийт төсөв 1.86 тэрбум төгрөг болж байна. Улсын наадмын төсөвтэй нийлээд монголчууд бид 4.76 тэрбум төгрөгөөр нааддаг юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.71] 2019-06-14 07:00:10

Бага байна. Нэмэх хэрэгтэй. Сум 10 хан саяаар наадах нь тун зохихгүй байна. Нэм нэм бас дахиад нэм.

зочин [139.5.217.253] 2019-06-14 06:36:25

Жил бүр эргүү тэнэг монголчуудыг өөрсдийн татварын мөнгөөр баярлуулах арга ажиллагаа нэртэй наадам хийж,наадамын kомиссийхан нийлж 2,9 тэрбумын хувааж идэж ашиглаж баяжиж бгаан зуршил болчихсон юм даа,үүгээр ч зогсохгүй эргүү тэнэг монголчуудыг наадамын тасалбар,машины зөвшөөрөлын үнэ гэх юмаар шулж баяжиж хөлгүй баячуудын л наадам болдог гэдгийг мэдэх үү,эргүү тэнэгүүдээ,сум,аймгийн наадам мөн л ялгаагүй хөлгүй баячууд цадахаа мэдэхгүй шулна даа,татварын мөнгийг чини чиний төлөө биш өөрсдийн зугаа цэнгэл,найр наадам баяжих зорилгодоо зарцуулж бгаа юм.

gg [202.9.43.1] 2019-06-14 06:13:40

barag hiihgui baisan n ashigtai um bn

наадам [202.9.42.138] 2019-06-14 04:42:56

орлого 400 орчим сая байх

Bolor [66.181.161.37] 2019-06-14 03:30:16

Пээээээш


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.