Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ

Б.БУРМАА / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв.

“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

“Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.

Мөн УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, бүх шатны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой гэлээ. Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж хэвшихийг уриалав.

image

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори батласан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв. Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв.

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа. Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.

Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [216.162.47.70] 2019-06-19 03:21:18

Нүүрс хот руу оруулахгүй хужаа руу зөгөөд одоо бүр малаа хужаа руу гаргана. Монгол одоо хужаагийн донор юмуу хашаа юм

иргэн [139.28.219.138] 2019-06-19 03:16:24

Юун утаа багасах өнгөрсөн өвөл утаа хэвээрээ л байсан гэтэл утааны хор хамаагүй багассан гээд л байсан хүүхэд хүмүүсийн ханиад улам л хүндрээд эдгэхгүй байсан. Тэр хор нь багасаад байгаа юм бол яагаад хүмүүст мэдэгдэхгүй байгаа юм. Хүмүүсийг тэнэг гэж боддог юм байх да.

Иргэн [72.35.247.136] 2019-06-19 03:07:50

Наад шахмал түлш чинь борлуулалт сайтай газар үнэтэй, муу газар нь хямд зараад байдаг юм байна лээ ш дээ. Тэгэж иргэдийг мөлжих хэрэггүй.

Зочин [165.84.231.35] 2019-06-19 03:01:49

Ганц борооноор л хот доторх зам эвдэрчихлээ. Татвар гээд өчнөөн мөнгө өгөөл байдаг ямар ч дээрдэж байгаа юм алга.

Зочин [182.160.33.171] 2019-06-18 22:57:19

атаархуу залхуу шуналтай АН -хан атаархаж хорсож үхэх гэж байгаа шүү. элдвээр дайрч доромжилно. гүтгэнэ.

Иргэн [202.179.31.45] 2019-06-18 12:55:06

Хүрэлсүхээс өмнөх сайдууд утаа бууруулах нэрээр олон их наяд төгрөгииг хувьдаа завшицгааж утаа улам ихдсээр бараг гучин жил болсон Тэгвэл Хүрэлсүх л утаа бууруулах нэрээр өчнөөн мөнгө үрдэгииг зогсоож одоо л нэг утааг багсгах боломж гаргаж байна Иим байхад авилагчидын хөлснии бичээчид муулах юмаа.олж ядах юм

Зочин [202.72.240.5] 2019-06-18 10:25:25

Одоо л харж байна х нь...

Зочин [202.170.68.162] 2019-06-18 10:00:54

бөөрөнд жаахан үрэвсэл байна. бага хэмжээний, харин нурууны суулт байна уу даа.. тэгээд мэдрэл дагаж үе мөч өвдөж байх шиг гэнэ миний Х аа...нерорубин -3000 тайгаас аваад өнжөөд 5 удаа хийлгэх, Цифозалин 10 сая хийлгэх 8 цагаар, Терафлекс ибопрофентайгаас нь өдрийн 2 оор 15 хоног уух, Витамин Д-2000 тайг өдөр бүр уух гэнээ,,,

Зочин [202.170.68.162] 2019-06-18 09:55:26

миний Х аа хайртай,,,

Зочин [64.119.24.64] 2019-06-18 09:53:48

Хуук еронхий сайд гэдэг томдсон местен дээр монгол орныг жинхэнээр алж бнда. э/з-ын реформ яаралтай хийх хэрэгтэй

Зочин [202.72.240.5] 2019-06-18 09:22:19

Х минь сайхан минь....

иргэн [66.181.166.154] 2019-06-18 09:21:20

хот руу явж зам эвдээд байгаа машинуудынхаа даацыг нь багасгаачээ . говь руу явдаг зам байхгүй болж эргээд татвар төлөгчийн хайран мөнгө урсах нь байна шүү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.