Монгол урлаач олон улсын элсэн уран баримлын тэмцээнд тэргүүлжээ
![](/files/4h8lojkyxovtywaygs6l/3/008-1.jpg)
Швед улсын Калмар хотноо зохион байгуулсан олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ. Долдугаар сарын 13-нд шилдгүүдээ тодруулсан “Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарсан байна.
Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна. Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан гэнэ.
Ц. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрөгч 2018 онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд амжилттай оролцож, “Нууц” нэртэй бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн 250 цасан сийлбэрийн багууд өрсөлдсөнөөс 16 баг шигшээд шалгарч, тэдгээрээс ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур ажиллагаагаараа онцгойрч чадсан байна.
Сэтгэгдэл
БИД ДЭНДҮҮ мундаг шүү [202.131.225.197] 2019-07-18 05:04:21
БАЯРЛАН БАХАРХАНА САЙН САЙХАН МОНГОЛЧУУДААРАА... Сэтгэл гонсойм муу муухайг аа таягдан хаячихвал БИД ДЭНДҮҮ мундаг
Зочин [202.9.45.155] 2019-07-18 04:59:19
Эх орны нэрээ ОУ-д гаргаж яваа авьяаслаг уран бүтээлчид баяр хүргэж, сайн сайхан, урлагын тэнгэрт од болон гялалзахыг ерөөе. Бахархаж байна.
зочин [202.55.191.205] 2019-07-18 03:59:22
авьяаслаг дүүдээ баяр хүргье
Зочин [122.201.22.36] 2019-07-18 03:14:51
хөөрхөн юм бэ. хүүхдийн парк-т баримлаар хийлгэчихмээр. баяр хүргэе!