М.Дэлгэрхүү Олон улсын хэмжээний мастер болж, Х.Энхзул 30.80 амжилт үзүүлэв

М.Амаржаргал / Спорт

БНСУ-ын Кванжу хотод болж буй 18 дахь удаагийн усан спортын ДАШТ өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож байна. Өнөөдөр спортын мастер Х.Энхзул 50м далайн гахай сэлэлтээр уралдаж, 30.80 амжилт үзүүллээ. Мөн спортын мастер М.Дэлгэрхүү 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, 23.93 амжилтаар Олон Улсын Хэмжээний Мастер цолны болзол хангаж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоов. Нийт 135 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд М.Дэлгэрхүү 72 дугаар байр эзэллээ. Тэрбээр лхагва гаригт /2019.07.24/-нд 100м өврөөр даллах сэлэтээр уралдаж, гараандаа хоёрдугаар байранд орж, 54.43 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм.

Ирэх өдрүүдэд буюу долдугаар сарын 27-нд ОУХМ Б.Энххүслэн 50м өврөөр даллах сэлэлтээр уралдах хуваарьтай байна. Тэрбээр өчигдөр /2019.07.25/ 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа гурваар орж, 59.76 амжилт үзүүлсэн. Харин ОУХМ Г.Занданбалын хувьд долдугаар сарын 21-ний өдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд мягмар гаригт /2019.07.23/ 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

image


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.130] 2019-07-26 13:34:38

Гарчигаа тодорхой болго. -"олон улсын усан сэлэлтийн мастер болж"


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.