"Хоггүй, цэвэрхэн Монгол" аяны хүрээнд хогийн сав байрлуулна

Б.Мөнхцацрал / Нийгэм

БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан. Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна.

Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ.

Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, сар бүр бүс тус бүрээс 1 аймаг шалгаруулж, 1 сая төгрөгөөр шагнахаар тусгажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргаа, 21 аймгийн Сав газрын захиргаад хамрагдах юм. Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савтай болох ажлуудыг өрнүүлэх аж.


Сэтгэгдэл

Зочин [203.15.208.22] 2019-08-05 04:49:57

Huurhii heden emegteichuud tseverleed nuguu heden orkuud hogoo ene tend hayad bdag. Ter hog hayad baigaa orkuudaaraa tseverluuleh heregtei.

Зочин [202.126.89.182] 2019-08-05 03:45:05

Хогны сав нь жижигдээд дүүрч асгарсан байдаг тул томсгох, хог цэвэрлэгээний ажилчдын тоог олшруулах арга хэмжээ авахаас хэн нэгэн даргыг нэг саяар шагнаад яах юм за юу

Hogoo l hayahgui boloyo Mongolchuudaa [162.229.188.40] 2019-08-05 03:34:09

Hoggui Mongol oron bolohiin tuluu bugd hicheej bie biedee shaardlaga tavidag bolyo


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.