Эмнэлэг нь хоруу чанарыг нь тогтоож барахгүй, түлш нь буруугүй, тэгээд хүн эндээд байдаг

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

- Дахиад нэг хүн нас барчихлаа, Одоо яах вэ-

Аравдугаар сарын эхний хэд хоног хүйтэрмэгц нийслэлд сайжруулсан шахмал түлшний мөн чанар танигдаж эхэлсэн. Тухайлбал, аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан мэдээ тарсан бол урьд шөнийн байдлаар угаартсан 26 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Ер нь эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай 36 иргэнээс 28 нь хүүхэд байх жишээтэй. Тэгэхээр угаарын хийнд хордох магадлал хүүхдүүдэд хамгийн их тохиож байгаа нь бүр ч эмгэнэл юм. Яг энэ үйл явдлыг бичиж байх зуурт нэг хүн нас барсан мэдээ шинээр ирэв. Бас нэг хүний биеийн байдал маш муу, 80 гаруй хувийн хордлоготой, ухаангүй байгаа сураг ч дуулдав. Угаартсан иргэд гэр бүлээрээ эмнэлэгт ханддаг нь нэг талаасаа анхаарал татах асуудал мөн. Тэд гэртээ байж байгаад угаартдаг болохоор үр удмаараа үхэл амьдралын зааг дээр дэнслэгддэг. Урьд шөнө эмнэлэгт хандсан хүмүүсийн дотор ч бага насны болон насанд хүрсэн нэг гэр бүлийн зургаан хүн байжээ. Угаартсан гэх хүмүүст гүйлгэх шинж тэмдэг давхар илэрч эхэлсэн гэдгийг эмнэлгийнхэн хэлээд авч. Үнэндээ бол бөөнөөрөө угаартаж ирсэн иргэд тэр дундаа гүн хордлогонд орж, ухаангүй байгаа хүмүүст хийх эмчилгээ жирийн түүхий нүүрсэнд хордсоноос огт өөр, хоруу чанарыг нь тогтоох боломжгүй байгаа талаар энэ шуугиан тархаж эхэлсэн өдрүүдэд мэргэжлийн хүн нь ам алдчихсан байдаг. Мэдээж, тэр амыг хэн нэгэн албан тушаалтан тэр дор нь хаачихсан байж таарна. Яагаад гэхээр ахиж энэ талаар асуудал сөхөөгүй.

Угаартаж нас барсан болон угаарын хийнд хордсон гэх 20 гаруй хэргийн газраас цагдаагийн албан хаагчид “Сайн түлш” нэртэй шахмал түлш хурааж авсан нь сайжруулсан түлшнээс үүдэлтэй гэх иргэдийн таамгийг, хэвлэл мэдээллийнхний харыг улам баталгаажуулж байх шиг санагдсан. Гэтэл гурван өөр лабораторид хийсэн шахмал түлшний шинжилгээний эцсийн хариу нэгэн ижил буюу “Сайжруулсан түлш стандартын дагуу байна” гэж гарсан тухай өчигдөрхөн зарлаж бүгдийг гайхашруулж орхих нь тэр. Түлж байгаа түлш буруугүй, түүнийг шахсан албан тушаалтан бас буруугүй тэгээд хэн хариуцлага хүлээх вэ. Зуухандаа гал түлж чадахгүй байна гэж иргэдээ буруутгаж байгаа төрийн албан хаагчдыг яах вэ.

Эмнэлэг нь хоруу чанарыг нь тогтоож барахгүй, түлш нь буруугүй, тэгээд хүн эндээд байдаг. Энэ чинь дайны үеийн олноор шатаах зуухыг санагдуулж эхэллээ. Гэтэл өнөөдрөөс зарим нэгэн албан тушаалтан “Өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн шинжилгээгээр “Шахмал түлш” нь хүний биед хортой гэж гарсан” гээд дуугарчихлаа. Одоо яах вэ. Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад нэг их наяд орчим төгрөгийг зориулсан байх юм. Улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 орчим тэрбум, цэвэр агаарын сангаас 117 тэрбум төгрөгийг тус тус утаанд цацжээ. Эцэст нь арай өөр шийдэл олох гэж зүтгээд одоо энэ. Одоогоос арван жилийн өмнө ДЭМБ-аас Монголд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувьд буюу 700 нь агаарын бохирдолттой шууд холбоотой нас барсныг тогтоосон бол энэ тоо таван жилийн дараа 2014 онд 20 хувьд хүрч өссөн байдаг. Түүнчлэн жилд агаарын бохирдлоос болж 120 хүүхэд Монголд энддэг гэсэн тооцоог ч гаргасан байна. Энэ бол жилийн тоо. Гэтэл өнгөрөгч долоо хоногт 28 хүүхэд угаартчихаад түүнээс хоёр нь амиа алдчихаад байна. Харин энэ бол аравдугаар сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл тав хоногийн доторх тоо баримт. Энэ бүхэн нэг юм хэлэхгүй байна гэж үү. Тэртээх эх орны дайны жилүүдийн үй олноор нь шатаах зуух руу тууж байсан түүхэн аймшигт өдрүүд нийслэлд маань хүрээд ирэв үү. Өчнөөн олон хүний халуун амиар зул өргөөд байхад хариуцлагаа ухамсарлаж, суудлаа өгдөггүй хаашаа янзын гөлийсөн Төр, засаг вэ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.96] 2019-10-08 15:05:01

хүрэлсүх амарсайхан 2 огцорвол шахмал түлш сайхан болчих .эсвэл өөр хүн сайд дарга болчихвол угааргүй болчих юм шиг тэнэгтэхээ болиорой.AH намын тэнэгүүд хүний амиар улс төр хийдгээ хэзээ болих юм. шийдэл байвал хэлээч новшнуудаа

Zochin [150.129.141.21] 2019-10-08 13:13:09

Tegeed tur zasag , niislel, tavan tolgoigoos tuluulugch ochij ailiin galiig tvlj uguh bolj baina uu? Arai dendvv yum bishvv arai dendvv yumaa. Yunii tuluu ail ger ehner nuhur gej baidag yum bee iim teneg amidarch boldig yumuu tegeed tvvniigni setgvvlchid surralchlaad ll zarim zarim neg t1 vvd ylam saijuulsan tvlsh buruu geed l niigmiig aidast aituulah sanaa uvurluud iimbaij boldog yumuu? Yagaad shineer hiij baigaa zviliig buruu shaaj hiisen hvmvvs buruutaigj . Shine tvlsh madh sain baigaa odooch tvlj l bna vheegvi l bna harinch sain tvlsh gj bolno

Баагий [202.126.89.199] 2019-10-08 12:59:06

Хот орчмын уул унаанги мод дүүрэн байхад иргэдээ сээ харамлаад өгдөггүй сонин шүү.Үүнийг хөгжингүй орнууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гэж хуу ашигладаг.Ой нь сайхан цэвэрхэн байдаг.Тэнэг засаглалыг яалтай билээ.

Иргэн [103.57.93.69] 2019-10-08 10:01:35

Шахмал түлш хийнэ гээд тэр жил олон тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. Одоо амийг нь авдаг боллоо . Одоо яана даа. МАНАНГИЙНХААН!!!

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-10-08 09:53:38

МАНАЙХАН ХУДЛАА ДҮГНЭЛТ ГАРГАНА ШҮҮ. ОРОС БОЛОН БУСАД ОРНУУДАД ШИНЖЛҮҮЛ.

Зочин [66.181.188.38] 2019-10-08 07:24:27

Оросуудаар шинжилгээ хийлгээд шинж.ухааны үнэдэстэй болгох хэрэгтэйдээ. Манайхан өөрснөө чадахгүй нь баталгаатай.

Зочин [211.237.180.41] 2019-10-08 06:36:08

Үргэлжлэл (2) Үнс яаж үүсдэг вэ? гэхээр шахмал түлшин дэх нүүрстөрөгч (C), хүхэр (S), азот (N) агуулсан органик нэгдлүүд шаталтын дүнд задарч, исэлдэж хий, тортог, утаа байдлаар дэгдэж алга болдог. Харин шахмал түлшинд агуулагдах хүнд элементүүд, шахмал түлш хийхэд ашигласан барьцалдуудагч материалын үлдэгдэл шаталгүй үнс байдлаар үлдэж болно. Үнс их гарч байвал шахмал түлш маань чанарын хувьд тааруу байгаагийн нэг илрэл. Иймд: 1-рт, шахмал түлшний хүнд үзүүлэх хоруу чанарыг нэн яаралтай судалж тогтоох. Үүнд тохирсон эмчилгээг боловсруулах. 2-рт, шахмал түлшний химийн найрлага, шатаалтаар ямар хийнүүд, шатаад үлдсэн үнсэнд хүнд элемент хэдэн хувь агуулагдаж буйг нарийн тогтоох. 3-рт, шахмал түлш үйлдвэрлэж байгаа технологийн дамжлагуудыг шалгах. Олон нийтэд тодорхой мэдээлэх. 4-рт шахмал түлш түлж байгаа зуухны битүүмжлэл, аюулгүй ажиллагаа зэргийг олон нийтэд таниулах. 5-рт, шахмал түлш хүний эрүүл мэдэд ноцтой хохирол үзүүлж байвал хэрэглэхийг хориглох. Анхаарал тавьсанд баярлалаа.

Зочин [211.237.180.41] 2019-10-08 06:22:29

Үргэлжлэл... Эхлээд шахмал түлшний нарийвчилсан шинжилгээг өндөр хөгжилтэй орны хараат бус лабораторид хийлгэж, хүний биед үзүүлэх хоруу чанарыг нь тодорхойлж, олон нийтэд үнэнээр нь мэдээлэх хэрэгтэй. Хоруу чанарыг нь мэдэхгүй бол ямар ч сайн эмч хордоод ирсэн өвчтөнд зөв онош тавьж чадахгүй. Манайхан УБ-т байдаг хэдэн лабоаторит шахмал түлшийг шинжлүүлсэн гэж байна. 1-рт наад газрууд чинь ашиг сонирхолын зөрчилтэй. Дур мэдэн шинжилгээний хариуг үнэн зөвөөр мэдээлэх эрх байхгүй. 2-рт шинжилгээ хийж байгаа багажны нарийвчлал сайн биш. Дараагийн асуудал нь зуух. Харин нөхдүүд шууд л зуухны асуудал хөндөж, айлууд шахмал түлшээ өрдөж түлж чадахгүй байгаа мэтээр сурталдаж байна. Юм мэдэхгүй байж болно. Эхлээд мэрэгжлийн судлаачдаас зөвлөгөө авах хэрэгтэй. Шатах, тослох материал, дотоод шаталтат хөдөлгүүр, дулааны инженерийн мэрэгжилтэй бололтой хүмүүс зуух яриад асуудлыг шийдэхгүй ээ. Энэ шахмал түлш маш их үнс гаргаж байна гэсэн. Үнс яаж үүсдэг вэ гэхээр шахмал түлшин дэх органик нэгдлүү

Зочин [103.216.196.8] 2019-10-08 06:11:22

утаа одоо нууцлагдсан. үл үзэгдэгч болсон. аз чинь таараад агаарын урсгал сайтай байвал хордоод үхчихгүй амьд яваад бна. азгүйтээд жоохон эвгүй нөхцөл бүрдвэл юу ч мэдэгдэхгүй зүгээр явж бгад гудманд хордож унах юм бна л гэж ойлголоо.

Зочин [211.237.180.41] 2019-10-08 06:06:02

Энэ шахмал түлш асуудалтай байна. Уг түлшийг шатаахад уксус шиг үнэр бага зэрэг гарсан гэж байгаа. Угаарын хий (CO; нүүрстөрөгчийн исэл) - өнгө, үнэр, амтгүй хий учир хүнд харагдахгүй, үнэртэхгүй, мэдрэгдэхгүй богино хугацаанд үхэлд хүргэдэг. Энэ шахмал түлш нь цэвэр нүүрстөрөгч биш учир орц найрлагаас хамаарч, CO-гоос бусад төрлийн органик хорт хийнүүд ялгарах боломжтой. Жишээ нь, цуугийн альдегид, уксус ( цуугийн хүчил), мөн хүхэр агуулсан органик нэгдлүүд байна. Альдегид, уксус хийн уур байдалтай агаарт тархах боломжтой байдаг. Тэгэхээр гадаадын лабораторид маш яаралтай энэ түлшний дээжийг шинжлүүлэх хэрэгтэй. АНУ-д амьдардаг эмч бололтой нэг монгол судлаач фэйбүүк лайв хийж СО (Угаарын хий) детектор (илрүүлэгч) нүүрс түлдэг айл болгонд тавья гэж ярьжээ. Энэ бас учир дутагдалтай. Мань нөхөр нүүрс дутуу шатвал зөвхөн CO хий үүсдэг мэтээр хүмүүст ойлгуулж бна. CO-гоос дутахгүй хөнөөлтэй, O=C-H химийн холбоотой дэгдэмхий альдегид, кетон, хүхэр, азот агуулсан нэгдлүүд бас ялгарч болно

Зочин [202.55.191.135] 2019-10-08 05:29:20

ердийн нүүрсний угаараас тэс өөр шинж чанартай юманд хордож байгаа юм чинь угааранд хмйдэг эмчилгээ яаж тохирох вэ дээ

Bold o [223.62.169.152] 2019-10-08 05:15:38

Naad Hurelsuhdee hiliin horig taviachee prokuroroo udahgui gadagshaa baraa bologchdoo daguulaad tatvar tologchdiin mongo ureed demii teneh genee olon hun hordood bhad ..Maniinhan naad Hurelsugee tataad buulgaachee loicton chaga tsarailsan Maniihaan hodloochee..

Зочин [202.126.89.47] 2019-10-08 05:05:35

Өөр хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм биш үү?

Зочин [182.160.36.191] 2019-10-08 05:03:23

Одоо энэ Хүрэлсүх Амарсайхан нарыг огцортол нь тэмцэх цаг болжээ

Зочин [202.179.25.175] 2019-10-08 04:44:24

Фашистууд шиг цэргийн хувцас омсоод Солироод байсан ингэх гээд байсан байж чанга гар суран бус хусээд гиншээд байсан ард тумэн хуртэх естойгоо хуртэж байна

наран [202.179.31.119] 2019-10-08 04:42:51

МАНАЙХАН ӨӨРСДӨӨ ЮМАНД ХАЙНГА, ТОЛГОЙГҮЙ ЮМ ШИГ Л БАЙХ ЮМ. ЕР НЬ БОЛ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГ ГАРДАГ Ш ДЭЭ. ЭНЭ УДАА ДУУЛИАН БОЛГООД БАЙГАА БОЛОХООС... ТҮҮХИЙ НҮҮРС ЗАРУУЛЖ ХӨЛЖДӨГ ТОМЧУУДЫН Л ЯВУУЛГА МЭТ ЭЭ...

Зочин [202.126.89.122] 2019-10-08 04:30:20

heleh ug alga arisaa hamgaalhaas oor zuiliig hiij chadahgui shuu dee


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.